Улаанбаатар уулын дугуйн клуб

МДХ-ны тамирчдын бүртгэл ба клубийн зохион байгуулалт

2025 оны 1 сарын 24

МДХ-ны шинэ удирдлага сонирхогч ангиллын тамирчдын бүртгэлд зарчмын дараах өөрчлөлт тусгах талаар хэлэлцэж буй ажээ.

  1. Сонирхогч ангиллын тамирчдын эрүүл мэнд
    Тэмцээн уралдааны өмнө зохих бэлтгэл хангасан байж, зүрх судас зэргээр бие организмын ачаалал дайхуйц түвшинд бэлтгэл хийсэн байх, шаардлагатай бол эмчийн үзлэгт хамрагдсан байх
  2. Тамирчдын лиценз ба клубийн татвар
    Лицензийн төлбөр ба клубийн татварыг нэмэгдүүлэх, зарцуулалтыг тодорхой болгох
  3. Тамирчид болон клубийн бүртгэл
    Тамирчид аль нэг клубээр дамжуулан МДХ-нд бүртгүүлж, лиценз авдагтай холбогдуулан клубийн бүртгэлийг эмхлэх