Улаанбаатар уулын дугуйн клубийн 2026 оны "бямба гараг тутмын, унадаг дугуйтай өдрийн аяллын хаврын улирал" 3 дугаар сарын 28 өдрөөс эхэлнэ.
Цаашид клубийн зохион явуулдаг үндсэн арга хэмжээнүүдийн нэг болох унадаг дугуйтай өдрийн аяллын хаврын сезон нь 3 дугаар сарын 22 өдөр юм уу үүнээс хойших өдрүүдтэй тохиох эхний бямба гарагт эхэлж байх болно. Мөн нөгөө талаас аялах маршрутыг зохиохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг харгалзаж үзнэ.
Эдгээр нь дараах хоёрт үндэслэгдсэн. Preventive Medicine эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтэлсэн "Can air pollution negate the health benefits of cycling and walking?" эрдэм шинжилгээний өгүүлэлд дурдсан дүгнэлтүүдтэй уялдуулан Улаанбаатар хотын агаарын бохирдол дээрх статистик шинжилгээний үр дүнг тайлагнан клубийн веб сайтын Мэдлэгийн сан буланд нийтэлсэн "Унадаг дугуй унахын эрүүл мэндийн ашиг нь агаарын бохирдлын хор хөнөөлийг давж чадах эсэх" судалгааны өгүүлэлд дурдсанаар Улаанбаатар хотод хаврын улиралд унадаг дугуй унахад тохиромжтой улирлын мөчлөг 3 сарын 22 өдрөөс эхэлдэг. Харин нөгөө үндэслэл бол хоёр дугуйт тээврийн хэрэгслээр зорчих үеийн аюулгүй байдал юм.
Үүнтэй холбогдох эрх зүйн нэгэн баримт буй нь нийслэлийн Засаг дарга 2025 оны аравдугаар сарын 15 өдөр гаргасан А/1453 тоот захирамж юм. Тус захирамжид хэдийгээр унадаг дугуйг хамруулсан гэсэн мэдээ (тус захирамжийн эх хуулбарыг төрийн албан ёсны сангуудаас хайсан ч олдоогүй) үгүй боловч замын хөдөлгөөнд оролцдог хоёр дугуйт тээврийн хэрэгслүүдийг хамруулсан нь тодорхой байна. Харин унадаг дугуйн хувьд явган зорчигчийн замаар явж болдог тул тус захирамжид хамруулаагүй орхисон болов уу.
Түүнчлэн захирамж дотор тодорхой хугацаа заасан нь 10 дугаар сарын 20 өдрөөс 4 дүгээр сарын 10 өдөр гэж мэдээлжээ. Ийм мэдээг www.ulaanbaatar.mn болон мэдээний зарим веб сайтад нийтэлсэн байна.