Улаанбаатар уулын дугуйн клуб

МДХ-ны лиценз 2025

2025 оны 3 сарын 10

Монголын дугуйн холбоо (МДХ) тамирчны лиценз олголтоо эхлүүлжээ. 2025 оны лицензийн төлбөр 50 мянган төгрөг байх шийдвэрийг МДХ-ны Удирдах зөвлөлөөс гаргасан байна. Лицензийг заавал МДХ-ны гишүүн (клуб, холбоо зэрэг) байгууллагын харьяаллаар олгоно. Түүнчлэн МДХ нь гишүүн (клуб, холбоо зэрэг) байгууллагаас 300 мянган төгрөгийн хураамж авахаар шийдвэрлэсэн байна.

  • Лицензийн төлбөрийг лиценз авах тамирчин өөрөө төлөх ба клубийн хураамжийг лиценз авах нийт тамирчид нийлэн дундаасаа төлнө.
  • Мөн лиценз авалгүйгээр баг, тамирчдаа дэмжин клубийн хураамж төлөлцөх боломж нийт гишүүдэд нээлттэй.

Лиценз авах тамирчид МДХ-ноос шаардаж буй хувийн мэдээллийг веб сайтын зохих хуудсанд оруулна. Харин лиценз авалгүйгээр зөвхөн клубийн хураамж төлөлцөх гишүүд хувийн мэдээллээ өгөх албагүй.

Лиценз авах болон хураамж төлөлцөх гишүүд МДХ-ны лиценз ба татвар хуудсаар дамжуулан мэдүүлэг өгнө.

Цаашид тухайн онд хэн хэн лиценз авсан, клубийн хураамж төлөлцсөн бас клубийн нэрээр лиценз авсан тамирчид МДХ-ноос зохиосон тэмцээнд ямар амжилт үзүүлсэн зэргийг бүртгэж улмаар клубийн веб сайт дээр нийтэлж байх болно.

Жич: 3 сарын 15-ны тэмцээнд оролцох тамирчид лицензээ түүнээс өмнө авахыг МДХ-ны зүгээс сануулсаныг үүгээр уламжилъя. Түүнчлэн МДХ нь клубийн бүртгэл ба лиценз олголтыг 3-р сард багтаан дуусгахаар төлөвлөсөн байна.