Цэлмэг өглөө боллоо. Аяллын багынхан цуглаж 9.05 цагт замдаа гарав. Баянзүрхийн товчоо орчмоос нэг гишүүн нэгдэж баг 7 хүнтэй боллоо.
Хөлийн голын хөндий өгсөн жигд хурдаар зогсолтгүй урагшилсаар 10.20 цагт Хонхор орлоо. Ширдэгтийн амны өгсүүрт зуугуухан эргүүлсээр 12.10 цагт даваа давав. Баян булгийн ам уруудан Сэргэлэнгийн цэргийн ангийн хойд талын нугачаанд өгсөн уруудан "тоглосоор" Төв аймгийн төвд 13.40 цагт ирж "cola"-дав.

Өндөр даваа, Тахилтын даваа даваж салхи сөрөн хамтын хүчээр жийсээр Түргэний ам өгсөв. Гишүүн Ч.Мажигсүрэн утасдаж манайхан өнөөдрийн уралдаанд амжилттай оролцсон, шагналаа авчихаад та нарыг угтана гэж хэллээ.

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
| Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
|---|---|---|
| Д.Ганбат | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1289 км |