Үүрээр цас ороод, өглөө аялал эхлэх цэг руу жийж явахад үл ялиг цас хялмаалж байлаа. Манайхан заншил ёсоор цагтаа цуглаж, 9.03 цагт аялал эхэллээ. Хоёр эгнээнд орж 20-22 км/ цагийн хурдтай эвлэгхэн өнхөрүүлсээр хотын баруун захын Номин дэлгүүр дээр амсхийлт хийв. Цагаасаа яльгүй хоцорсон 4-5 гишүүн нэхээд ороод ирлээ. Шар хөвийн дөрөлж өнгөртөл жийгээд Эмээлтийн наад хөтөл дээр таталт хийв. Энэ өдөр аялалд олон шинэ гишүүд (нэг эмэгтэй дугуйчин) ирсэн ч гэсэн цувааны хурд хэвийн бүгд л сайн жийж байлаа.




Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
| Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
|---|---|---|
| С.Бадрал | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1263 км |