Сайхан өдөр боллоо. Жигжидийн уулзвараас 9.15 цагт манай багийн 30 дугуйчин хөдөллөө. Санзай, Сэлбийн эх хүрэв. Халиан дээгүүр гарахдаа бараг бөөнөөрөө "мэргэн буудагчид буудуулж уналаа". Цэвэр агаар, шинэхэн цас, ховилтой зам, аядуу өгсүүрт жийсээр Мухарын даваа дээр гарав. Эндээс 3 гишүүн ажилтай тул хот руу буцав.





Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
| Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
|---|---|---|
| Т.Баярсайхан | Умард хязгаар 3543 км шар тэмдэг | 3632 км |