Группийн түүх: 2019 оны I улирлын тайлан (зураг 7)
Урьдчилсан байдлаар иймэрхүү ч өдөр болно гэж таамаглаж байсан боловч ... бас л цаг агаарын учруулах нөлөөг нь сайн тооцож чадсангүй дээ. Зүүн урдаас салхилсан бүрхэг тэнгэртэй өглөө болов. Скай Ресортын хаалга дээр цуглан 9.10 цагт аялал эхэллээ. Манай баг 26 хүнтэй байв. Төмөр зам хөвөөлсөн шороон замаар жийж, заримдаа дон дог дон дог гэсээр 10.10 цагын үед Хонхор суурин хүрэв. Суурингийн урдуур гарч төмөр замын Бумбат өртөө хүрэх үед тэнгэр хуйсагнан урд зүгээс цасан шамарга нөмөрч алсын бараа хоромхоноо цагаан "хөшиг"-өөр халхлагдав. Эндээс нэг гишүүн маань буцлаа.







Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
| Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
|---|---|---|
| Ж.Октябрь | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2444 км |
| С.Энхбаатар | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2393 км |