Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #76 - БАРУУН ГОЛ БУЮУ БЭРХ ЗАМААР

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/119
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
73 км
Давааны тоо
1
Өндөр авалт
834 м
Өндөр алдалт
-838 м
Их өгсөлт
15.9 %
Их уруудалт
15.9 %
Оролцогчдын тоо
18
Эхлэх цаг
2019 оны 5 сарын 4 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E

Аяллын тэмдэглэл

Уулын оройн ой мод цасан будангаар гоёосон час хийсэн тунгалаг өглөө боллоо. Бид 9.15 цагт аяллаа эхлэв. Яг халз урдаас нэвт үлээн хийсгэн алдах хүчтэй салхи сөрөн манай цуваа зогсолтгүй (14 км/цаг) урагшилна. Араас хашир хоёр гишүүн биднийг "хөөж" нэг нь Жигжид, нөгөө нь Хандгайт дээр цуваанд нийлэв. Манай баг 20 дугуйчинтай. Аялалд анх удаа 3 шинэ гишүүн оролцлоо.

Хандгайтын амнаас Баруун голын хөндий рүү даваж орох давааны замаар ой модон дундуур өгслөө. Замын байдал шалчиг балчиг мөн шилмүүсээр хучигдсан зам дэндүү зөөлөн, хойд дугуй хагарчихсан мэт дороос чангаана. Таталт хийн уужим амсхийгээд дахин өгсөв.

Зураг 1. Давааны замд өгсөн жийсээр
Дугуйгаа түрлээ, нэг гишүүн маань жийсээр байгаад огцом эвгүй хоёр огцомыг даваж даваан дээр гарлаа. Буцаж бууж ирээд давааны орой нэвт салхитай байгаа мэдээ хүргэв. Давааны оройгоос 150 м орчим нөмөр, нарлаг энгэрт амарч, үдийн хоол идэв. 13.00 цаг болж байлаа.

Зураг 2. Хандгайтын хойд давааны зам
Дурсгалын зураг татуулан даваа өөд жийлээ. Даваан дээр сайхан зураг даруулаад уулын энгэр дагуух замаар уруудав, огцомхон бас нэг хяр давлаа. Уулын ар хэсгийн ой мод дундуурхи зам цастай, зарим газраа дошин гүйж мөстсөн байв. Чулуу ч ихтэй юм. Хоржигнон урсах уулын горхи дагасан бүдэг замаар болгоомжтой уруудан Баруун голын эхээр гатлан хойд дэнж дээр амарлаа.
Зураг 3. Манай баг. Давааны өвөрт
Салхи харин энэ удаа араас "түлхэв". Ёстой л дондог замаараа орлоо доо. Том чулуу, шавар ус, овон товон, жижиг дов бүхий шар өвстэй замаар "дотор эрхтэнүүдийнхээ байрлалыг солин" жийлээ. Сүүлдээ гарын буглага чилж, дөрөөн дээр дарах даралтаас болж хөлийн булчин чилнэ. Хоёр удаа таталт хийгээд манай баг Баруун голыг мөсөн гармаар гаталж Бурхант хошуу орлоо. Зам харьцангуй цагаан болж залуус жийрийтэл жийж "Еэвэн"-гийн дэлгүүр рүү "буудав".

Зураг 4. Баруун гол орж ирлээ
Дэлгүүр хаалттай байв. Хадатын дэлгүүр рүү очино доо гээд манайхан цовоо л байна. Эндээс хотод байгаа гэртээ ойрхон тул Улиастай ам уруудан Шархад руу 5 дугуйчин жийх болов. Болгоомжтой сайн явахыг ерөөн үдээд, 14 дугуйчин Хадатын хяр луу салхи сөрөн өгслөө.

Зураг 5. Баруун гол уруудах зам
Манайхан үнэхээр бахархамаар махийсан даа. Дунд нь таталт хийсэнгүй. Нэг цаг 30 минут зүтгээд орой дээр гарав. Хадатаас болгоомжтой уруудан дэлгүүр дээр ирж амсхийлээ. Бөөндөө засмалаар нисэх мэт уруудан жийсээр УБ хотод 18.30 цагт ирж аялал амжилттай дуусав. Аяллын зай 74 км. Замын ангилал 2В. Аяллын шороон замын бараг 80% нь маш хүнд, бэрх байсныг онцлон тэмдэглэе.

Зураг 6. Хадатын хамар дээр
Энэ аяллаар Хөх тэмдэгтэй нэг гишүүн "төрлөө". Анхны аялалдаа амжилттай оролцсон гишүүн Г.Майдар Очир, Ж.Баатарсүрэн, Э.Ууганбаяр, аяллын явцын гэрэл зургийг авсан Ногоон тэмдэгтэй гишүүн Д.Мөнхнаст (088), цуваа цоожлон аюулгүй байдлыг хангасан Улбар шар тэмдэгтэй гишүүн Ж.Мажигсүрэн (036), аялагч гишүүн болж хувийн дугаар авсан Д.Ганзориг (199), Б.Батсайхан (200), Д.Ганболд (201) нар болон багийн нийт анд нартаа халуун талархал хүргье. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Насанбат Б.Батсайхан Т.Буянбаатар А.Одхүү Д.Ганзориг Э.Нинждорж Д.Ганболд М.Алтан-Өлзий С.Гарьд Э.Ууганбаяр Д.Мөнхнаст Т.Баярсайхан Ж.Октябрь Ч.Мажигсүрэн Н.Төгөлдөр Д.Цолмон П.Золзаяа Э.Ожго
Б.Насанбат
  • 12351 км
  • 77
  • 7
  • 4
  • 1
  • 2
Б.Батсайхан
  • 935 км дутуу
  • 324 км
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Буянбаатар
  • 584 км дутуу
  • 675 км
  • 9
  • 0
  • 0
  • 0
  • 0
А.Одхүү
  • 227 км дутуу
  • 1032 км
  • 12
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Ганзориг
  • 1658 км
  • 18
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Нинждорж
  • 1961 км
  • 20
  • 4
  • 0
  • 0
  • 0
Д.Ганболд
  • 1982 км
  • 25
  • 1
  • 0
  • 0
  • 0
М.Алтан-Өлзий
  • 2300 км
  • 21
  • 1
  • 0
  • 1
  • 1
С.Гарьд
  • 4201 км
  • 36
  • 5
  • 1
  • 2
  • 2
Э.Ууганбаяр
  • 6352 км
  • 38
  • 10
  • 2
  • 1
  • 1
Д.Мөнхнаст
  • 7250 км
  • 62
  • 7
  • 1
  • 3
  • 0
Т.Баярсайхан
  • 8271 км
  • 92
  • 2
  • 0
  • 3
  • 0
Ж.Октябрь
  • 10466 км
  • 117
  • 1
  • 0
  • 0
  • 0
Ч.Мажигсүрэн
  • 10854 км
  • 98
  • 12
  • 2
  • 3
  • 2
Н.Төгөлдөр
  • 11111 км
  • 81
  • 16
  • 3
  • 2
  • 2
Д.Цолмон
  • 11496 км
  • 108
  • 23
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 11952 км
  • 109
  • 22
  • 4
  • 1
  • 0
Э.Ожго
  • 27615 км
  • 243
  • 31
  • 11
  • 4
  • 3