Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Судалгааны аялал #3 - ГҮНТ, ТОЛГОЙТЫН ДАВАА БУЮУ НАМРЫН ЦАС

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/12
Аяллын төрөл
Судалгааны аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
58 км
Давааны тоо
3
Өндөр авалт
954 м
Өндөр алдалт
-942 м
Их өгсөлт
14.5 %
Их уруудалт
-15.3 %
Оролцогчдын тоо
2
Эхлэх цаг
2016 оны 10 сарын 5 Лхагва гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
XIII хороолол, Нарантуул захын уулзвар
Цуглах цэгийн солбицол
47.908056, 106.943278
47°54'29"N, 106°56'35.8"E

Аяллын тэмдэглэл

Гүнтйин даваагаар ахин давж, нэвт уруудаад, Хүйн голын хөндий өгсөн Шижир багаар дайрч, Шижирийн даваа даван Найрамдал зуслан хүрэх чиглэлийн зам судалж жийхээр өглөө 10 цагт гэрээс гарав. Группийн гишүүн Э.Ижилмөрөн (013) дүү таньтай хамт судалгааны аялалд оролцоно гэж санаачлага гарган, Сансарын хойд талын ШТС-ын талбайд уулзан жийлээ.

Дарь эхийн замаар жийж явахад нойтон цас будран, зам устай байлаа. Удалгүй хойд дугуйнаас цацагдсан ус бид хоёрыг шүршсээр байгаад Шадивлан зуслан өнгөрөх үед бид хоёрын "доод эд анги" нэлээд норж хүндэрсэн байлаа.

Зураг 1. Гүнтийн даваа дээр зам засварын ажил үргэлжилж байлаа. Одоо бол түүхэн зураг

Жийсээр Гүнтийн даваа дээр гарав. Доош шалчигнуулан уруудсаар, засмал зам дээр жийх гэтэл хүрд, араа, гинж хөлдөн мөсөн бүрхүүл болжээ. Мөн хоёулааа мэдэгдэхүйц норж, өмссөн хувцас нимгэдэж байгааг мэдэрлээ. Ийм маягаар цааш хоёулаа явж болохгүй нь ойлгомжтой тул хамгийн ойр Толгойтын даваа руу өгсөж яваад буугаад түрлээ. Алхахад удахгүй дулаацаж, бие халаад сайхан боллоо. Толгойтын баруун салааны шавартайхан зам уруу уруудан орох мөчид хөлдсөн дугуй гэсэж, араа шүд гинж эвэндээ орж ажиллаж эхэлсэнээр УБ хотод ирсэн юм.

Өнөөдөр цаг агаар нь тохиромжгүй байлаа. Дараагийн Бямба гаригт Гүнт, Шижирийн давааны аяллаа төлөвлөхөөр шийдсэн юм.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
Э.Ижилмөрөн Э.Отгонжаргал
Э.Ижилмөрөн
  • 2450 км
  • 23
  • 1
  • 0
  • 1
  • 0
Э.Отгонжаргал
  • 30608 км
  • 269
  • 35
  • 13
  • 5
  • 3
Зүгээр л жий!