Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

УБ 240/24 аялал #3 - УБ 240/24 2019

UB 240/24 буюу УБ 240/24 аялал нь заасан маршрутын дагуух 240 км замыг 24 цагийн дотор туулж дуусгадаг, Улаанбаатар уулын дугуйн клубийн нэрийн хуудас болсон, багийн аялал юм.
Унадаг дугуйчин хүний дуусгаж үзэх нэг маршрут
Орон зай — Цаг хугацаа
Нэг баг — Нэг зорилго
Жилд нэг л удаа
Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/126
Аяллын төрөл
УБ 240/24 аялал
Багийн хуваарилалт
Жийлтийн эрчмээр хуваасан олон баг
Замын урт
240 км
Давааны тоо
3
Өндөр авалт
2327 м
Өндөр алдалт
-2313 м
Их өгсөлт
18.6 %
Их уруудалт
18.6 %
Оролцогчдын тоо
31
Эхлэх цаг
2019 оны 6 сарын 8 Бямба гараг, 6:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Буянт Ухаа спорт цогцолбор
Цуглах цэгийн солбицол
47.854861, 106.787556
47°51'17.5"N, 106°47'15.2"E

Аяллын тэмдэглэл

ХТГ Ц.Гантулга         "УУДАГ-1 баг тэмдэглэл"
УШТГ Б.Батжаргал  "УУДАГ-3 баг тэмдэглэл"
Э.Ожго                      "УУДАГ-5 баг тэмдэглэл"

Энэ жилийн УБ 240/24 цаг аяллын уламжлалт чиглэлд өөрчлөлт орсон юм. Учир нь УБ- Налайх дүүрэг чиглэлийн төв зам засварт орж, автомашинууд Богд уулын урд замаар түлхүү зорчиж байлаа. Энэ зам нь урьд жилийн аяллуудын үндсэн замын нэг байсан юм. Иймд зохион байгуулагчийн зүгээс оролцогч нарын аюулгүй байдлыг хангах үүднээс Төв аймгийн Батсүмбэр сумын төвөөр дайран аялах зам төлөвлөсөн билээ.

Зураг 1. Хоногийн аяллын гэрчилгээ
УБ 240/24 цагийн 2019 оны аялалд манай групп-ээс 5 баг оролцсон.

Зураг 2. Аяллын гараа. Бие халаалтын жийлт Амгалан хотхон руу салах зам хүртэл үргэлжилдэг

УУДАГ-1 БАГ, /ШШ.... БАГ/
Амьдралын минь нэгэн сайхан өглөө цонхны цаанаас гэгээ цацруулан айсуу. Үл мэдэг сэрүү татсан, тогтуун, хаа нэг сэмжин үүл хөшиглөсөн уудам тэнгэрийн дор УУДАГ1 баг "UB 240" Фестивалд 3дахь жилдээ оролцохоор  /ШШ...../ ирцгээжээ. Энэ жилийн манай баг нь өсөж яваа цэл залуухан А.Энхжин, С.Гард, А.Гүндалай гуравтайгаа Ч.Мажигсүрэн андтайгаа дөрөө харшуулан дөч дөчин км-ээр өртөөлсөн зургаан бүртгэлийн цэгийг дагжин чичрэлгүй дайлаар мордохоор давшсан юм.

БЦ1- БЦ2 (06:00-07:44)
Нисэхийн спорт цогцолбороос гараагаа эхлэж Айдасын даваа өөд бүх дугуйчид нэгэн хэмнэлээр явцгаана. "Амгалан" хотхонруу салдаг уулзвараас цацсан шагай шиг дугуйчид бутарцгаан хурдлан жийцгээж эхэлсэнээр манай багийн гишүүд салхи хагалан толгод ороон бусдаас тасран хамтран ажиллаж Хүйтний хөндий, Хүй долоон худгийн замаар хурдласаар БЦ2 дээр 07:44 цагт ирж бүртгүүлэн цааш зүтгүүллээ. (Энд Батбаатар маань хамт байсан)

Зураг 3. УУДАГ-1 багийн ахлагч Ц.Гантулга. Гүнтийн давааны замд

БЦ2-БЦ3 (07:51-09:21)

361-ийн гарамын бүртгэлийн цэгийг дайран уул өөд өсгүүрт хөнгөхөн гарч уруудан 2, 2км-ээр салхиа аван Батсүмбэрийн чиг жийсээр явтал хойноос 2 залуу (Буяннэмэх, Жамъяа) биднийг хөөн гүйцэж толгойн группт нэгдэн Батсүмбэрийн бүртгэлийн цэг хүртэл яваан дундаа яриа өрнүүлсээр хүрч ирлээ. Гэдэс өлссөнөө замын дундаас мэдэрч явлаа. Бүртгэлийн цэгийн хоол болохыг хүлээх зуур УУДАГ2, УУДАГ3 баг, бас бус хүмүүс ирж нэмэгдсэнд бид 7 (толгойн групп) хооллож дуусаад түрүүлж хөдөллөө.

БЦ3-БЦ4 (09:47-12:00)
Адал явдал эндээс эхлэнэ. Аялал маань сандруу биш ч ямар нэгэн сэтгэлийн цэнгэлрүү яаран тэмүүлэнэ. Долуулаа дугуйн дээрээ мордон Батсүмбэрийн урдах өгсүүрт 30км/ц-ийн хурдтай өгсөж урууд нь 50 гарантай дахин өгсүүрт 30 гарантай явахад салхи хойноос үлээж буй нь илт хурданд нөлөөлж байлаа. Ийн явах зуур Ч.Мажигсүрэнийгээ ардаа үлдээгээд Гарьдыгаа урдаа өнөө 2 залууд алдчихлаа. Гарьд эл өдөр илт сайн жийж байсан болохоор юм хэлэлгүй явуулчихлаа.

Ингээд 3-уулаа дунд нь үлдэж жийж явахдаа аялалд оролцож буй бүх дугуйчидтай зөрөлдсөн. Зөрөх тоолондоо гараараа даллаж таних танихгүй хамаагүй сайныг ерөөн явсаар Ар Гүнтийн замаар салан биеэ ядраалгүй давшсаар явтал надад ийн бодол төрөв. Гүнтийн давааг гайхтал, Шаргын давааг ШШ..гаад, Хадатын давааг хашраагаад Улиастайн гол хүрвэл ч ай мөн сайхандаа гэсэншээг явж байлаа. Гүнтийн өгсүүрт Энхжин Гүндалай 2-тойгоо гайхтал жийж гараад сэтгэл сэргэтэл сайхан уруудаж бүртгүүлээд Гарьдтайгаа нийлэн 4-үүл замаа хөөсөн юм.

БЦ4-БЦ5 (12:13-14:45)
"Тээр жийлийн өнөтэйг яана, Тэхийн зогсоолын өндрийг яана" гэдэг шиг Шарга морьтын давааны өндрийг, тэр өдрийн бүгчим халууныг энд дурдахгүй байхын аргагүй. Өөд мацаж явахад бидэн дээр багаа хойноо үлдээн ганцаар яваа (Dream team) Бямбаа ирж нэгдлээ. 5-уул нийлэн модноос модны хоорондох сүүдэр бараадан дугуйнаасаа буулгүй мод түшин амарцгааж явсаар сая нэг даваан дээрээ гарч амьсгаа даран уруудах хооронд ардаас манай УУДАГ-ын 2 гишүүн Батбаатар, Бас-Оргил 2 гарч ирсэн юм. Бид даваагаа уруудан Хадатын амаар өгсөн манай зусланд хооллох байсан учир араас ирсэн 2 гишүүнээ орхин шууд явцгааж, хоолоо идэж байхад Батбаатар, Бас-Оргил 2 маань Хадатын амны өөд манайхыг өнгөрөөд явж байхыг хараад тайван хоол ундаа идэж хөдлөөд Хадатын амны өгсүүрт нөгөө 2-ыгоо гүйцэж нэг групп болон долуул Улиастайн уруу уруудсаан.

БЦ5-БЦ6 бариа (14:57-16:20)
Улиастайн голын зүүн биеэр 9-өөд км чулуу ноёлсон замаар долуул дэндэг дондог гэсээр хар замтай нийлж ёох тиймээ хонгор минь гэсэн шиг таатай аашилж уруудан явтал миний 2 хөлний шүрмэс татаж Энхжинг дуудтал хэн нь ч юу ч анзааралгүй яваад өгөв. 2 минут орчим илсэнд арай дээрдэж Дүнжингаравын замтай нийлмэгц манайхан хүлээж байсаныг хараад яв яв гэж зангатал бүгд дугуйндаа мордож хөдөллөө. Энэ үед Ууганаа маань жилийн жилд угтах үйлчилгээ үзүүлдэгээрээ яг байж байлаа. Хотын бараа харагдмагц зам хороолт улам ихсэж байгаа мэт. Нам гацсан машин дундуур сүлжилдэн явах нь урамтай. Яармагийн замд Гарьд салхи авсаар бид багаараа бариа хийсэн энэ жилийн анхны баг байлаа.

Зураг 4. УУДАГ-1 багийн гишүүн А.Энхжин, барианд орох мөч

Дүгнэлт: Амгалан хотхоны замаас салж хурдалж эхэлсэнээс хойш аялал дуусан дуустал санаачлагыг Энхжин гартаа авч, шийдвэрийг ч мөн гаргаж байв. Салхи авалтын хувьд Гарьд, Энхжин 2 ээлжилж, үе үе зангирсан булчингаа чүү ай дийлэхүүеэ жийж явахад мөн л энэ 2 маань намайг араас дэмжиж байсан. Би ч багийн ахлагч нэр төдий л явсаар аялалаа амжилттай дуусгасан юм. Зураг дарах сөхөөгүй явсан юм байхдаа бид? гэж гайхаж л байна. Багийн гишүүд маань цөм бэлтгэл сайтай, авхаалжтай, эрэмгий байлаа. Баярлалаа.

УУДАГ- 3 БАГ
Манай баг УБ Уулын дугуйн аяллын дунд насныхны өөдрөг, мохошгүй, мятаршгүйн төлөөлөл болон оролцлоо. Багийн бүрэлдэхүүнд: Б.Батжаргал /116/, Н.Даваасамбуу /134/, Р.Төмөрбаатар /129/, М.Урсгал /194/ нар багтсан. Ямар сайхан дулаахан, нартай өглөө байсныг бид бүгд мэдэрсэн тул энд нэмж бичих шаардлагагүй гэж үзлээ. Манай багийг жолооч М. Ананд болон Э.Уянга /074/ нар дагалдан “арын алба”-ыг найдвартай сайн хашиж өгсөн билээ.

Зураг 5. УУДАГ-3 багийн ахлагч Б.Батжаргал
Бүртгэлийн цэг 1 /Цаг 6:00/
Нээлт болж толгойн хэсэг хөдлөхөд манай баг хамтдаа зургаа авахуулсаны дараа аажуухан очиж нийллээ. Багаараа цуваанд орж жигд хэмнэлээр жийсээр Амгалан хотхоноор салж шороон замаар жалга дайрч гарах үед гишүүн Р.Төмөрбаатар /129/ өөр багийн дугуйчинд шахуулж хөнгөхөн унаад шууд босоод жийчихсэн.

Бүртгэлийн цэг 2 /8:16/
Бүгд цугтаа салхиа ээлжээр авалцаж явсаар Хүй 7 худгаар дайрч 361-ийн гарам буюу бүртгэлийн цэг-2 дээр ирж амсхийгээд хөдөллөө. Биднийг хөдлөх үед УУДАГ 4, 5-р багууд хамт байж таарсан. Р.Төмөрбаатар /129/ гишүүн холбоочны үүргээ гүйцэтгэж мессеж явуулж байлаа. Баримжаагаар бол нийт багуудын дунд хавьд явж байгаа гэж таамаглаж байлаа. Одоо урд Батсүмбэр сум.

Бүртгэлийн цэг 3 /10:43/
Батсүмбэр хүртэл өөдөөс бага зэрэг салхитай байсан ч багийнхан ядралт багатай тууштай, зогсолтгүй урагшилж байлаа. Э.Уянга /074/ Батсүмбэрийн бүртгэлийн цэг дээр хоол арай болоогүй, хүлээцгээж байна гэсэн мэдээ хүргэж ирснээр бидний хэмнэлт арай “аажуу” болсон тал бий. Энэ удаагийн онцлог болох дугуйчдийн явах зам огтлолцож толгойн лидерүүдийн царайг харж дэмжих боломжийг бид Батсүмбэр сумын угталтын хаалганы ойролцоо эдэлсэн билээ. УУДАГ 1, 2-ийн залуус цугтаа тэргүүнд явж байгааг харах сайхан байлаа.

Бүртгэлийн цэг 4 /13:47/
Батсүмбэрт хооллоод бага зэрэг амраад гарсан, дээр нь салхи дэм өгснөөр Гүнтийн аманд хурдан хүрээд ирсэн. Үдийн халуун эхэлсэн байсан тул Гүнт өөд өгсөх маш хэцүү байсан ч даван гарч Жигжидийн бүртгэлийн цэгт ирлээ. Багийн гишүүн М.Урсгал /194/-ийн зусланд сайхан хооллоод, зарим нь усанд орж цэмбийгээд гарлаа. Амттай хоолоор дайлж, амраасан гэр бүлийнхэнд нь баярласнаа дахин илэрхийлье.

Бүртгэлийн цэг 5 /17:30/
Алдарт Шарга морьтийн даваагаа багаараа сайхан алхаж тууллаа. Хадатын өгсүүрт багийн гишүүн Н.Даваасамбуу /134/ хөнгөхөн жийгээд гарсан. Бүртгэлийн цэг байрлах Улиастайн амны баруун, зүүн талаар багийнхан 2 хуваагдаж жийж үзлээ. Бариа ойрхон харагдаж байсан тул дуртай замаараа явцгаах эрхийг эдэллээ.

Бүртгэлийн цэг 6 /19:51/
Хотын төвийн замыг сонгосноор арай ядрал багатайгаар барианд багийнхан цуварч орцгоолоо. Дүнжингаравын замаас бариа хүртэл УУДАГ бусад багийн гишүүдтэй нэгэн цуваа болж өндөр темптэй явсан болно.

Гурав дахь жилдээ зохигдосон УБ 240 аялалд гар, хөл нийлсэн 4 залуус баг болон хамтдаа ажиллаж элдэв асуудалгүй, энх мэнд, амжилттай бариандаа орж ирлээ. Багийн гишүүд, тэдний гэр бүл, багийн арын албаныхан, бусад багийнхан, зохион байгууллагчддаа баярлалаа. Бид нэгэн хэцүү тэмцээнийг хамтдаа ялж гарлаа.
Багийн ахлагч Б.Батжаргал /116/ 2019.06.08

УУДАГ- 5 БАГ
Сэвэлзсэн зөөлөн салхитай, цэлмэг өглөө болж байв. Аялал 5.58 цагт гараанаас гарлаа. Энэ жил 32 багийн 162 дугуйчин бүртгүүлж оролцсон мэдээ ирлээ. Амгалан хотхоны салдаг уулзвар дөхөөд л байлаа. Хажууд эрч хүч нь багтаж ядан тэмүүлэн жийх залуусыг нэг эгнээнд барих төвөгтэй болж эхлэв. Хүлээж бай, хүлээж бай гэж хэлэвч юу юугүй л нэгэн аварга том хүч араас тэврээд авах шиг, олон зуун дугуйны замтай үрэлцэх чимээ, гинж арааны чаг таг хийн солигдох дэндүү танил авиа ... Аялалд нь амжилт хүсье, урагшаа. Ийнхүү энэ жилийн УБ 240/24 цагийн аялал амжилттай эхэлсэн билээ.

Зураг 6. УУДАГ-5 баг, бүртгэлийн цэг 1, 361 гарам
Энэ жил группд элсэн орж, аялагч гишүүн болсон Д.Цолмон (193), П.Золзаяа (198), Д.Ганболд (203), хашир аялагч найдвартай цоожлогч, анд Ц.Наранхүү (069) бид нар (хоёр бүсгүй, гурван эр) нэг баг болж оролцлоо. Сонгино хайрханы баруун урд үзүүрээр тойрч, Хүйтний амны доод өгсүүр хүртэл аяллын цуваатай холилдон жийгээд, амсхийн багаа хүлээлээ. Манай хэд удалгүй л ороод ирэв. Хүйтний амны уужим өгсүүрт тод ногоон өнгийн хантаазаар ижилссэн дугуйчидтай хамт нийлэн өгслөө. Хүй 7 худагын замаар эрчтэйхэн жирийтэл жийгээд Бүртгэлийн цэг -2 (БЦ) байрлах 361 гарам дээр 8.30 цагт ирж бүртгүүлэв. Манай бусад багын холбоочдоос мэдээ ирсээр ... манай хэд ч эрчимтэй урагшилж байна даа.

Цааш бид хамтдаа 20-25 км/ цагийн хурд барьж жийлээ. Жаргалант суурин өнгөрөөд амсхийлээ. Ногоонтолгой өнгөрч нэг хальт татав. Аяллын толгойн группийн дугуйчид хажуугаар зөрөн өнгөрч Гүнтийн даваа руу яарна. Гар даллан инээмсэглэн мэндчилж, бас ч гэж ганц хоёр үг сольж амжиж байв. Толгойн хэсэгт манай УУДАГ 1-4 багийн дугуйчид явж байгаа нь бидний бахархалыг төрүүлэн, урагшлах хүч өгч байлаа. Батсүмбэр сумын төвийн тохилог талбайд БЦ 3 байрлана. Бид 11.38 цагт ирсэн. Багийн гишүүн Д.Ганболдын гэрт зочлон гэрийн эзэгтэй Ч.Гэрэлмаа бүсгүйн гарын амттай хоол идэж тавтайхан амраад бид аяллын замаа үргэлжүүлэв.

Зураг 7. Гүнтийн давааны замын тоос бужигнана
Салдаг уулзвараас Гүнтийн даваа өгсөх замд бэрхшээл учирч эхлэв. Ханиад хүрч хэдэн өдөр халуурсан гишүүн маань арга үгүй л суларч, булчин нь зангираад байв. Бас нэг гишүүний өвдөгөөр хүчтэй хатгалт мэдрэгдэн өвдөж эхэллээ. Энэ замд бидэнтэй аялагч гишүүн С.Энхсайхан (203) (өөр багийн бүрэлдхүүнд жийсэн) нэгдлээ. Гэхдээ манайхан зүтгэсэн. Гүнтийн даваа даваж БЦ 4 дээр 15.50 цагт ирж бүртгүүлэв. Мөн УУДАГ-1 баг барианд саяхан орлоо гэсэн таатай мэдээ сонсов.

Хоёр гишүүн маань 145 км жийгээд эндээс аяллын замаа дуусгав. Анх удаа ийм хүнд сорилт аялалд оролцож, нэр төртэй жийсэн анд нартаа баяр хүргээд үлдсэн 3 гишүүн аяллаа үргэлжлүүлэв. Шарга морьтын даваа өгсөх үед нар гудайгаад эхлэв. Манай цуваанд нэлээд олон дугуйчид нэгдэн тохиромжтой замаар хамт өгсөв. Даваа руу дугуй ачсан, эргэж буугаад хүнээ ачина гэсэн 3-4 автомашин таарав. Өгслөө дөө ... явсаар ... түрсээр ... яваандаа бид л үлдлээ. Даваагаа даваад Бэлхийн ам руу уруудан Хадат руу өгсөв. Одоо уруудчихвал аяллаа дуусгана даа гэсэн итгэл дүүрэн. Манай УУДАГ- 2, УУДАГ- 3, УУДАГ- 4 багууд барианд орсоор л байв.

Зураг 8. УУДАГ-ийн багууд бариандаа орсоор...
Улиастай голын эрэг дээр байрлах БЦ 5 дээр 19.58 цагт ирэв. Танай УУДАГ багынхан үнэхээр сайн явах юмаа, ёстой замыг "ууж" байна даа гэсээр тэд биднийг угтав. Гэрэл чийдэнгээ асааж үдшийн бүрийд Улиастай голын зүүн дэнж дагасан шороон замаар бужигнуулан уруудав. Гишүүн Д.Цолмон (193) бүсгүй бүр гүйцэгдэж өгөхгүй жирийтэл жийж байсан. Ийнхүү зүтгэсээр манай баг 22.32 цагт Буянт Ухаад байрлах барианы шугам давж аялаа дуусгав..

ТАЛАРХАЛ
Багийн нийт хамт олондоо чин сэтгэлээсээ талархан аяллаа. Харанхуй шөнө манай багийг угтан авч бас бөөндөө хүлээх та нарыгаа харж нүдний нулимс урсан алдаж, тэр гэхийн аргагүй нандин мэдрэмжээр хөглөгдөн жаргасан билээ. Манайхан ч зорисондоо хүрдэг итгэлтэй аялагч нар болжээ. Бидний хамтын хүч УУДАГ-ийн нэр хүндийг өндөрт өргөж байгааг аяллын замд сонсож, харж бахдаr явлаа. Хүн бүрийн амнаас гарах УУДАГ гэдэг нэр хүндэтгэл илэрхийлж байгаа нь шууд мэдрэгдэж байсан шүү. Та нар минь, маш сайхан түүх бүтээж чадлаа. Бүдэд нь халуун талархал өргье.

Шинэ гишүүд маань байлдагчаар бол "эцсийн цусаа" дуустал "тулалдлаа". Ийм нүсэр ачааллыг даван туулж эд эс бүхнээ УУДАГ-ийн төлөө харамгүй зориулж жийсэн багийн гишүүн та нартаа баярлалаа. Энэ багийг Ц.Наранхүү (069) андгүйгээр яахан төсөөлнө. Үнэнч анд чамдаа маш их баярлалаа. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Д.Ганболд П.Золзаяа Г.Отгонболд Р.Төмөрбааатар Э.Баттуул Б.Бас-Оргил Ц.Тулгаа С.Энхсайхан Н.Чингүнжав Ч.Базар М.Алтан-Өлзий Ц.Энхбаяр Б.Батбаатар А.Батхуяг С.Гарьд А.Энхжин Н.Даваасамбуу Г.Гүндалай С.Энхбаатар Ц.Гантулга Г.Түвшинтөгс М.Урсгал Ц.Наранхүү Т.Баярсайхан Г.Ганбаяр Б.Батжаргал Ч.Мажигсүрэн Н.Төгөлдөр Д.Цолмон У.Одбаяр Э.Ожго
Д.Ганболд
  • 1982 км
  • 25
  • 1
  • 0
  • 0
  • 0
П.Золзаяа
  • 11952 км
  • 109
  • 22
  • 4
  • 1
  • 0
Г.Отгонболд
  • 938 км дутуу
  • 321 км
  • 2
  • 0
  • 0
  • 1
  • 0
Р.Төмөрбааатар
  • 678 км дутуу
  • 581 км
  • 4
  • 0
  • 0
  • 2
  • 0
Э.Баттуул
  • 581 км дутуу
  • 678 км
  • 7
  • 0
  • 0
  • 1
  • 0
Б.Бас-Оргил
  • 345 км дутуу
  • 914 км
  • 7
  • 0
  • 0
  • 1
  • 0
Ц.Тулгаа
  • 1345 км
  • 15
  • 2
  • 0
  • 1
  • 0
С.Энхсайхан
  • 1414 км
  • 11
  • 0
  • 0
  • 2
  • 1
Н.Чингүнжав
  • 1489 км
  • 19
  • 0
  • 0
  • 1
  • 0
Ч.Базар
  • 2058 км
  • 16
  • 1
  • 0
  • 1
  • 0
М.Алтан-Өлзий
  • 2300 км
  • 21
  • 1
  • 0
  • 1
  • 1
Ц.Энхбаяр
  • 2610 км
  • 22
  • 3
  • 0
  • 1
  • 0
Б.Батбаатар
  • 3223 км
  • 22
  • 1
  • 0
  • 1
  • 1
А.Батхуяг
  • 3543 км
  • 29
  • 5
  • 1
  • 1
  • 0
С.Гарьд
  • 4201 км
  • 36
  • 5
  • 1
  • 2
  • 2
А.Энхжин
  • 4255 км
  • 28
  • 5
  • 0
  • 3
  • 0
Н.Даваасамбуу
  • 4325 км
  • 41
  • 13
  • 0
  • 3
  • 1
Г.Гүндалай
  • 4527 км
  • 31
  • 2
  • 0
  • 1
  • 2
С.Энхбаатар
  • 4785 км
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
Ц.Гантулга
  • 5122 км
  • 41
  • 4
  • 1
  • 5
  • 0
Г.Түвшинтөгс
  • 5308 км
  • 41
  • 5
  • 0
  • 2
  • 0
М.Урсгал
  • 5902 км
  • 40
  • 4
  • 0
  • 1
  • 1
Ц.Наранхүү
  • 7513 км
  • 78
  • 8
  • 0
  • 2
  • 1
Т.Баярсайхан
  • 8271 км
  • 92
  • 2
  • 0
  • 3
  • 0
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 8
  • 1
  • 2
  • 3
Б.Батжаргал
  • 10304 км
  • 73
  • 16
  • 3
  • 2
  • 2
Ч.Мажигсүрэн
  • 10854 км
  • 98
  • 12
  • 2
  • 3
  • 2
Н.Төгөлдөр
  • 11111 км
  • 81
  • 16
  • 3
  • 2
  • 2
Д.Цолмон
  • 11496 км
  • 108
  • 23
  • 3
  • 2
  • 0
У.Одбаяр
  • 11936 км
  • 78
  • 5
  • 3
  • 2
  • 5
Э.Ожго
  • 27615 км
  • 243
  • 31
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
С.Энхбаатар Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3743 км
Г.Ганбаяр Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3588 км
А.Батхуяг Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2440 км
Н.Чингүнжав Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1387 км
Н.Даваасамбуу Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1379 км
Б.Батбаатар Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1330 км