Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #12 - БАЯН ТӨХӨМ, ХОЙД БАЯН ГОЛ

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/128
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
67 км
Давааны тоо
1
Өндөр авалт
663 м
Өндөр алдалт
-666 м
Их өгсөлт
13 %
Их уруудалт
13 %
Оролцогчдын тоо
21
Эхлэх цаг
2019 оны 6 сарын 22 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Гацуурт, Монгол шилтгээн
Цуглах цэгийн солбицол
47.924917, 107.140944
47°55'29.7"N, 107°8'27.4"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Группийн түүх: Энэ жилийн II улирлын аяллын зайн дүнгээр Улаан хивс дээгүүр ХТГ Н.Төгөлдөр (зураг 5) жийлээ.

Аяллын тэмдэглэл

Өглөө товлосон газраа цуглан жийл 9.15 цагт эхлэв. Манай багт 21 дугуйчин (3 эмэгтэй) нэгдлээ.

Баянтөхөмийн амны айлууд дундуур жийсээр аажмаар Гүнжийн хоолойн шороон замд оров. Тэнгэр хэсэг бусаг үүлтэй байсан тул нарны сарнимал цацрагын туяан дор, салхи нь бараг үгүй "бүхчим" орчинд бага зэрэг халууцан Баянтөхөмийн амны зүүн салаа өөд өгсөн жийлээ.

Зураг 1. Манай баг. Баянтөхөмийн ам
Хамарын даваа гэж нутгийнхан нэрлэсэн давааны "цагаан" замаар өгссөөр даваа дээр 11.40 цагт гарав. Модны сүүдэрт тухлан, агаарын цэвэр, сэвшээ салхи, хангайн үзэмжийг магтан үдийн хоол идэж амрав. Энэ үед хотоос оройтон гарсан нэг гишүүн маань бидэн дээр ирсэн.

Зураг 2. Манай баг. Баянтөхөмийн амны зүүн салаа
Модон дундуурхи замаар даваа уруудан хяр дээр гарч ирээд цааш огцомхон уруу болгоомжтой бууж, уулын шороон замаар тоос татуулан "ниссээр" Урд Баян голын ам руу орлоо.

Зураг 3. Даваа уруудах ойн замаар
Улиастай голын модон дунд саатан, голын усанд орж, усаар байлдан хөгжилдөн амараад 13.20 цагт УБ хотын зүг гарлаа. Улиастайн айлуудын гудамжаар орж иртэл пүн хийсэн халуун нөмрөн авав. Дүнжингаравын дугуйн замаар жийсээр хотод 15.00 цагт ирж жийлт амжилттай дууслаа. Жийлтийн зай 67 км.

Зураг 4. Хотын зүг буцах замд
Бидэнтэй анх нэгдэн аялсан А.Оргил, аялагч гишүүн болсон У.Найданцэрэн (204), О.Маралгоо (205) охин, цуваагаа хамгаалан найдвартай цоожилсон Хөх тэмдэгтэй гишүүн Ц.Наранхүү (069) болон багийн нийт анд нартаа талархал дэвшүүлье. Жийлтийн явцын зургийг Хөх тэмдэгтэй гишүүн Д.Мөнхнаст (088) авсан болно.

Зураг 5. 2018 он 4-6 сар, II улирал

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Насанбат У.Найданцэрэн А.Оргил О.Маралгоо Д.Ганзориг М.Алтан-Өлзий Ц.Энхбаяр Ж.Ванчинсүрэн С.Гарьд Г.Гүндалай М.Урсгал Д.Мөнхнаст Ц.Наранхүү Г.Ганбаяр Б.Батжаргал Ж.Октябрь Н.Төгөлдөр Д.Цолмон У.Одбаяр П.Золзаяа Э.Ожго
Б.Насанбат
  • 12351 км
  • 77
  • 7
  • 4
  • 1
  • 2
У.Найданцэрэн
  • 827 км дутуу
  • 432 км
  • 6
  • 1
  • 0
  • 0
  • 0
А.Оргил
  • 771 км дутуу
  • 488 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 0
О.Маралгоо
  • 1497 км
  • 17
  • 2
  • 0
  • 0
  • 0
Д.Ганзориг
  • 1658 км
  • 18
  • 0
  • 0
  • 0
  • 0
М.Алтан-Өлзий
  • 2300 км
  • 21
  • 1
  • 0
  • 1
  • 1
Ц.Энхбаяр
  • 2610 км
  • 22
  • 3
  • 0
  • 1
  • 0
Ж.Ванчинсүрэн
  • 3584 км
  • 27
  • 2
  • 1
  • 0
  • 2
С.Гарьд
  • 4201 км
  • 36
  • 5
  • 1
  • 2
  • 2
Г.Гүндалай
  • 4527 км
  • 31
  • 2
  • 0
  • 1
  • 2
М.Урсгал
  • 5902 км
  • 40
  • 4
  • 0
  • 1
  • 1
Д.Мөнхнаст
  • 7250 км
  • 62
  • 7
  • 1
  • 3
  • 0
Ц.Наранхүү
  • 7513 км
  • 78
  • 8
  • 0
  • 2
  • 1
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 8
  • 1
  • 2
  • 3
Б.Батжаргал
  • 10304 км
  • 73
  • 16
  • 3
  • 2
  • 2
Ж.Октябрь
  • 10466 км
  • 117
  • 1
  • 0
  • 0
  • 0
Н.Төгөлдөр
  • 11111 км
  • 81
  • 16
  • 3
  • 2
  • 2
Д.Цолмон
  • 11496 км
  • 108
  • 23
  • 3
  • 2
  • 0
У.Одбаяр
  • 11936 км
  • 78
  • 5
  • 3
  • 2
  • 5
П.Золзаяа
  • 11952 км
  • 109
  • 22
  • 4
  • 1
  • 0
Э.Ожго
  • 27615 км
  • 243
  • 31
  • 11
  • 4
  • 3