Тэнгэр цэлмэг намрын шар нар ээсэн таатай өдөр боллоо. Олон хоног уулзаагүй андууд дахин цуглаж манай багийн 29 дугуйчин 9.20 цагт аяллын замдаа гарав. Аялагч гишүүн П.Золзаяа (198) автомашины дэмжлэг үзүүлэн Шар тэмдэгтэй гишүүн Ц.Наранхүү (069) бид хоёрыг тээвэрлэн хамтдаа аялав.
Шинэ гишүүд олон байлаа. Уламжлал ёсоор Жигжид зуслан дээр эхний таталт хийлээ. Багийн гишүүд гялалзаад л ... жавхаатай жийгээд ирэв. Энд Шар тэмдэгтэй гишүүн Т.Баярсайхан (038) анд биднийг угтав.


Бидэнтэй нэгдэн аялсан шинэ гишүүд болон аялагчийн тэмдгийн болзол хангасан гишүүд та нартаа халуун баяр хүргье. Зүгээр л жий.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
| Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
|---|---|---|
| Б.Алтан-Оргил | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2398 км |