Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Долоон давааны сорилго #3 - ДУГУЙЧНЫ ДОЛООН ДАВАА III

Улаанбаатар уулын дугуйн клубээс зохион явуулдаг "Долоон давааны сорилго" хэмээх энэхүү жийлт нь заасан маршрутын дагуух долоон даваа бүхий замыг тогтоосон хугацаанд багтаан уулын унадаг дугуйгаар туулж дуусгана гэсэн нөхцөлтэй тусгай аялал юм.
Орон зай, цаг хугацаатай уралдана.
Өрсөлдөх бус харин урам зориг өгч, авна.
Жинхэнэ уулын дугуйчин гэдгээ мэдэрнэ.
Жилд нэг л удаа зохиогдоно.
Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/135
Аяллын төрөл
Долоон давааны сорилго
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
130 км
Давааны тоо
7
Өндөр авалт
2342 м
Өндөр алдалт
-2345 м
Их өгсөлт
13.4 %
Их уруудалт
-27.5 %
Оролцогчдын тоо
14
Эхлэх цаг
2019 оны 8 сарын 31 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Тахилтын автобусны эцсийн буудал
Цуглах цэгийн солбицол
47.936028, 106.682833
47°56'9.7"N, 106°40'58.2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Группийн түүх: Энэ сараас эхлэн группийн аялагчийн тэмдэгтэй гишүүдийн аяллын зайгаар эрэмбэлсэн "ЦАГААН ЦОМОГ"-ыг тооцон (Зураг 6) гаргаж, нүүр номд нийтэлж эхэлсэн юм. Энэ онд эрэгтэй, эмэгтэй гишүүдийн Рейтингийн хуудас (2018 оны сүүлээс гарч эхэлсэн)-ыг давхар хийсэн болно. Цаашид энэ хуудас гарах шаардлага үгүй болсон билээ.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

УШТГ С.Бадрал

Цэлмэг, нартай тунгалаг өглөө боллоо. Манай группийн 25 дугуйчин аяллын замдаа 8.10 цагт гарав. Орбитын уулзвараас баруун зүг салж толгой ороон Тахилтын амын уужим өгсүүр рүү оров. Бүгчим өдөр болох төлөвтэй. Даваа хүрэх замд нэг гишүүний дугуй 3 удаа хагарлаа. Тахилтын даваа дээр 10.00 цагт гарав. Нэг давлаа.

Зураг 1. Тахилтын даваа
Даваа уруудан жирийсээр уулын хошуу ороон бараг л ирсэн зүг рүүгээ чиглэн Шижирийн давааны огцом өгсүүрт зүтгэсээр 10.51 цагт даваа дээр гарав. Хоёр давлаа.

Зураг 2. Шижирийн даваа
Даваа уруудах замд нэг гишүүний дугуйны арал хугарав. Засмал зам дээр очиж 8 гишүүн А чиглэлээр УБ хот (64 км) руу буцлаа. Хоёр гишүүн хотод ажилтай, нэг гишүүний обудны дамар эвдэрсэн.

Зураг 3. Найрамдалын хойд даваа
Найрамдалын хойд талын давааны ой модтой, шавартай замаар өгсөн жийсээр даваа дээр 12.21 цагт гарлаа. Гурав давлаа. Эндээс дугуйны арал нь хугарсан гишүүн (74 км) буцав.

Зураг 4. Зүүн Ацын даваа
Үлдсэн 16 дугуйчин Шижир баг хүрч, дэлгүүрийн гадаа амсхийгээд Зүүн Ацын даваа руу жийж, 15.00 цагт гарав. Дөрөв давлаа. Уулын ам өгсөн жийж байхад салхи үгүй, бүгчим байлаа. Мөн техникийн саатал их гарч нийтдээ 6 дугуй хагарсан.

Зураг 5. Хадлангийн даваа
Зүүн Ацын даваа уруудан бас л уулын хошуу ороон Халзангийн амны дуусашгүй урт өгсүүрт жийж Хадлангийн даваа руу зорив. Наад талын овоотой хяр дээр түр татаад цаашлан даваа дээр 16.30 цагт гарав. Тав давлаа.

Санзай хүрч засмал замаар уруудан Жигжид зуслангийн уулзвар хүрч хоол идэж тавтайхан амрав. Эндээс 3 гишүүн УБ хот руу явлаа. Нэг гишүүний дугуйны ац хугарсан. Багийн 13 дугуйчин Гүнтийн даваа руу шууд л өгслөө, даваа дээр 18.40 цагт гарч шуурхайхан Зургаа давчихаад, зогсолгүй уруудан тэр чигээрээ Шижир багаар дайрч Толгойтын давааны шороо чулуутай замаар жийсээр 19.45 цагт гарлаа. Долоо давлаа.

Толгойтын баруун салаагаар уруудан Баянхошууны тойрог дээр 21.10 цагт ирж аялал албан ёсоор дууссан болно. Аяллын зай 125 км. Замын ангилал 3А.

Баг хамт олныг удирдан, төлөвлөсөн чиглэлээр амжилттай аялсан Ногоон тэмдэгтэй гишүүн С.Бадрал (177) болон багийн нийт хамт олонд халуун талархал дэвшүүлье. Энэ аяллын чиглэл нь манай группийн аяллын түүхийн нэгэн содон хуудас болон үлдэж байна. Та нартаа маш их баярлалаа. Зүгээр л жий.

Зураг 6. Цагаан цомог. 2016.VI- 2019.VIII

Сорилго давагсад

  • сорилго давсан тоо
Ц.Цэнд-Аюуш С.Энхсайхан Б.Батбаатар Ж.Ванчинсүрэн Н.Ууганбаяр С.Гарьд Г.Гүндалай Г.Бат-Оргил С.Бадрал Г.Ганбаяр Б.Батжаргал Н.Төгөлдөр У.Одбаяр Б.Насанбат

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус сорилгын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
У.Одбаяр Дөрвөн зүг 8252 км улаан тэмдэг 8271 км
Б.Батжаргал Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг 4722 км
Н.Төгөлдөр Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3653 км
С.Гарьд Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3647 км
Зүгээр л жий!