Нарлаг бус үүлэрхэг өглөө боллоо. Манайхан хотоос жирийтэл жийсээр Жигжид зуслан дээр 8.30- 8.50 цагийн хооронд ирлээ. Гүнтийн давааны замд 18 дугуйчин 9.10 цагт гарав. Даваан дээр таталт хийлгүй шууд Шижир багийн дэлгүүр хүртэл жийхийг багийн ахлагч Ч.Мажигсүрэн хэллээ. Энэ удаагийн аяллыг 2 автомашин дагалдан дэмжих боллоо.




Тайлбар: УТГ- улаан тэмдэгтэй гишүүн, ХТГ- хөх тэмдэгтэй гишүүн, ШТГ- шар тэмдэгтэй гишүүн
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
| Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
|---|---|---|
| Ч.Мажигсүрэн | Дөрвөн зүг 8252 км улаан тэмдэг | 8375 км |
| Ц.Наранхүү | Умард хязгаар 3543 км шар тэмдэг | 3562 км |