УБ хотын зүүн болон хойд хэсгийн "тодорхойгүй" чиглэлд өгөгдсөн газарзүйн координатын дагуу аялаж, тухайн цэгт даалгавар гүйцэтгэх (хүнтэй харьцах, нуусан обьект эд зүйл олох, байгаль орчинг ажиглах г.м) зорилготой аялал байв. Төлөвлөсөн чиглэлд Туул голын салааг гатлах "боломжгүй" болж, тойруу замаар 8-р цэг рүү явах шаардлагатай болсон.

Уламжлалт Бямба гаригийн аяллын замыг дуусгасан "ганц дайчин" болон багийн гишүүд, мөн Гоодойн зусланд ирж хоол хүнс бэлтгэн нөхдөө угтсан УШТГ У.Одбаяр (055) андад халуун баяр хүргье. Зүгээр л жий.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
| Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
|---|---|---|
| М.Алтан-Өлзий | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1292 км |