Группийн түүх: 2020 оны I улирлын тайлан (зураг 2)
УБ- Налайх чиглэлийн автозамын эрсдэлтэй байдлаас (одоо бол тийм бус зориулалтын унадаг дугуйн замтай болсон) болж групп зүүн чиглэлд энэ замаар аль болохоор жийхгүй байх бодлого баримталж байлаа. Энэхүү судалгааны аялал нь УБ хотын зүүн болон зүүн урд чиглэл рүү аяллын чиглэл олж тогтоох зорилготой байлаа. Судалгааны аяллын үндсэн дээр Ар Жанчивлан, Өвөр Жанчивлан, Эрдэнэ сум гэсэн гурвалжингаар тойрч аялах, мөн цааш Багахангай дүүрэг хүрэх аяллын замыг тодорхой болгосон юм.

