Цэлмэг өглөө боллоо. Жийлтийн зарыг хязгаарлагдмал хүрээнд "гүм нам" зарласан боловч цуглах цэгт 20 дугуйчин ирж 9.05 цагт жийлт эхлэв. Хотоос гарч Тахилтын амны автобусны эцсийн буудал дээр эхний таталт хийж, дэлгүүр орж хүнсээ базаалаа.



Төлөвлөсөн чиглэлд өөрчлөлт орж, В төлөвлөгөөнд шилжин Шижирийн амаа буцаж уруудан, уулын хормой дагасан шороон замаар жийсээр Гүнтийн даваа зүглэх засмал замтай нийлэв. Дахин салхиа сөрөж жийсээр Шижир баг дээр ирж дэлгүүрийн гадаа хооллож ундлав. Эндээс багийн 5 гишүүн Гүнтийн даваа давах, багийн үндсэн хэсэг гишүүд Толгойтын даваа даван жийхээр боллоо.

Аяллын зай 82- 101 км хооронд хэлбэлзэж байв. Замын ангилал IV. Бидэнтэй нэгдэн анхны аяллаа амжилттай хийсэн Испани улсын иргэн Mateo Sanchis болон аяллын үеийн агшинг "зогсоосон" аялагч гэрэл зурагчин, ШТГ Д.Мөнхнаст, багийн бүсгүйчүүд бусад анд нартаа халуун талархал дэвшүүлье. Зүгээр л жий.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
| Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
|---|---|---|
| А.Энхжин | Умард хязгаар 3543 км шар тэмдэг | 3543 км |