Баруун хойд зүгээс сэвшээ салхитай нарлаг өдөр боллоо. Группийн гишүүд товлосон газраа цуглаад 9.10 цагт аялал эхлэв. Араас 4 гишүүн, урд 3 гишүүн явж байгаа мэдээ авлаа. Хөшигтийн хурдны замын эхлэл дээр ирэхэд хүмүүс хүүхдээ дагуулан замаар таатайяа алхаж, гүйж, жийж байлаа.






Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
| Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
|---|---|---|
| С.Бадрал | Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг | 4717 км |
| А.Эрдэнэдулам | Умард хязгаар 3543 км шар тэмдэг | 3544 км |