Өнгөрсөн долоо хоногийн салхинд бутартлаа сөрж жийсэн Бямба гаригийн аялал дууссаны маргааш, салхины "мэргэжилтэн" нэг гишүүн маань "Салхины чиглэлийн урьдчилсан төлөв"-ийг харуулсан газрын зураг нийтэлж билээ. Их л хүчтэй (10-12м/с хурдтай) баруун хойноос салхилсан хаврын "шуурга" байлаа. Хорхой хүрээд л явчихлаа. Манай групп түүхэндээ салхи сөрж, уул давааны өгсүүрт жийж махийсан нь даанч олон ...
Салхинд туугдан бүтэн өдөр аялах зорилго төлөвлөн өдөр бүр л салхины чигийг газрын зурагнаас харж байлаа. Агаарын температур огцом унаж хүсэн хүлээсэн өдөр ч ирлээ. Цас хялмаалан хаялсан зэврүүн салхитай өглөө Дүнжингарав худалдааны талбайд цуглан 6.15 цагт аялал эхлэв. Манай багийн 26 дугуйчин (3 бүсгүй), бага оврын нэг ачааны автомашинаар дэмжүүлэн Налайхын зүг хөдөллөө. Биднийг аялагч гишүүн Д.Гантөмөр (168) анд гаргаж өгөв. Замд цас орж зам чийгтэнэ. Шаргуухан жийсээр Налайхд хальтхан амсхийгээд шууд л Хоолтын даваа руу зүтгэж 62 км өгсүүр замаа туулаад нэг татлаа. Хоолтын давааны өгсүүрт нэг автомашин хажуугаар зөөлөн орж ирсэнээ Сайн уу ахаа гэлээ. УТГ У.Одбаяр (055) анд Хоолтын даваа дээрээс биднийг гаргаж өгөхөөр ирсэн нь энэ байлаа.







Группийн энэ удаагийн аялалд гүн дэмжлэг үзүүлж тусалсан Багахангай дүүргийн иргэн Пүрэвсүрэн, Батгэрэл, Чойр хотод угтан авч дулаан тохилог байраар хангасан биеийн тамирын багш, дасгалжуулагч Б.Буянтогтох, аяллын аюулгүй байдлыг ханган, гишүүдийг хүнс, уух ус ундаагаар ханган автомашинаа жолоодон аялсан НТГ Э.Ууганбаяр (206), Багахангай дүүрэгт үдийн хоолыг зохион байгуулсан ШТГ М.Урсгал (198), Чойр хотод байрлах байрны асуудлыг шийдэж өгсөн аялагч гишүүн О.Тэмүүлэн (212) та нарт чин сэтгэлийн халуун талархал дэвшүүлье. Нэгэн зорилго, хүсэл өвөрлөн хамтдаа аялсан анд нартаа маш их баярлалаа. Зүгээр л жий.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
| Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
|---|---|---|
| Г.Түвшинтөгс | Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг | 4875 км |
| М.Урсгал | Умард хязгаар 3543 км шар тэмдэг | 3739 км |
| Э.Даваасүрэн | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1389 км |