УШТГ Т.Баярсайхан
Манай гурав гурвуулаа насныхаа ангилалд түрүүлсэн дээ. УУДАГ-ийн мундаг залуусынхаа барааг араас нь хараад л явлаа. Урсгал, Түвшинтөгс хоёр бол жирэлзээд л алга болсон. Гантулга, Тэмүүлэн хоёр миний урдхан талд хэсэг харагдаад алга болсон. Төгөлдөр, Батхуяг, Наранхүү гурав хойноос намайг гүйцэж түрүүлээд яваад өгсөн. Хэсэг яваад Төгөлдөрийн ч бараа тасарсан Замын турш Наранхүү дээрээ очно доо гэсэн бодолтой л жийлээ дээ.

Сайхан цаг агаар сайхан тэмцээнд хамт даа оролцсон эрхэм найзууд дүү нар болон гэр бүлээрээ дэмжихээр ирсэн Ууганаадаа, арын албаны Наагийдаа Батсүмбэрийн Ганболдын багийн хамт олон, чат-аар баяр хүргэж дэмжсэн та бүхэндээ талархал илэрхийлье.