Өглөө 9.00 цагт товлосон газраас хөдөллөө. Уралдаанд оролцох гишүүдийн зарим нь 8 цагт унадаг дугуйгаар, зарим нь автомашинаар явж гараан дээр хүрсэн мэдээтэй байлаа.



Групп-тэй нэгдэн анхны аяллаа эхлүүлсэн гишүүн Ш.Ганбаяр, М.Баттогтох болон аялал тэмцээний явцын зураг авсан УШТГ Д.Цолмон (193), УШТА С.Бадрал (177), аяллын цувааны цоож УШТГ Ц.Наранхүү (069) нар болон багийн хамт олондоо халуун талархал илэрхийлье.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
| Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
|---|---|---|
| С.Энхбаатар | Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг | 4781 км |