Энэ аяллыг манай группын админ Н.Ууганбаяр (022) анд удирдан явуулсан билээ. Тэнгэр бүрхэг, салхи тогтуун, цастай өдөр байсан. Манай залуус Дүнжингараваас аяллаа эхэлж хамтдаа жийсээр Ургах наран хотхоноор уул руу салж өгссөөр Баянзүрх уулын автомашины зогсоол хүртэл жийжээ. Тэндээс шатаар дугуйгаа үүрэн орой дээр нь гарч зургаа авахуулаад буусан байна.

Буцахдаа Скай Ресортын замаар хотод ирж аялал амжилттай дууссан юм.