Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #21 - ДУХЫН ДАВАА БУЮУ ОРОЙТСОН ЦАС

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/186
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
90 км
Давааны тоо
1
Өндөр авалт
835 м
Өндөр алдалт
-836 м
Их өгсөлт
10.6 %
Их уруудалт
10.6 %
Оролцогчдын тоо
8
Эхлэх цаг
2021 оны 5 сарын 1 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E

Аяллын тэмдэглэл

Энэ чиглэлд унадаг дугуйгаар аялахад доорхи зүйлсийг анхаарах: Духын даваа нь УБ хотоос холгүй оршдог боловч гол ус, чийг бүхий байгалийн байдал, урсацын нөлөөгөөр ихээхэн эвдэрсэн зам харгуй, нутгийн ард иргэд, айл байхгүй аглаг орчин, уулын ар нь шатсан ой унанги бүхий задгай энгэртэй тул нөөлөг салхинаас хорогдох нөмөр бараг үгүй зэргийг тооцон үзэж аяллыг төлөвлөх хэрэгтэй.

Зураг 1. Аяллын гэрчилгээ

1. Цаг агаарын таагүй нөхцөлд, хаврын нойтон цас, шар усны үерийн цагаар энэ чиглэл рүү аялах "хэрэггүй".
2. Духын даваа руу Сэлбийн голын эхийг өгсөн хойд талын уулын бэлийн зам даган явах нь хамгийн тохиромжтой "үүд" юм.
3. Улиастайн амны Бурхант хошуу талаас Баруун гол өгсөн энэ даваа руу унадаг дугуйтай аялах "хэрэггүй" гэж үзлээ.
4. Цаг агаарын байдлаас шалтгаалан зун, намрын улиралд өдрийн аяллыг дээр заасан замаар хийх бүрэн боломжтой.
Өөрөөр хэлбэл нэг чиглэлийн аяллын зам сонгоно. УБ- Сэлбийн эх- Духын даваа- Сэлбийн эх- УБ.
5. Цаг агаарын байдлаас шалтгаалан зун, намрын улиралд хоногийн аялал хийхэд тохиромжтой.
6. Судалгааны аялал явагдсан Сэлбийн эхээс Духын даваа даваж, Баруун гол уруудан аялах чиглэлийн зай 90 орчим км байлаа.

Эргэн дурссан тэмдэглэл: Аяллын үндсэн агуулга бол судалгааны аялал. Гэтэл замдаа нэг хонох болчихдог. Ийм өвөрмөц төрөл группийн ангилалд байхгүй тул "Судалгаа бас хоногийн аялал" гэлтэй бус шууд л Хоногийн аялал төрөлд тооцсон болно.

УБ хот ковидын хөл хорионд ороод нэлээд удаж байв. Эхний хэд хоног чангахан байснаа аажмаар хөл хорионы хяналт суларч байлаа. Групп энэ үеэр албан ёсны аялал зохион байгуулах боломжгүй байсан тул цомхон баг бүрдүүлэн энэ аяллын замд бэлдсэн билээ. Өглөө уламжлал ёсоор Жигжид зуслангийн уулзвар дээр цуглав. Бусдыгаа хүлээж байх зуур эргүүлд гарсан хэдэн цагдаа намайг тойрон унадаг дугуйн талаар асууж, яриа өдөж эхлэв. Яана даа, явуулахгүй биш биз гэж бодох зуур, танай дугуйчид хаашаа аялах гэж байна, өнгөрсөн долоо хоногт Майхан толгой руу явсан нөхөр энэ байна гээд л хамт зогсох гишүүнийг танимхайран ярьж эхлэв. Зориг ороод, Сэлбийн эх, Духын давааг зорьж байна гэлээ. Сайн яваарай гэсэн сайхан үгээр үдүүлэн бид хөдөллөө.

Зураг 2. Сэлбийн эх рүү ороод шууд

Солигдмол үүлтэй барсайсан өдөр болсон санагдана. Сэлбийн эх хүрээд нөгөө шавар, ус руугаа орлоо доо. Жийх боломжгүй, түрж буй дугуйны мөрөөр шавар наалдан халтартуулна. Эндээс биднийг гаргаж өгөөд, хоёр гишүүн буцлаа. Духын давааны үндсэн зам руу салахын өмнө үдийн хоолоо хийж идэв. Давааны замын ховилоор ус гэдэг горхи шиг л хоржигноно. Ийм нөхцөлд ачаатай дугуйтай жийх боломжгүй байдаг тул шууд түрээд явган аялал хийж эхлэв. Манайхан баг (2 бүсгүй, 4 ээрэгтэй) харин ч шазууртай өгслөө. Замдаа нэг татаад газрын зураг дээр харж байсан салаа замаар салав.

Зураг 3. Судалгааны аялал тул төөрч

Уулын намхан хяр дээр гарч ирсэнээ, жаахан уруудаад бэл дагасан цастай замаар хэжин өгслөө. Цас овоо байна, нойтон бас 10-20 см зузаантай юм гээч. Нэг нь замаа хагалаад араас нь цуваа урагшилна. Гэнэт уруудчихлаа, энэ үед буруу замаар орсоноо мэдэв. Буцах аргагүй тул цас, чулуу туучин зүтгэсээр унасан мод бүхий нүцгэн энгэрт гарч ирэхүй, бид нэлээд доогуур явчихсан байлаа. Мурилзсан замаар өгслөө, тэр дээр ой мод харагдана, түүн рүү ороод отогльё гэж төлөвлөв. Зогсолтгүй махийсаар төлөвлөсөн газраа очлоо, нөгөө бидний ирэх ёстой байсан зөв зам дээрээ гарлаа, хувхайрч хатсан модны үлдэгдэл бүхий ой мод бараадан харьцангуй салхинаас нөмөр бага шиг цоорхойд цасан дээр отоглов.

Зураг 4. Зураг 3. Манай отог, оройн хоол
Оройн хоол гахайн амталж шарсан, навчинд ороосон мах байлаа. Хичнээн амттай гээч, хэзээ цадахаа мэдэхгүй хүртэж билээ. Норсон гутал, оймс, хувцсаа хатаан, түүдэг тойрон сууж, аяллын тухай яриа хөөрөө шөнө дөл болтол үргэлжлээд цасан дээр барьсан майхандаа шурган нам унтаж билээ. Шөнө даарсангүй.

Тун сайхан цэлмэг өглөө боллоо. Цай ундаа уучихаад, нэгэнт төлөвлөсөн замаа олсон тул цас туучин Духын даваа өөд зүтгэлээ. Тэгэж байтал тэнгэр аанай л бүрхээд эхлэв. Цасан хяламаа хаяж байх шиг. Хойд талын энгэр дагасан (өнгөрсөн үед энэ уулын араас их хэмжээгээр мод огтлон үйлдвэрлэл явуулдаг байсан тул тусгайлан модны автомашин явах зам төрөөс зассан байдаг) зам цасанд дарагдан хунгарласан байв.

Зураг 5. Цас хунгарласан замаар Духын даваа өөд,

Түрж, мөлхөж, шигдэж, өнхөрч байгаад яаж ийгээд хамгийн хэцүү 200 м орчим хунгар цас бүхий саадыг тууллаа. Тэгэлгүй дээ цас багасаад зам сайжирлаа. Дугуйндаа мордон тэгшивтэр таг дээгүүр жийсээр зорьж байсан Духын даваа хүрлээ. Нэг их том, өндөр хатсан модтой юм билээ. Мөн тал талаас ирсэн автомашины замууд энэ цэг дээр огтолцож байв.

Зураг 6. Манай баг, Духын даваа дээр

Духын давааны өврөөс эх авдаг Баруун гол нь урссаар Бурхант хошууны урд талд Улиастай голд цутгадаг юм. Даваа уруудах шавартай замаар шалчигнуулсаар Баруун голын мөсөн халиаг гарах явцад мөс цөмөрч хөл норон тэр чигээрээ цайрав. Манай багынхан тоосон ч үгүй, харин бүр тэр орчинд инээд цацан явцгаана. Баруун голын ус (хаврын шар усны үер гэдэг) ихсэж, хөндий дагасан автомашины чулуу ховил бүхий муухан зам тэр чигээрээ гол болжээ. Туулаад л уруудаад байлаа.

Зураг 7. Баруун голын замын төрөл

Баруун голоо гарч аваад Улиастай голын хөндий уруудсан замаар салхиар дэмжүүлэн хурдалсаар Шархад дээр ирэхэд сайн явж байна уу гээд эргүүлийн цагдаа нар (мэдээж танихгүй) угтсан нь бүр ч гайхалтай.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • өндөр авалтын хэмжээ
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
П.Батмөнх П.Золзаяа Э.Баярмаа Э.Ууганбаяр Б.Батжаргал Н.Төгөлдөр Д.Цолмон Э.Ожго
П.Батмөнх
  • 8017 км
  • 82
  • 6
  • 1
  • 0
  • 2
П.Золзаяа
  • 11952 км
  • 109
  • 22
  • 4
  • 1
  • 0
Э.Баярмаа
  • 363 км дутуу
  • 896 км
  • 4
  • 2
  • 1
  • 0
  • 0
Э.Ууганбаяр
  • 6352 км
  • 38
  • 10
  • 2
  • 1
  • 1
Б.Батжаргал
  • 10304 км
  • 73
  • 16
  • 3
  • 2
  • 2
Н.Төгөлдөр
  • 11111 км
  • 81
  • 16
  • 3
  • 2
  • 2
Д.Цолмон
  • 11496 км
  • 108
  • 23
  • 3
  • 2
  • 0
Э.Ожго
  • 27615 км
  • 243
  • 31
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Н.Төгөлдөр Дөрвөн зүг 8252 км улаан тэмдэг 8315 км