Намрын, үүл багатай, цэлмэгдүү сайхан өглөө боллоо. Салхи яг зүүн өмнө буюу Налайх зүгээс хүчтэйхэн салхилж байлаа. Товолсон газраа манай багийн ихэнх гишүүд унадаг дугуйгаа жийгээд ирлээ. Яг 9.00 цагт хөдлөв. Шинэ зам доогуур нүхэн гарцаар Налайхын хойд талаар явдаг зам салдагийг мэдэлгүй чигээрээ уруудсаар Налайх дүүргийн төв замаар "вагон"-дон жийсээр 9.50 цагт Туул голын хөндий рүү давж ордог нөгөө тахир шороон замтай "алдарт" даваан дээр таталт хийлээ.

Урд талд гарсан хэдэн гишүүд салах замаа өнгөрөн явсанаа биднийг хараад буцаад ирэв. Нэг хөөрхөн толгойн хормой дээр таталт хийгээд Мөстийн уулын нэргүй нэгэн даваа өөд зогсолтгүй өгслөө. Энэ үед зүүн урд зүгээс тэнгэр бүрхэн саарал үүл гарч шивэрээ бороо шивэрч эхлэв. Даваан дээр 11.20 цагт гарав. Том хадны нөмөрт бүгд сууж өдрийн хоол, цайгаа идэн, хөгжилтэй яриа өрнүүлэн амрах агшинаа тэнгэр ч цайгаад эхлэв. Манай баг 28 хүн (3 бүсгүй)-тэй байлаа.


Групптэй нэгдэн анхны аяллаа амжилттай хийсэн Ж.Бат Оргил, О.Энхчимэг, Б.Хаш Эрдэнэ нар болон аяллын цувааг цоожлон аялсан, үүргээ маш амжилттай гүйцэтгэсэн УШТГ Ц.Наранхүү (069) анд болон багийн хамт олондоо талархал илэрхийлье. Зүгээр л жий.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
| Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
|---|---|---|
| Privacy | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1270 км |