Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #40 - УНАДАГ ДУГУЙН ХОЛБООНЫ НЭЭЛТ

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/209
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
54 км
Давааны тоо
1
Өндөр авалт
338 м
Өндөр алдалт
-338 м
Их өгсөлт
10.6 %
Их уруудалт
10.6 %
Оролцогчдын тоо
15
Эхлэх цаг
2022 оны 3 сарын 12 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Гацуурт, Монгол шилтгээн
Цуглах цэгийн солбицол
47.924917, 107.140944
47°55'29.7"N, 107°8'27.4"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Монголын Дугуйн Холбооны улирлын нээлтийн тэмцээн болох гэж буйтай холбогдуулан, группийн зүгээс Гацууртын Баянтөхөмийн амын Гүнжийн хоолойд ЖИЙЛТ зарлаж байна. Жийлтэд оролцогч гишүүд тухайн өдрийн өглөө Гацуурт суурингийн Монгол шилтгээний хойд талбай дээр цуглан 10.00 цагт хөдөлж, Баянтөхөмийн амаар дээш өгсөн тэмцээн эхлэх гараа дээр очно.

Тэмцээнд оролцогч гишүүд зарласан цуглах цэгт заавал очих албагүй бөгөөд цагаа төлөвлөн гарааны талбай руу эртхэн очиж, бие халаалтаа хийхийг зөвлөх байна. Амралтын энэ өдрийг уралдаан тэмцээн үзэж, анд нөхдөө дэмжин уухайлж Гүнжийн хоолойн дэвсэг газар хамтдаа сайхан өнгөрөөхийг хүсье. Халуун цай, хоол хүнс базааж яваарай.

Хаврын тэнгэр "хартай" тул оролцогч гишүүд өмсөх хувцсандаа анхаараарай. Ялангуяа хөдлөхгүй зогсоход жиндэх, дороос даарах асуудал гардгийг юу эс андах билээ. Газар чийгтэй нойтон байгаа.

Аяллын тэмдэглэл

Тэнгэр цэлмэг наран мишээсэн тунгалаг өглөө боллоо. Богд уулын ар энгэр сиймгэр нимгэн цагаан нөмрөгөөр гоёсон мэт хаврын хайлган цасаар хучигджээ.

Гацуурт суурин руу эргэн зам чиглэхэд араас салхи туулаа. Сэлүүхэн замаар жирийтэл жийсээр товлосон газраа 9.25 цагт ирэв. Удалгүй дугуй ачсан автомашинууд, хэд бүлгээрээ унадаг дугуй унасан залуус хажуугаар өнгөрөн Баянтөхөмийн ам руу зорьж байлаа. Манай гишүүд ч ирлээ, 9.55 цаг гээд тэмцээн болох гараа руу бид хөдлөв.

Зураг 1. Уралдааны гараа, энэхүү зургийг МДХ (Монголын Дугуйн Холбоо)-ны албан ёсны facebook хуудаснаас

Монголын дугуйн холбооны уулын дугуйн нээлтийн тэмцээнтэй давхцуулан хийсэн бидний ЖИЙЛТ ийнхүү эхлэв. Зарим гишүүд маань энэхүү уралдаанд оролцох тул, зүгээр жийхээр ирсэн гишүүдээ дагуулан 10.30 цаг гээд бариа хүрэх 10 орчим км алсын өгсүүр замд жийлээ. Уралдаан 11.00 цагт эхлэх байв. Салхи өөдөөс үлээнэ, Баянтөхөмийн ам өгсөх чулуу, шороо бүхий энхэл донхол замаар явсаар зүүн салаа (баруун салаа нь Гүнжийн хоолой байх шүү)-гаар нь салж жийсээр, Хамар давааны урд энгэрийн хар модон ойн үзүүрт байрлах барианы туг далбааг холоос харав. Хирэндээ зогсолт багатай салхи сөрөн шазруухан өгсүүрт жийсээр бариан дээр ирэх агшинаа, эхний дугуйчин залуус хоорондоо ана мана, ач тач үзэлцэн жийсээр бариандаа орж байгаа нь харагдав. Үнэхээр бахархам явдлын гэрч болсон бид... Хөөх гэж хэлээд л бүх үгний баялаг маань дууссан мэт болж билээ.

Зураг 2. Уралдааны замд, энэхүү зургийг МДХ (Монголын Дугуйн Холбоо)-ны албан ёсны facebook хуудаснаас

Араас нь бараа тасралгүй залуус цуварсаар, бариандаа орсоор... Унадаг дугуй гэгч гайхамшигтай унаагаар хүн бүхэн өөрийн хүч чадлаа гарган ийнхүү уралдах нь энэ өдрийн жаргал байлаа. Өнөөдрийн уралдаанд 178 дугуйчин оролцсон гэж зохион байгуулагчид зарлаж байсан. Группийн залуус бие биедээ баяр хүргэн, уралдааны зам, хэрхэн яаж жийсэнээ ярилцан сууж, дурсгалын зураг татуулан энэ өдрийн ЖИЙЛТ тун сайхан болж өнгөрлөө.

Зураг 3. Манай группийн гишүүд, Баянтөхөмийн амны зүүн салааны дээд хэсэг

Уралдааны дүнгийн талаар, манай гишүүд ямар амжилт гаргасан мэдээг энэ тэмдэглэлийн үргэлжлэл болгон Г.Махгал гишүүн сийрүүлэх буй за.

2022 оны уулын дугуйн улирлын нээлтийн тэмцээний албан ёсны дүн мэдээ

Эрэгтэй сонирхогчийн 17-29 насны ангилалд М.Пүрэвхүү 3 дугаар байр, эмэгтэй сонирхогчийн 19-29 насны ангилалд Э.Уянга болон Ш.Лазина нар 1 болон 3 дугаар байр, эмэгтэй сонирхогчийн 30-39 насны ангилалд Ш.Мөнгөнсүх 2 дугаар байр, эрэгтэй сонирхогчийн 30-39 насны ангилалд Б.Насанбат, Д.Базаррагчаа нар 2 болон 3 дугаар байр, эрэгтэй сонирхогчийн 50-59 насанд Д.Баасансүрэн 1 дүгээр байр тус тус эзлэв.

Түүнчлэн манай группийн аялагч гишүүд бөгөөд мэргэжлийн тамирчны замналаа хөөн Алдар спорт хорооноос тэмцээнд оролцсон С.Нямдорж болон Ч.Азжаргал нар маань Under-23 болон мастер 30-39 ангилалд 1 болон 3 дугаар байрыг тус тус эзэллээ.

Мөн тус тэмцээний сонирхогчийн ангилалд оролцсон Ө.Цэрэнжаргал, Б.Баяржаргал, Ц.Гантулга, Б.Жавхлантөгс, Г.Бат-Оргил, П.Батбуян, Г.Махгал, П.Батмөнх, Г.Түмэнсайхан нар амжилттай уралдлаа.

УУДАГ-ийн аялагч гишүүдээс бүрдсэн УДА багийнхныхаа цаашдын уралдаан тэмцээнд нь өндрөөс өндөр амжилт хүсье!

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ч.Гомбосүрэн С.Отгонбаатар У.Хосбаяр Ш.Лазина Ч.Азжаргал О.Адъяасүрэн Ш.Мөнгөнсүх П.Батмөнх Б.Баттөмөр Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал Д.Цолмон П.Золзаяа Э.Ожго
Ч.Гомбосүрэн
  • 1291 км
  • 17
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Отгонбаатар
  • 2175 км
  • 24
  • 0
  • 0
  • 1
  • 0
У.Хосбаяр
  • 2594 км
  • 26
  • 0
  • 0
  • 0
  • 1
Ш.Лазина
  • 2963 км
  • 30
  • 2
  • 1
  • 1
  • 2
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Ш.Мөнгөнсүх
  • 7287 км
  • 69
  • 8
  • 2
  • 1
  • 2
П.Батмөнх
  • 8096 км
  • 83
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Баттөмөр
  • 9243 км
  • 95
  • 8
  • 0
  • 3
  • 3
Б.Жавхлантөгс
  • 9960 км
  • 95
  • 10
  • 1
  • 2
  • 2
С.Мөнхбат
  • 10441 км
  • 89
  • 12
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 10744 км
  • 107
  • 7
  • 1
  • 2
  • 3
Д.Цолмон
  • 11496 км
  • 108
  • 23
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 11952 км
  • 109
  • 22
  • 4
  • 1
  • 0
Э.Ожго
  • 27615 км
  • 243
  • 31
  • 11
  • 4
  • 3