Цэцэрлэгт хүрээлэнд жийсэн 4 долоо хоногийн жийлтээ дуусган, хангайгаа бараадан аялаж явахыг хэн хүнгүй хүсэж байлаа. Манай гишүүн В.Мөнхбат (017) энэ чиглэлийн тухай ярьж байсан тул, ямар боловч зам харгуйгаа үзээд боломжтой бол жийе гэж бодлоо. Ийнхүү энэ судалгааны аяллын эх тавигдсан юм.
Хотоос автомашинтай гарч, Майхан толгой руу салаад, ой хамгаалачийн хаалт хүрч автомашинаа орхиод, цааш Майхан толгойн даваа хүртэл алхсан билээ.

Автомашины мөр тод, харьцангуй дагтаршсан цастай, ер нь энэ замаар автомашин явдаг бололтой. Унадаг дугуйгаар жийх боломжтой харагдав.

Иймээс буцаж алхаж байхдаа, ирэх бямба гаригт энэ чиглэлээр жийж уруудах аялал төлөвлөлөө. Уруудаад цааш явах зам тодорхой тул урьдчилан харах шаардлаггүй гэж үзлээ.