Улаанбаатар уулын дугуйн аялал группийн аялал

Өдрийн аялал #132 - БАЯНЗҮРХ УУЛ БУЮУ ЗУНЫ ХААЛТ 2022 ОН

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/227
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Туулах замын урт
59 км
Өндөр авалт
1000 м
Оролцогчдын тоо
15
Эхлэх цаг
2022 оны 7 сарын 2 Бямба гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Группийн гишүүд болон уулын дугуйн аялал сонирхогчдыг УБ уулын дугуйн аялал группийн 2022 оны зуны хаалтын аялалд хамт жийхийг урьж байна.

Энэхүү аяллаар УБ уулын дугуйн аялал группийн 2022 оны жийлтийн хавар - зуны улирал өндөрлөнө. Үүнтэй холбогдуулан УУДАГ-ийн эхний хагас жилийн аяллуудыг нэгтгэн дүгнэнэ.

Аяллын хөтөлбөрт дараах зүйлс багтсан. Үүнд:

  1. уул, даваа давж жийх
  2. Баянзүрх уулаас Туул голын хөндийн үзэсгэлэнг тольдох
  3. Туул голын эрэгт амарч тухлах
  4. хөгжөөнт тоглоом тоглох

Уг аялалд уулын дугуйгаар байгальд аялах сонирхолтой, УБ уулын дугуйн аялал групптэй хамт жийх хүсэлтэй хүн бүр оролцох боломжтой бөгөөд аялалд хамрагдахын тулд группийн ёс журмын дагуу энэхүү веб сайтаар дамжуулан цахимаар урьдчилж бүртгүүлнэ.

Аяллын тэмдэглэл

Зүүн зүгт үүл хуралдан нар хаасан яг аялалд тохирсон өглөө боллоо. Цуглах цэгээс 07:57 цагт хөдлөн Баянзүрхийн гүүрээр гарч Сансар худалдааны төв дээр таталт хийн хүнсний хангалтаа хийгээд Ургах наран хотхоны хойд талд түр "салж" зарим нь Баянзүрх уулын оргил руу, хэсэг гишүүд шууд Суул даваа зорих зам руу жийж билээ. Манай баг 16 хүн (3 бүсгүй)-тэй байв.

Зураг 1. Манай баг Баянзүрх уулын Суул даваа дээр

Суул даваа дээр гарах дор үүлс шингэрч наран ээж эхлэв. Давааны орой тул сэвэлзүүр салхитай тун таатай байлаа. Баянзүрх уулын оргил зорьсон гишүүд зорилгоо биелүүлээд араас хагасхан цагийн зайтай гялалзтал жийгээд ирлээ. Аялагчийн шар тэмдгийн болзол хангасан гишүүнд тэмдгийг нь гардуулаад, Туул голын хөндий рүү уруудсан замд оров. Энэ замаар урьд нь групп явж байгаагүй юм. Огцом эргэлтээс доош зам нь чулуутай, товон овон бүхий байсан тул яахан аясаар явах билээ.

Зураг 2. Группийн аялагч гишүүн П.Батмөнх Шар тэмдэг гардан аваад буй нь

Туул голын татам руу орж, голын бага шиг салаа гаран бургас улиасан төгөлд буудаллаа. Манайхан хоол, цай хийж идэж ууж, усанд орж сайхан амрав. Хажуухан хойно Гацуурт суурин харагдана, хүрээд ир гэх шиг... Хоёр гишүүн гол хөндий руу явж гарам хайсан боловч энэ удаа Туул гол маань та нар ирсэн замаараа буцаарай гэж захих мэт усны түвшин нь нэмэгдсэн байлаа.

Зураг 3. Багийн гишүүдийн зарим нь Туул голын хөвөөнд тухлан амарч буй нь

Амарч цайлаад ирсэн замаараа өгсөн Суул даваа хүртэл манайхан урамтайхан жийж, махийтал зүтгэсээр нэг амьсгаагаар гарлаа. Даваан дээр дурсгалын зурагаа даруулав. Даваагаа уруудан Ургах наран хотхон дээр ирж түр ундаадаж аваад, тэр эрчээрээ жирийтэл жийсээр Дүнжингарав худалдааны төвийн талбай хүрч дууссан юм.

Группийн зуны хаалтын аялал ийнхүү амжилттай боллоо. Зуны дэлгэр цагтаа сайхан амарч, аялаарай. Намрын нээлтийн аяллаар дахин баяртай уулзацгаая.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • өндөр авалтын хэмжээ
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 челленжийг дуусгасан тоо
  • долоон давааны сорилго давсан тоо
Ө.Цэрэнжаргал О.Отгонбаяр Г.Түмэнсайхан Б.Сүхбат Д.Жамъяндорж Ш.Мөнгөнсүх О.Адъяасүрэн П.Батмөнх Г.Бат-Оргил Б.Баттөмөр Б.Жавхлантөгс Г.Махгал Ж.Октябрь Д.Цолмон Э.Ожго
Ө.Цэрэнжаргал
  • 1120 км дутуу
  • 139 км
  • 1462 м
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
О.Отгонбаяр
  • 1108 км дутуу
  • 151 км
  • 2053 м
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Түмэнсайхан
  • 1676 км
  • 14794 м
  • 19
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Сүхбат
  • 3775 км
  • 34030 м
  • 35
  • 4
  • 0
  • 1
  • 0
Д.Жамъяндорж
  • 5250 км
  • 47651 м
  • 46
  • 8
  • 1
  • 0
  • 2
Ш.Мөнгөнсүх
  • 5570 км
  • 52213 м
  • 54
  • 7
  • 1
  • 1
  • 2
О.Адъяасүрэн
  • 5852 км
  • 60144 м
  • 60
  • 0
  • 0
  • 0
  • 4
П.Батмөнх
  • 6501 км
  • 60948 м
  • 66
  • 5
  • 1
  • 0
  • 2
Г.Бат-Оргил
  • 6692 км
  • 60051 м
  • 47
  • 3
  • 1
  • 2
  • 1
Б.Баттөмөр
  • 7372 км
  • 70775 м
  • 75
  • 6
  • 0
  • 2
  • 3
Б.Жавхлантөгс
  • 8098 км
  • 73895 м
  • 75
  • 8
  • 1
  • 2
  • 2
Г.Махгал
  • 8209 км
  • 76522 м
  • 81
  • 5
  • 0
  • 2
  • 3
Ж.Октябрь
  • 8947 км
  • 88851 м
  • 99
  • 1
  • 0
  • 0
  • 0
Д.Цолмон
  • 9441 км
  • 77898 м
  • 90
  • 18
  • 2
  • 1
  • 0
Э.Ожго
  • 25379 км
  • 233411 м
  • 221
  • 26
  • 10
  • 3
  • 3