Энэ удаагийн өвлийн улирлын гэнэтийн жийлт Ням гаригт болно. Амгалангийн төмөр замын гарамын хойно тогтсон цагт цуглан багаар жийсээр Налайхын замаас урагш салж, Хөлийн голын гүүр доогуур гарч Богд уулын мухар ам өгсөн хяр даваж Чулуутын амны адаг руу орно. Уулын хойд хормой дагасан замаар жийсээр Скай ресорт хүрч засмал зам дагасан унадаг дугуйн замаар Маршалын гүүр хүрч аялал дуусна. Аяллын зай 40 км.
Гишүүд өдрийн цай, хоол бэлдэн, тухайн өдрийн цаг агаарт тохирсон хувцас хэрэглэлтэй оролцохыг зөвлөе.
Гэнэтийн жийлтийн цуглах цэгээ "буруу" сонгочихов уу даа гэж бодон өглөөний наран ургах зүг унадаг дугуйн цастайхан замаар яаралгүй жийж явлаа. Араас нэг гишүүн хүрч ирээд нэгдлээ. Цуглах цэгтээ

Манайхан ар араасаа ирж тавтай ундлан, уулзаж хөөрөөд 10.15 цагт аялал эхлэв. Налайхын зам дагуух бидний товолсон дугуйн зам цасанд даруулсан нь ойлгомжтой болсон тул хашаан дундуур сүлжин төмөр зам дагасан эртний танил замаа сонгон Туул зөрлөг өнгөрөн Хөлийн голын төмөр замын гүүр хүрч хальт татлаа.




