Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #48 - Гэнэтийн жийлт буюу Туул голын голдирол

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/263
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
42 км
Давааны тоо
0
Өндөр авалт
65 м
Өндөр алдалт
-64 м
Их өгсөлт
1.2 %
Их уруудалт
-0.9 %
Оролцогчдын тоо
9
Эхлэх цаг
2023 оны 1 сарын 28 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Бямба гаригт тохиож болзошгүй цаг агаарын (-9 градус) таатай "цонх"-ийг ашиглан Туул голын голдирол даган мөсөн замаар жийнэ. Дүнжингаравын урд талын GS25 дэлгүүрт цуглаад 10.00 цагт жийлт эхлэнэ.

Аяллын тэмдэглэл

Өвлийн уур аргагүй л уярч, ирж буй цагийн аяст байраа тавьж өгсөн мэт дулаахан өдөр тохиолоо. Цуглах цэгт 9.30 цаг гээд ирэхэд манай багийн ихэнх гишүүд нэгэнт ирээд тавтай нь аргагүй цайлж, яриа дэлгэн сууж байлаа. Энэ удаагийн жийлтэнд хоёр хүн шинээр бүртгүүлээд нэг нь ирээд нөгөө нь ирээгүй тул "аваад явчих" санаатай хоёрыгоо түр үлдээгээд 9:59 цагт гараанаас гарлаа.

Зураг 1. Аялал өндөрлөх цэгт

Дүнжингаравын алаг цоог цастай дугуйн замаас гарч автомашины зам руу шилжин жийсээр Улиастай голын баруун талын далан дээр хальтхан татаад Туул голын голдиролын замд орлоо.

Зураг 2. Туул гол дээгүүрх мөсөн зам руу орж буй нь

Халиа тошин тойрон мөс цасан замаар жийсээр... голын нэгэн салаанд хүмүүс бөөгнөрөн мөсөн шагай наадаж харагдана... бид харин дугуй жийсээр, хүн бүхэн голын эрэг бараадан дуртай зүйлсээ хийх юм даа.

Дараалан ойрхон орших гурван гүүр доогуур шурган гарч цасанд хучигдан дагтаршсан жаргалын замдаа орлоо. Хар усан тохойн наана 11.15 цагт ирж түүдэг асаан, өдрийн цай, хоолоо идэн амарлаа.

Зураг 3. Бяцхан түүдэг асаасан нь

Зураг 4. Түүдэг гал тойрсон халуун яриа

Зураг 5. Бүү дуурай

Буцахдаа ирсэн замаараа голоо уруудан жийлээ.

Зураг 6. Буцах замд

Хоёр нэгээрээ "мэргэн буудагчид буудуулсан" ч ажралгүй жийсээр Маршалын гүүрийн дор 13 цагт ирж энэ удаагийн жийлт амжилттай боллоо. Шинэ гишүүн маань тун гарамгай жийдэг залуу байна билээ. Халуун баяр хүргье.

Жич: Туул голын голдирол дээгүүр унадаг дугуйтай жийх тохиромжтой зам нэгэнт гарчээ.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
Д.Нямбаяр Privacy Т.Ган-Очир Privacy Б.Баттөмөр Privacy Г.Махгал С.Мөнхбат Э.Отгонжаргал
Д.Нямбаяр
  • 1116 км дутуу
  • 143 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Privacy
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Т.Ган-Очир
  • 7195 км
  • 76
  • 6
  • 0
  • 2
  • 2
Privacy
  • 8421 км
  • 87
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Баттөмөр
  • 9862 км
  • 103
  • 8
  • 0
  • 3
  • 4
Privacy
  • 11088 км
  • 107
  • 11
  • 1
  • 2
  • 3
Г.Махгал
  • 14886 км
  • 141
  • 10
  • 2
  • 3
  • 5
С.Мөнхбат
  • 14891 км
  • 124
  • 17
  • 5
  • 4
  • 1
Э.Отгонжаргал
  • 30608 км
  • 269
  • 35
  • 13
  • 5
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
С.Мөнхбат Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг 4740 км
Privacy Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг 4720 км
Зүгээр л жий!