Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #18 - ЖАРГАЛАНТЫН АМ

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/27
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Туулах замын урт
27 км
Өндөр авалт
421 м
Оролцогчдын тоо
3
Эхлэх цаг
2017 оны 1 сарын 7 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Хуучин Төв аймгийн товчоо
Цуглах цэгийн солбицол

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Шинэ оноо угтлаа. Өнгөрсөн 2016 онд групп хэрхэн жийсэн талаархи мэдээллийн тайлан, шинэ жилийн мэндчилгээний хамт нүүр номдоо нийтэллээ. Аялал үргэлжлээд байв. Унадаг дугуй унадаг хүмүүс өвлийн түр зогсолтоо хийх байх гэж бодсон боловч анд Т.Баярсайхан, С.Энхбаатар нар тууштай жийж группийн аяллын уламжлалыг хэвээр үргэлжлүүлж байлаа. Анд нартаа маш их талархан баяр хүргэхийн хажуугаар хамтдаа нэгэн зорилгын төлөө нөхөрлөн жийж асан энэ цаг үеийг групп хэзээ ч мартахгүй.

Өвлийн улиралд аяллыг яаж төлөвлөх, маршрутыг сонгох, өдрийн аяллын цагийн хуваарийг хэрхэн хийх талаар туршлага хуримтлуулж байлаа. Манай орны өвлийн улиралд өдөр богино, нарны тусгалын өнцөг бага байдаг тул аяллыг 10.00 цагт эхлэж тухайн өдрийн хамгийн дулаан үеийг ашиглан жийгээд, 16.00 цаг гэхэд дуусаж байх нь тохиромжтой хувилбар байлаа. Төв Азийн өндөр даралтын агаарын төв Монгол орны ихэнх нутаг дээр үүсдэг тул цэлмэг өдрийн тоо ихтэй байдаг нь өвөл жийхэд эерэг нөлөө үзүүлдэг. Аяллын зайг 50 км-ээс илүү гаргахгүй байхаар тооцон чиглэл гаргаж байв.

  • Группын 2016 оны аяллын гэрчилгээ, фото зураг (бичлэг)
  • Аяллын тэмдэглэл (Зураг 1)
  • Группын 2016 оны нэгдсэн тайлан (Зураг 2)
  • Шинэ жилийн мэдчилгээ, тооны хэлээр (Зураг 3)
  • Группийн түүхийн товчоон (Зураг 4)

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Аяллын тэмдэглэл

Зураг 2. Группийн 2016 оны жилийн эцсийн тайлан

Зураг 3. Шинэ жилийн мэндчилгээ 2017

Зураг 4. Группийн 2016 оны түүхийн товчоо

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • өндөр авалтын хэмжээ
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 челленжийг дуусгасан тоо
  • долоон давааны сорилго давсан тоо
С.Энхбаатар Т.Баярсайхан Э.Ожго
С.Энхбаатар
  • 4785 км
  • 44253 м
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
Т.Баярсайхан
  • 7945 км
  • 61449 м
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 0
Э.Ожго
  • 25379 км
  • 233411 м
  • 221
  • 26
  • 10
  • 3
  • 3