Улаанбаатар уулын дугуйн аялал группийн аялал

Өдрийн аялал #156 - УБ 240 АЯЛЛЫН БЭЛТГЭЛ II ШАТ

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/286
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Жийлтийн эрчмээр хуваасан олон баг
Туулах замын урт
149 км
Өндөр авалт
1505 м
Оролцогчдын тоо
18
Эхлэх цаг
2023 оны 6 сарын 10 Бямба гараг, 11:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Төв аймаг, Батсүмбэр сумын төв
Цуглах цэгийн солбицол

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

6 сар 10 өдөр, Бямба гариг
Батсүмбэр сумын төв дээр цуглаж 11.00 цагт аялал эхлэнэ. Цуглах цэг дээр өөрсдийн боломжоор унаагаар хүргүүлж очихыг зөвлөх байна. Учир нь хагас өдөрт 148 км зай туулах амаргүй сорилт "хүлээж" байгаа. Гишүүд хойд, урд гэрэл чийдэнтэй аялалд оролцоно. Үндсэн зайг баг-аар хамтдаа туулах нь аяллын зорилготой нийцнэ.

Аяллын замын тухай зөвлөмж
Энэ аяллын замыг ерөнхийд нь 4 хэсэгт хувааж болно. Үүнд:
1. Батсүмбэр- Борнуур. 46 орчим км зайтай. Шороон замтай. Хунцал голын хөндий өгссөөр Нарстын даваа даваж Сүжигт гол уруудан явсаар Борнуур суурин хүрнэ. Дунджаар 3 цаг зарцуулах байх. Ундалж хооллож, 20-30 минут амарч болно. 
2. Борнуур- Баянчандмань сумын төв. 34 орчим км зайтай. Засмал замаар багаар “вагон”-дож жийх нь тохиромжтой. Замаас заавал бүрэн гарч замын хажуугийн газар дээр таталт хийнэ. Таталт хийх газар нь өндөрлөг өөрөөр хэлбэл алсын харууцтай, ирж яваа автомашин харагдахуйц байх нь тохиромжтой. Булан тохой, эргэлт бүхий автомашин гэнэт гарч ирж болзошгүй газар зогсох нь аюултай. Дунджаар 2 цаг зарцуулах байх. Ундалж хооллож, 20-30 минут амарч болно 
3. Баянчандмань- 361 гарам. 32 орчим км зайтай. Засмал замаар багаар “вагон”-дож жийх нь тохиромжтой. Хар модотын даваа даваж уруудана. Бага шиг 3 гүдэн даваж жийнэ. Дунджаар 2 цаг зарцуулах байх. Ундалж хооллож, 20-30 минут амарч болно 
4. 361 гарам- УБ хот. 35 км орчим зайтай. Засмал замаар багаар “вагон”-дож жийх нь тохиромжтой. Хойд, урд гэрэл чийдэнгээ асаана. Баруунтурууны даваа даван уруудаж УБ хот хүрнэ. Дунджаар 2 цаг зарцуулах байх. Жийлтийн эрчим дундаж баг шөнө 21.00 цаг өнгөрөөж хотод орж ирэх магадлалтай.

Жич: Унадаг дугуйн дундаж хурдыг цагт 16-18 км байхаар тооцон гаргасан болно.

Аяллын тэмдэглэл

Зуны цэлмэг өглөө болов. Ер нь халуун өдөр болох төлөвтэй. Аялалд оролцох гишүүд болзоот газраа цуглан яг 11.00 цагт 18 хүний бүрэлдхүүнтэй манай баг аяллын замдаа гарлаа.

Зураг 1. Манай баг, Батсүмбэр сумын төв
Сумын төвөөс гарч антентай толгой өгсөн хуучин ферм байсан сууринг захлан явсаар Шар хөндийн алсын өгсүүрт жийн, овоохон огцом Шар хөндийн даваа дээр гарч татлаа. Даваа уруудан дахин өгсөж Хавчуугийн даваа даваж, дээд энгэрээр ой дундуурхи замаар хэжин явсаар Ар худагын даваа даваж Хунцал голын хөндий рүү орж ирлээ. Юун ойрхон гурван даваа давчих нь энэ вэ гэж уншигч гишүүд гайхах нь аргагүй. Аялалд явж буй гишүүд маань хүртэл аяллын чиглэлд ийм даваанууд байгаагүй дээ гэж гайхсан юм чинь. Учир нь Батсүмбэр нутгийн залуу гишүүн манай багт аялсан тул нутгийн залуугийн санал болгосон энэ замыг сонгосон юм. Энэ зам нь саад багатай цагаан зам, айл амьтнаас хол, байгалийн үзэсгэлэн бүрдсэн хангай бөгөөд Хунцал голын дээд хэсгээр Нарстын давааны харалдаа хүргэдэг харьцангуй дөт чиглэл юм байна.
Зураг 2. Аяллын замд гарсан өөрчлөлтийн мэдээлэл
Хунцал голоо хоёр бага гарамаар хөндлөн гараад Булаг толгойн хойд энгэрийн замаар өгсөн хоёр хяр даваж жийсээр Нарстын даваа давлаа. Уруудах нь зам нь харин эвгүй юм билээ. Баруун гар талын зүлэг дээгүүр зурайх шинэхэн замаа сонгох нь зөв санагдсан. Уруудаад ороход Морингийн даваа гэж бас нэг огцом хяр дээгүүр төв зам зурайна. Энэ өөд өгсөлгүй хормойг нь ороосон цагаан замыг сонгон жийсээр Сүжигт голын хөндий уруудан тариа ногооны талбайн захын замаар жирийх нь зөв сонголт болсон шүү.
Зураг 3. УШТГ Б.Бадрах
Борнуур суурин хүрэхээс 5 км орчим зайд хуучин засмал зам орж ирнэ. Энэ замаар явсаар Борнуур сууринг нэвт сүвлэн төв зам руу тэмүүлэв. Салхигүй бүгчим, тэгээд ч суурингийн төв замаар явахад цайны газар үл харагдана. Нэг дэлгүүр хальт харагдаад өнгөрсөн. Төв замаас салж сумын захиргаа орчим жинхэнэ төв нь байдаг гэдгийг манай гишүүд хэлж байна билээ. УБ- Дархан чиглэлийн засмал замд нийлэн, толгой ороож замын хажуугийн дэлгүүр, цайны газар дээр татаж хооллож амрав. Цаг 14.30 болж байлаа. Жин үдийн халуун төөнөнө.
Зураг 4. Аялагч гишүүн А.Отгонбаяр
Дараагийн таталт Баянчандмань сумын төв тул багаараа хоёр эгнээ болон 3 орчим км яваад цуваа сунаж эхлэв. Салхи араас үл ялиг үлээж, пүн хийсэн халуунд замын асфальт үнэртэнэ. Зам засварын ажил үргэлжлэн явандаж байсан. Өгсүүр нугачаа өөд зүтгэн өөрт тохирсон хэмнэл хурдаар багынхан урагшилж байгаа тул хоорондын зай аажмаар холдоно.
Зураг 5. Аялагч гишүүн Н.Даваасүрэн
Манай багийн 6 гишүүн өглөө хотоос жийж Батсүмбэр суманд 62 км зам туулан ирсэн боловч аяллын замын уртыг торох зүйлгүй жавхаатай жийж буй нь бахархалтай. Уг нь энэ аяллаар жийлтийн эрчимээр багт хуваагдан жийх эрх нь нээлттэй байсан, хэн ч урагш гарахыг бодолгүй бүгд нэг баг болон жийж явлаа.
Зураг 6. НТГ Ш.Лазина
Хоцорсон нэгнээ хүлээж, дугуй нь хагарсан гишүүндээ туслаж, араас ирж буй нөхөддөө санаа тавин хүлээн суух нь группийн нэгэн сайхан уламжлал билээ.
Зураг 7. УШТГ Д.Баасансүрэн
Баянчандмань сумын төвийн CU дэлгүүрийн сүүдэртэй уужим талбайд толгойн хэсгийнхэн ирээд арын биднийг хүлээн тааваараа амарч байлаа. Энэ дэлгүүрийн үйлчилгээ, тав тухтай байдал нь дугуйчин бидний аялалд маш том дэмжлэг туслалцаа болдог билээ.
Зураг 8. УШТГ Э.Уянга
Эндээс 6 гишүүн Эрдэнэтийн харьяа Ерөөл жолоочтой замын автомашинд дайгдан хотын зүг хөдөлсөн юм. Том тэрэгний жолооч нар аялан явж буй дугуйчдад цаана л нэг элгэмсэг дотно ханддаг зуршил энэ удаа ийнхүү бидэнд ахин ирж билээ.
Зураг 9. Аялагч гишүүн Б.Элбэгзаяа
Аяллын замаа үргэлжлүүлэн 12 гишүүн (хоёр бүсгүй) цааш хөдөлж, аяллын замыг бүрэн эвхэж хотын захад 19.00 цагт орж ирлээ. Автомашинд дайгдсан гишүүд Баруунтурууны даваан дээр бууж хотын захад нөхдөө хүлээн угтсан юм.
Зураг 10. УШТГ П.Батмөнх
Ийнхүү томхон аяллын өмнөх бэлтгэл шатны багц ( I ба II) аяллууд маш амжилттай дууслаа. Багийн хамт олон та нартаа халуун талархал дэвшүүлье. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • өндөр авалтын хэмжээ
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 челленжийг дуусгасан тоо
  • долоон давааны сорилго давсан тоо
Д.Ганболд Б.Элбэгзаяа У.Хосбаяр Т.Ган-Очир Б.Баттөмөр Э.Ожго Ж.Баярсайхан Н.Даваасүрэн А.Отгонбаяр Ш.Лазина Б.Сүхбат Ч.Азжаргал П.Батмөнх Э.Уянга Б.Бадрах Б.Жавхлантөгс Г.Махгал Д.Баасансүрэн
Д.Ганболд
  • 1514 км
  • 13855 м
  • 18
  • 1
  • 0
  • 0
  • 0
Б.Элбэгзаяа
  • 1673 км
  • 14095 м
  • 12
  • 0
  • 0
  • 1
  • 0
У.Хосбаяр
  • 2242 км
  • 19034 м
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 1
Т.Ган-Очир
  • 4124 км
  • 38993 м
  • 42
  • 3
  • 0
  • 1
  • 1
Б.Баттөмөр
  • 7372 км
  • 70775 м
  • 75
  • 6
  • 0
  • 2
  • 3
Э.Ожго
  • 25379 км
  • 233411 м
  • 221
  • 26
  • 10
  • 3
  • 3
Ж.Баярсайхан
  • 608 км дутуу
  • 651 км
  • 7660 м
  • 7
  • 0
  • 0
  • 0
  • 1
Н.Даваасүрэн
  • 1735 км
  • 16304 м
  • 12
  • 0
  • 0
  • 1
  • 1
А.Отгонбаяр
  • 2039 км
  • 18559 м
  • 14
  • 0
  • 0
  • 1
  • 1
Ш.Лазина
  • 2367 км
  • 25028 м
  • 24
  • 2
  • 1
  • 1
  • 2
Б.Сүхбат
  • 3775 км
  • 34030 м
  • 35
  • 4
  • 0
  • 1
  • 0
Ч.Азжаргал
  • 4774 км
  • 39368 м
  • 41
  • 2
  • 0
  • 1
  • 3
П.Батмөнх
  • 6501 км
  • 60948 м
  • 66
  • 5
  • 1
  • 0
  • 2
Э.Уянга
  • 6795 км
  • 60253 м
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Б.Бадрах
  • 6999 км
  • 62871 м
  • 68
  • 2
  • 0
  • 2
  • 1
Б.Жавхлантөгс
  • 8098 км
  • 73895 м
  • 75
  • 8
  • 1
  • 2
  • 2
Г.Махгал
  • 8209 км
  • 76522 м
  • 81
  • 5
  • 0
  • 2
  • 3
Д.Баасансүрэн
  • 8380 км
  • 56780 м
  • 52
  • 4
  • 2
  • 2
  • 0