Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #52 - Үдлэг

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/288
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
123 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1370 м
Өндөр алдалт
-1369 м
Их өгсөлт
15 %
Их уруудалт
-15.2 %
Оролцогчдын тоо
5
Эхлэх цаг
2023 оны 5 сарын 11 Пүрэв гараг, 14:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Зургаан буудал Оргил худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.962472, 106.917472
47°57'44.9"N, 106°55'2.9"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Аялалд оролцох гишүүд дугуйн чийдэн авч явна.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Жийлтийн учир өнгөн талаасаа

Жийлтийн зорилго бол оюутны хээрийн дадлагад гарсан, группийн нэг гишүүнийг дадлагын бааз дээр нь эргэж очих явдал байлаа.

Группийн аялал болгон зарласны учрыг ухахуй

Тус гишүүн нь УБ уулын дугуйн аялал группийг 2021 эцэст өмнөх таван жилийн уламжлалаа хадгалсан хэвээр цоо шинэ шатанд дэвшүүлэн гаргах ажлыг өрнүүлэх итгэл үнэмшил, урам зориг өгсөн тоотой хэдэн гишүүдийн нэг юм. Группийн аялал тасалдсан байсан тэр эгзэгтэй мөчлөгтэй давхацсан өвлийн эх үеийн цас, шавхай, хүйтэн ширүүн салхи зэрэг хахир хатуу саад бэрхшээлийг үл ажран надтай хамт хоёулахнаа бага зэрэг төөрч будилан хамт жийж байсныг одоо ч тодхон санаж байна. Мөн түүний группийн Зүгээр л жий хэмээх энгийн сонсогддог боловч цаанаа маш гүн гүнзгий утга агуулгатай зарчмыг дээд зэргээр баримталж бусад гишүүддээ үлгэр дуурайл үзүүлдэгт нь группийн гишүүд дор бүрнээ эерэг сэтгэгдэлтэй байдаг гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн хувь хүнийхээ хувьд ч группийн гишүүдийн дотор нэр хүндтэй нь ажиглагддаг. Иймээс группийн түүхийг бүтээлцэж буй өнөө цагийн идэвхтнүүдийн нэг тэр гишүүнийг 2023 оны хаврын энэ хэдэн долоо хоногт группийнхээ унадаг дугуйн аяллуудад оролцож чадахааргүй болсон ийм үед нь унадаг дугуйгаар хүрч очин эргэх шийдвэрийг аль эрт гаргасан байлаа. Түүнчлэн үүнийг группийн ой санамжид мөнхлөн үлдээх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд ийм боломж нь аяллын тэмдэглэл тул ийнхүү аялал зарлахаар болсон. Харин энэ арга хэмжээг өдрийн аялал болгож аль нэг бямба гарагт зохион байгуулаагүй нь группт 2022 болон 2023 онд нэгдсэн шинэ гишүүдийг үүнд албан хүчээр хамруулахгүй байх гэсэнтэй холбоотой. Тэгэхээр ийм аяллын хамгийн зохимжтой хэлбэр бол жийлт юм. Жийлтийг аль нэг ням гарагт зарлахаар төлөвлөж байсан боловч эртнээс зарласан Гүнжийн сүм хоногийн аялал бас миний ажлын албан томилолт сүүлийн хоёр долоо хоног дараалан энэхүү төлөвлөгөөтэй давхацсан нь цаг хугацааны шахуу нөхцөл байдалд оруулсан л даа. Ингээд түүний дадлагын хугацаа дуусахаас өмнө ийнхүү зохимжгүй буюу ажлын өдрөөр жийлт зарлахаас өөр аргагүй болсон билээ.

Жийлт дэх гишүүдийн оролцоо

Энэхүү жийлтийн зорилгыг группийн идэвхтэй гишүүдийн хүрээнд урьдчилан зарласан байсан ба жийлтэд оролцсон гишүүд энэхүү зорилгоор нэгдсэн гэдэгт итгэлтэй байна. Мөн жийлтэд оролцох чин эрмэлзэлтэй байсан ч ажлын нөхцөл боломж нь гараагүй гишүүд ч олноороо байлаа.

Жийлтийн КМ тооцсон байдал

Жийлтэд оролцсон гишүүдийн туулсан замын уртыг маршрутад заасан хэмжээгээр бүрэн буюу 100 хувиар тооцож аялагч гишүүн тус бүрийн цахим хувийн хэрэгт нь тэмдэглэв. Харин группийн админ миний хувьд өөрийн жийлтийн КМ-ийг 0 хувиар тооцлоо. Учир нь энэ бол группийн аялагч гишүүний тэмдгийн болзол ахиулахын төлөө бус харин дээр дурдсанчлан группийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх урам зориг, итгэл үнэмшил төрөхөд улмаар өдийг хүртэл унадаг дугуй гэсэн өөрийн дуртай зүйлтэйгээ илүү утга төгөлдөр байдлаар хамт байхад тус нэмэр болсоны хариу талархал болгон хийсэн жийлт юм. Дугуйчин хүн дугуйчин хүндээ өөрийнхөө жийлтээр бэлэг барихаас өөр эрхэм дээд үйл юу байх билээ. Бэлэг гэснээс түүнд зориулан авч очсон биет бэлэг бол түүний оролцох боломжгүй байсан үеийнх нь аяллын тэмдэглэлүүд байлаа. Интернэтэд ороход бэрхшээлтэй тэр газарт байхдаа аяллын тэмдэглэлүүд уншиж групптэйгээ хамт аялсан мэт мэдрэмж авч чадна гэж найднам. Түүний өөрийнх нь хэлдэгчлэн удахгүй зам дээр уулзъя.

Аяллын тэмдэглэлд нэр ус дурдаагүйн учир

Төлөв даруу бөгөөд "зөвхөн би" гэдэг үзлийг огоорч чадсан түүний хувьд нэр алдраа зарлуулах нь огт сонин биш гэж бодном. Иймээс энд түүний нэрийг дурдсангүй. Бас ямар нэг фото зураг ч оруулсангүй. Гэхдээ түүнийг өнөө цаг үед группийн аялалд идэвхтэй оролцож буй гишүүд бүгдээрээ хэн гэдгийг нь мэднэ, хараад шууд танина. Түүнчлэн УБ уулын дугуйн аялал группийн түүхнээ энэ мэт эгэлгүй боловч зүгээр л жийдэг байсан, байгаа гишүүд цөөнгүй бий. Цаашид ч ийм гишүүд улам олноор нэгдэх нь гарцаагүй.

Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Г.Махгал Д.Жамъяндорж Т.Ган-Очир Ж.Октябрь С.Мөнхбат
Г.Махгал
  • 11246 км
  • 113
  • 7
  • 1
  • 2
  • 4
Д.Жамъяндорж
  • 5923 км
  • 55
  • 9
  • 1
  • 0
  • 2
Т.Ган-Очир
  • 6977 км
  • 73
  • 6
  • 0
  • 2
  • 2
Ж.Октябрь
  • 10828 км
  • 121
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Мөнхбат
  • 10998 км
  • 96
  • 12
  • 3
  • 3
  • 1
Зүгээр л жий!