Аяллын тэмдэглэл
Бид 7 буудал дээр цуглан, 10 цагаас Чингэлтэйн замаар өгсөн жийхэд, хоолой хорсон, амьсгал боогдон юун жийх, дугуйгаа түрээд алхахад бүрэн амьсгал авч чадахгүй дотор багтарч, биеийн эд эс хүчилтөрөгч шаардаж "туулсан амьдрал нүдний өмнүүр жирэлзэх" шиг л болсон. Аргагүй л утаа гэдэг (нүүрсхүчлийн давхар исэл) "үхэл" л юм байна. Энэ утааны голомтоос түргэхэн гарья гээд Энхбаатар, Баярсайхан 2 маань жийгээд л "тасарсан". Өгсөж яваад Одбаяртай таарч манай баг 4 хүнтэй боллоо.
Зураг 1. Чингэлтэй уулын замдАвтобусны эцсийн буудал өнгөрч байж утаа шингэрч эхлэв. Цэвэр агаар цээж дүүрэн амьсгалж, Чингэлтэй уулын савдаг (бодон гахай)-ын эзэнтэй "уулзаж", цааш хүний хөлний мөрөөр дагтаршсан цасан замаар жийж, түрж явсаар 12.10 цагт орой дээр ирлээ.
Зураг 2. Манай баг. Чингэлтэй уулын оройЦэлмэг цэнхэр тэнгэр, салхигүй, нартай сайхан өдөр байлаа. Төлөвлөсөн зам цасанд дарагдаж ул мөргүй байсан тул ярилцаад, ирсэн замаараа доош буулаа. УБ хотын төв талбайд 14.20 цагт ирсэн болно. Аяллын зай: 24 км.
Зураг 3. Гурван морьЕр нь утааны ийм үеэр хойд талаар зүглэлтгүй юм билээ шүү. Хамт нэгдэн жийсэн У.Одбаяр болон "дорнын цэнхэр" утаан дунд довтолгосон багийн гишүүдэд талархал хүргэе.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- өндөр авалтын хэмжээ
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 челленжийг дуусгасан тоо
- долоон давааны сорилго давсан тоо
С.Энхбаатар
Т.Баярсайхан
У.Одбаяр
Э.Ожго
-
- 4785 км
- 44253 м
- 41
- 5
- 1
- 2
- 0
-
- 7945 км
- 61449 м
- 89
- 2
- 0
- 3
- 0
-
- 11420 км
- 90171 м
- 70
- 5
- 3
- 2
- 5
-
- 25379 км
- 233411 м
- 221
- 26
- 10
- 3
- 3