Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #54 - НААДМЫН АМРАЛТЫН ГЭНЭТИЙН ЖИЙЛТ

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/294
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Туулах замын урт
57 км
Өндөр авалт
424 м
Оролцогчдын тоо
9
Эхлэх цаг
2023 оны 7 сарын 15 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв, GS25 дэлгүүр
Цуглах цэгийн солбицол

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Наадмын "урт" амралтын үеийг тохиолдуулан хөнгөхөн жийлт хийнэ. Баянтөхөмийн ам буюу Гүнжийн хоолой өгсөн хяр даваж Булгийн ам уруудаж Гацуурт суурин хүрнэ. Улмаар Дүнжингарав ХТ-ын талбайд ирж жийлт дуусна.

Аяллын тэмдэглэл

Группийн аялал хаалтаа зарлах хэсэгхэн хугацаанд  гишүүдийн хувьд дор бүрнээ нам жим болдог хэдий ч сонирхол нэгт нөхөдтэйгээ хурдхан дөрөө нийлэн   жийх  битүүхэн хүсэл нь оргилсоор байдаг билээ.

Зураг 1. Манай баг

Унадаг дугуй хэмээх энэ сайхан "амьтан"-тайгаа уул давж, усыг гатлан алсад цэнхэртэх тэнгэр газрын хаяа, номин ногоон хөндий талаар хээрийн салхинд илбүүлэнхэн жирийлгэх нь дугуйчин аялагч бидний  жаргалын нэгээхэн хэсэг байдаг билээ.

Аялал амралтын цаг хэдий ч гэнэтийн жийлт зарлагдаж бас ч үгүй нэлээд олон гишүүд энэ аялалд ирсэн байлаа. Аяллын өглөө уламжлал ёсоор бараг цагийн өмнө эртлэн очиход 2 гишүүн аль хэзээний л цуглах цэгт  ирчихсэн байлаа.

Зураг 2. Даваан дээр

Админ ажилтай болсон тул энэ удаагийн аялалыг авч явах хариуцлагтай үүргийг миний бие  хүлээсэн тул  группийн уламжлал ёсоор 9.00 цагт мориндоо командыг өглөө.Гачууртын МТ колонк дээр татая гэж хэлээд гишүүдээ явуулчихаад бэртсэн өвдгөө гамнан 20км жигд барин жийж явахад манай хэд бараа сураггүй болсон байлаа.

Зураг 3. Булаг дээр

Таталтын цэг дээрээс 3 км орчим жийсээр огцом нугачаа бүхий даваа өөд эхний хэд торох зүйлгүй жийн гарч оройд нь гарч хэсэгхэн саатаад  Шар хоолойн булаг хүрч очив.

Зураг 4. Наадмын хуушуурдалт

Засмалын төгсгөл дээр багаараа хуушуурдаж цайлж аваад аяллын төгсгөлийн цэг болох Дүнжингарав руу жийсээр  энэ удаагийн аялал 13 цаг гэхэд  амжилттай өндөрлөлөлөө.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • өндөр авалтын хэмжээ
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 челленжийг дуусгасан тоо
  • долоон давааны сорилго давсан тоо
Ж.Баярсайхан Д.Базаррагчаа Э.Дөлгөөн У.Хосбаяр Б.Сүхбат Т.Ган-Очир Д.Мөнхнаст П.Батмөнх Ж.Октябрь
Ж.Баярсайхан
  • 608 км дутуу
  • 651 км
  • 7660 м
  • 7
  • 0
  • 0
  • 0
  • 1
Д.Базаррагчаа
  • 1487 км
  • 16899 м
  • 14
  • 1
  • 0
  • 0
  • 2
Э.Дөлгөөн
  • 1531 км
  • 16270 м
  • 16
  • 0
  • 0
  • 0
  • 1
У.Хосбаяр
  • 2278 км
  • 19455 м
  • 22
  • 0
  • 0
  • 0
  • 1
Б.Сүхбат
  • 3951 км
  • 36274 м
  • 37
  • 4
  • 0
  • 1
  • 0
Т.Ган-Очир
  • 4684 км
  • 45284 м
  • 49
  • 4
  • 0
  • 1
  • 1
Д.Мөнхнаст
  • 6658 км
  • 56829 м
  • 57
  • 7
  • 1
  • 2
  • 0
П.Батмөнх
  • 6857 км
  • 65061 м
  • 70
  • 5
  • 1
  • 0
  • 2
Ж.Октябрь
  • 9312 км
  • 92901 м
  • 104
  • 1
  • 0
  • 0
  • 0