Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #162 - ЧИНГИС ХААН АЗИЙН УНАДАГ ДУГУЙН НААДМЫН ЗАМААР

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/302
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Туулах замын урт
176 км
Өндөр авалт
1929 м
Оролцогчдын тоо
9
Эхлэх цаг
2023 оны 9 сарын 16 Бямба гараг, 7:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Гацуурт, Монгол шилтгээн
Цуглах цэгийн солбицол
47.924917, 107.140944
47°55'29.7"N, 107°8'27.4"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Монгол шилтгээн дээр цуглаж, энэхүү цуглах цэгээс багаараа жийсээр Тэрэлж суурин улмаар Босгын гүүр хүрээд Замтын даваа, Цонжин болдог, Налайхаар дайран буцна. Уг аялалд оролцох гишүүд унадаг дугуйн хойд, урд чийдэн бэлдсэн байна.

Аяллын тэмдэглэл

Веб сайтын нүүр хуудас дээр "Намайг - Бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ." гэж тунхагласан байдаг. Үнэхээр ч энэ удаагийн аялал нь цаг агаарын таагүй үзэгдэл, гол ус, шавар шавхай, гурван том даваа, тоо алдуулсан олон гүдэн, тасралтгүй үргэлжилсэн урт шороон зам гэх мэтээр экстрем шинжийг олж улмаар бие сэтгэлийн тэнхээ тамирыг сорихын зэрэгцээ хүн өөрийн дурлаж тэмүүлсэн зүйлийнхээ төлөө хэчнээн ихээр шунан тэмцэж чаддагийг харуулсан явдал боллоо.

Зураг 1. Аяллын баг Замтын даваа дээр

Өглөө гэрээс гарахад орж байсан бороо, дугуйнаас үсэрсэн зам дээрх ус хоёроос болж цуглах цэгт хүрээгүй байхдаа л шалба норсон гишүүд нэжгээд байсан ч тэдний хэн нь ч замаасаа буцаагүй ажээ. Энэ их хүсэл зоригийг тасралтгүй үргэлжлэн хаялсаар байсан бороо түүнд нь улгүй болтлоо дэвтсэний дээр үхрийн баастай холилдсон балчиг шавар тэр ч бүү хэл усанд шунгах шахуу үйсэн явдал ч хорьж тогтоож дийлээгүй. Тэр ч бүү хэл Тэрэлжээс цааш ч үргэлжлэх чамгүй урт шороон зам, гутал тайлан туулж гарахаас өөр аргагүй Баруун Баян гол, чилийтэл өгсүүлэх Замтын даваа, Цонжиг болдог хүртэлх эцэст төгсгөлгүй мэт санагдах зам зэрэг рүү орохын өмнө буюу Тэрэлжээс буцах санал гаргах гишүүн байсангүй.

Зураг 2. Босгын гүүр дээрх үзүүлбэр

Ийнхүү урам зоригтой дүүлэн давхисаар байсан ч хүний бие хэмжээ хязгаартай нь эвлэрэхээс өөр аргагүй чин үнэн тул урт хол шороон зам, давааны өгсүүр, олон удаагийн өгсөлт уруудалт эцэстээ манай багийн зарим гишүүдийн тамир тэнхээг яах ч аргагүй барж эхэлсэн дээ. Ийнхүү болох юм болдогоороо болж бид хоёр бүлэгт хуваагдан жийсээр тус тусын аяллаа дор бүрнээ амжилттай дуусгаснаар энэхүү экстрем аяллын үндсэн зорилго болох Чингис хаан Азийн унадаг дугуйн наадмын маршрутыг бүтэн багаараа дуусгах гэсэндээ хүрч улмаар зарим гишүүд цааш үргэлжлүүлэн УБ хот хүртэл жийцгээлээ.

Клубийн дүрэм дэх "Байгаль, цаг агаарын хүнд нөхцөлтэй аялалд оролцсон гишүүний аяллын замын уртыг 10 хүртэл хувиар өсгөж болно." гэсэн заалтын дагуу аялалд оролцсон гишүүдийн туулсан замын уртын нийт маршрутын уртад эзлэх хувь дээр 10 хувийг нэмлээ.

Ийнхүү тус экстрем аялалд оролцож, хэдэн жилийн өмнө зохиогдож байсан Чингис хаан Азийн унадаг дугуйн наадмын маршрутыг амжилттай жийн дуусгасан бүх гишүүддээ халуун баяр хүргэе. Мөн аяллын цувааг цоожлох хүндтэй, хариуцлагатай үүргийг сайн дураараа хүлээсэн ХТГ Ёндонжамц гишүүнд талархал илэрхийлье.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • өндөр авалтын хэмжээ
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 челленжийг дуусгасан тоо
  • долоон давааны сорилго давсан тоо
Г.Махгал О.Шинэбаяр Г.Ёндонжамц Ж.Октябрь Э.Дөлгөөн А.Отгонбаяр Т.Ган-Очир О.Адъяасүрэн Б.Бадрах
Г.Махгал
  • 8337 км
  • 77711 м
  • 82
  • 5
  • 0
  • 2
  • 3
О.Шинэбаяр
  • 376 км дутуу
  • 883 км
  • 9967 м
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 1
Г.Ёндонжамц
  • 3408 км
  • 28337 м
  • 32
  • 2
  • 0
  • 0
  • 0
Ж.Октябрь
  • 8947 км
  • 88851 м
  • 99
  • 1
  • 0
  • 0
  • 0
Э.Дөлгөөн
  • 1339 км
  • 14312 м
  • 13
  • 0
  • 0
  • 0
  • 1
А.Отгонбаяр
  • 2039 км
  • 18559 м
  • 14
  • 0
  • 0
  • 1
  • 1
Т.Ган-Очир
  • 4252 км
  • 40182 м
  • 43
  • 3
  • 0
  • 1
  • 1
О.Адъяасүрэн
  • 5980 км
  • 61333 м
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Б.Бадрах
  • 7127 км
  • 64060 м
  • 69
  • 2
  • 0
  • 2
  • 1