Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Намрын налайсан уртын урт өдрүүд үргэлжилсээр. Наран гийсэн цэлмэг өглөө цуглах цэгээс 9.00 цагт хотын зүүн зүг жийсээр аялал эхлэв. Дүнжингаравын замаар хоёр эгнээ болон зүүн урдаас үлээх салхи сөрөн явсаар Амгалангийн төмөр замын гарам хүрэхэд нэг гишүүн бидэнтэй нэгдэв.
Баянзүрхийн гүүрээр гарч, Сансар худалдааны төв өнгөрөн далангийн замаар урагш өгсөн, төмөр зам дагуух замд шилжин Туул зөрлөг өнгөрч, дондогносон замаар дондогнуулан жийлээ.
Төмөр зам, уулын бэлийн хоорондох шахааны зам ус ихтэй байв. Шөнөдөө хөрсөнд цочир хүйтрэл эхэлсэнийг гэрчлэн зайрмагтан хөлдсөн нугын чийгтэй замаар жийсээр Төрхурахын амны байгаль хамгаалагчийн пост хүрлээ.
Өглөө зайрмагтсан нугын зам одоо наранд гэсэж нил ус болсон байгаа тул буцахдаа уулын замыг сонгон өгслөө. Бумбатын ам, Чулуутын ам, Бага Хүрэл тогоот, Хүрэлтогоотын амыг хөндлөн туулж Хүрхрээгийн амаар уруудан Скай ресортын хаалга хүрч татлаа.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Ж.Батдаваа | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1286 км |