Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #157 - Хаврын аяллын улирлын нээлт 2024

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/315
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
64 км
Давааны тоо
0
Өндөр авалт
421 м
Өндөр алдалт
-422 м
Их өгсөлт
4.7 %
Их уруудалт
4.7 %
Оролцогчдын тоо
47
Эхлэх цаг
2024 оны 3 сарын 2 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Шархадны автобусны эцсийн буудал
Цуглах цэгийн солбицол
47.934472, 107.005889
47°56'4.1"N, 107°0'21.2"E

Аяллын тэмдэглэл

Цэнхэр тэмдэгтэй гишүүн А.Отгонбаяр

Улаанбаатар уулын дугуйн клубийн маань хаврын аяллын улирлын нээлтийг аялал 3 сарын 2-нд зарласан байлаа. Миний хувьд энэ өвөлжин ажил, гэрийн хооронд дугуйгаа унасаар байсан билээ. Гэхдээ клубийн хагас сайн болгонд хийдэг аялал бол үнэхээр гоё байдаг юм. Хотоос гарч цэвэр агаарт аахилан, байгалийн сайхныг харан жийх бол үнэхээр сайхан. Өвлийн хугацаанд энэ аяллаа үгүйлж байсан тул аяллын өглөө Шар хадны эцэст 9 цагт цугларах товын дагуу, Яармагаас өглөөний 7 цагт эртлэн гарав. Нэлээн зайтай гэж бодоод 2 цагийн өмнө гарсан нь арай эртэдсэн байлаа. 8 цаг гэхэд цугларах газарт хамгийн түрүүлээд ирсэн байв.

Ингээд аялалд оролцогчид цуван ирсээр байлаа. Удаан уулзаагүй дугуйн андууд хоорондоо мэнд мэдэж бараг л золголт шиг сайхан мэндчилгээнүүд явагдсаар байлаа. Энэ удаад 55 хүн бүртгүүлсэн байсан нь клубийн түүхэнд тэмдэглэхүйц олон хүн оролцсон аялал болж байгаа юм. Ингээд 9 цаг болж Шар хадны эцсээс Улиастайн голыг өгсөж Бурхант хошуу орох аялал хөдлөв. Шар хаднаас гараад голын хөндий рүү орж өгсөх энэ агшинд тас хийсэн жавартай Улиастайн хөндийн хүйтэн салхи угтлаа. Сэнгэнэсэн хүйтэн агаарыг цээжний гүнд ортол сорон амьсгаадах энэ мэдрэмж янзтай. Харин нүүр рүү үлээх хүйтэн салхи өвөл хөлдөөсөн хацрыг минь дахин хайрсан байсныг дараа нь мэдсэн.

Ингээд хотоос хөндийрч голын хөндийд нэг сайхан тэгшхэн талбайд тойрч зогсоод биеэ тэнийлгэх болон дугуй унахад чангардаг гол булчингуудыг сунгах дасгалууд хийцгээв. Энд эхний байдлаар тоо авахад 41 хүн цугласан байлаа. Мөн энд аяллын гол маршрут, УДА клубийн товч танилцуулга зэргийг клубийн админ танилцууллаа. Бидний ярьж заншсанаар Еэвэнгийн дэлгүүр дээр дараагийн таталт буюу дахин нэг удаа бөөгнөрөх чиглэлийг аваад хөдөлцгөөлөө. Еэвэнгийн дэлгүүр нь Шар хадны эцэс, Бурхант хошууны замын тэн хагас буюу 20 км орчим зайтай цэг юм. Энэ хооронд ерөнхийдөө машин замаар явцгаах бөгөөд энэ нягтаршсан цас дугуйгаар явахад харьцангуй асуудалгүй боловч заримдаа ховилын дагуу хашигдаж зөөлхөн хажуулдан хөвсгөр цасан дээр унах явдал мэр сэр байгаа ч осолгүй. Хүн ингэж халтирч ойчин цочрол авахад адгуусны рефлексийн дагуу бие давхийн сэргэлт авдаг нь харин ч аятайхан. Харин голын халиа мөснүүд хаад тааралдана. Энд туйлын болгоомжтой явах хэрэгтэй, дугуйгаа хөтлөөд алхаж болно, болгоомжтой жийсэн ч болно. Миний хувьд болгоомжтой, жийх, заримдаа нэг хөлөөрөө тулан урагшлах аргыг голдуу хэрэглэн явлаа. Ингээд Еэвэнгийн дэлгүүр дээр нэг ар талаа татаж цуглахад тоологдоогүй хэдэн хуучин гишүүд араас гүйцэж ирж нэмэгдэв.

Зураг 1. Еэвэнгийн дэлгүүр дээр татах үед

Цаашаа Бурхант хошуу руу шууд хөдөллөө. Би хамгийн түрүүнд нэг хэсэг давхив. Нэг уруудсан хэсэг дээр халтирч ойчив. Шууд замын хажуугийн цас руу биеэ бөөрөнхийлж өнхрөөд л босож ирлээ. Энэ хооронд толгойнд явсан манай хэд гүйцэж ирэхээс өмнө гялс дугуйгаа татаж замаа чөлөөлөөд цасаа гөвөөд үүргэвчээ цэгцлээд хөдөллөө. Ингээд Бурхант хошуун дээр ирж үдлэн хоол, цайгаа идэж уулаа. Хотоос авч гарсан халуун цай, цуйвангаа хадны энгэрт багийнхантай гангар гунгар гэж идэх нь аяллын бас нэг оргил таашаалтай хэсэг.

Зураг 2. Хаа сайгүй л унадаг дугуй, Бурхант хошууны төгсгөлд

Энд дахин тоо гаргахад нийт 47 аялагчид оролцжээ. Клубийн түүхэнд оролцогчдын тоогоороо томд тооцогдох тоо ажээ.

Зураг 3. Аттила клубээс ирж оролцсон зочин аялагч

Энд нийтийн зураг авалт болон тэмдгийн болзол биелүүлээд тэмдгээ аваагүй байсан гишүүдэд бахархалын тэмдэг гардуулах ёслол болов.

Зураг 4. Манай баг. Бурхант хошуу

Аялал буцах чиглэлдээ орж буцаад Еэвэнгийн дэлгүүр рүү хөдөлцгөөв. Еэвэнгийн дэлгүүр дээр дахин нэг таталт хийгээд мөн зураг авах зэрэг ажлууд явагдсаны дараа аялагчид хоёр хэсэгт хуваагдаж нэг хэсэг нь Шар хадны эцэс рүү ирсэн замаараа буцах, нөгөө хэсэг нь Улиастайн голын зүүн талаар Амгалангаар явах хоёр хэсэгт хуваагдаад явж эхлэв. Миний хувьд Улиастайн голын зүүн талаар явах маршрутын дагуу явав. Энэ хэсгийн машин зам нь харьцангуй цөөн машин явдаг тул цас нь нягтраагүй нунтаг цастай хэсгүүд нэлээн байлаа. Унадаг дугуйгаа мурчганаж зүтгүүлэх тохиолдол нэлээд элбэг бөгөөд дугуйчдын бярыг нэлээд барна.

Зураг 5. Цас, мөс, цэвэр агаар

Зураг 6. Хунгар цас зүсэх тэмцээний үеэр

Зураг 7. 8252 км-ийн болзол бүхий Улаан тэмдэгтэй гишүүн бүсгүйн бүтээлч гэрэл зураг

Зураг 8. Өөр нэг бүтээлч зураг - Улаан тэмдэгтэй гишүүний айконик поз

Ингээд явж байтал бидэнтэй зөрж буй нэг машины жолооч бидний хойд хэсэгт явж байгаа дугуйчдын нэг нь халтирч унаад даллаж байна гэж хэлэв. Ингээд биднээс хоёр нь буюу би, клубийн аялагч Ган-Очирын хамт буцаж жийж очив.

Зураг 9. Бахархалын тэмдгээ гардан аваад буй гишүүд

Энэ хэсэг яг мөсөн дээгүүр явдаг нэг хэсэг бас байгаа юм. Очтол клубийн нэг эмэгтэй аялагч маань халтирч унах үед чулуунд шагайны гадна талаараа цохисны улмаас гишгэж чадахгүй болсон байлаа. Мэдээж хөдөлж болохгүй шүү гэдгийг хэлээд өмнө хамт явж байгаад хүлээж байгаа админд утсаар юу болсон талаар мэдээллээ. Одоо унаагаар хот орж эмнэлэгт үзүүлэх нь гарцаагүй зөв зам гэдгийг ярилцаад хотоос унаа дуудахаар тал талаараа ярихын зэрэгцээ замаар ганц нэг өнгөрөх машинаас дайгаад аваад явах боломж асууж байлаа. Ингэж байтал ашгүй дээрээ ачаатай нэг Prado машинтай эхнэр нөхөр хоёр авч явахаар боллоо. Ингээд дугуйг нь ачаад гэмтсэн гишүүнээ суулгаад явуулав. Бусад маань түрүүлээд явсан бөгөөд админ болон бид хэдийн 6 гишүүн үлдсэн байлаа. Бид жийсээр Улиастайн зүүн дэнжээр уруудахад цас хайлж шавар болсон хэсэг нэлээд таарч тодорхой хэмжээгээр шавар мялаалгатай явсаар Гачууртын засмал дээр ирцгээв. Тэндээсээ явсаар Амгалангийн төмөр замын гарам дээр зургуулаа нэг цуглаад аяллын эцсийн цэг болох Дүнжингарав руу хөдөлцгөөлөө. Манай зарим гишүүд маань Дүнжингарав дээр хүлээж байгаа чаат мэдээ үлдээсэн байлаа.

Зураг 10. Нэг аялалд 11 бүсгүй жийсэн түүхэн амжилт тохиолоо.

Ингээд хөдлөхөд би хувьдаа нэг "тэнэг" үйлдэл хийв. Учир нь одоо Дүнжингарав ойрхон гэж бодогдохын зэрэгцээ аяллын туршид халтиргаанаас болгоомжлоод дураараа буудаж чадаагүй тул буудмаар санагдаад хамт явсан хэдээ хаяад ухасхийлээ. Ядахад миний дугуй араа доголдолтой байгаагийн улмаас хамгийн хүнд араагаараа хэсэг жийлээ. Сайхан буудах эхэндээ гоё байсан ч төд удалгүй хүчтэй салхины өөд ядарч эхлэв. Ёстой нөгөө хялайх гэдгийг шууд мэдэрч биед хүчтэй ядралт огцом мэдрэгдэж хүч саарав. Араагаа ч хөнгөлөв хурдаа ч хасав. Ядрахын зэрэгцээ ойрхон санагдаж байсан Дүнжингарав хол санагддаг юм байна лээ. Гэтэл манай нөгөө тав маань салхиа ээлжилж аван багийн ажиллагаа хийсээр намайг гүйцээд ирлээ. Ингээд буцаад бусадтайгаа нийлж ээлжилж салхиа аваад жийх явцад гайгүй сэргээд бариандаа орлоо. Бид хамтдаа хоолны газар хоол идэж аяны сониноо ярилцах энэ хэсэг, аяллын хамгийн оргил сайхан хэсэг.

Зураг 11. Аяллын дараах зоог барилт

Мөн өөрийнхөө тэнэг шийдвэрээр тэгж буудаж өөрийгөө тэгж ядраах нь дараа нь ядралт, булчингийн булраа зэргээ мэдрэхэд бас гоё л доо. Уг нь замын эхэнд биш төгсгөл дээр тэгж өөрийгөө ядрааж бууддаг юм билээ. Хаврын нээлтийн аялалд албан бүртгэлээр 47 гишүүн оролцжээ.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Билгүүн Б.Болд-Эрдэнэ З.Номин-Эрдэнэ Б.Чинбат Б.Их-Амгалан Г.Хүрэлцэцэг Ж.Бямба А.Шижирмаа О.Отгонбаяр Ж.Төгсбаяр Э.Уранзул Э.Сарангарав Ч.Гомбосүрэн Д.Бямбасүрэн О.Шинэбаяр Г.Түмэнсайхан Ж.Батдаваа Э.Дөлгөөн Т.Энхбаяр А.Отгонбаяр О.Дарьхийхүү Ш.Лазина Б.Элбэгзаяа Н.Даваасамбуу Д.Ганбат Б.Сүхбат Ц.Гантулга Д.Сонинбаяр Ч.Азжаргал Г.Ёндонжамц Т.Ган-Очир Д.Мөнхнаст Ш.Мөнгөнсүх Ц.Наранхүү П.Батмөнх Б.Бадрах Б.Баттөмөр Д.Баасансүрэн Б.Жавхлантөгс Ж.Октябрь Г.Махгал Н.Төгөлдөр Д.Цолмон У.Одбаяр П.Золзаяа Б.Насанбат Э.Ожго
Э.Билгүүн
  • 1189 км дутуу
  • 70 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Болд-Эрдэнэ
  • 1189 км дутуу
  • 70 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
З.Номин-Эрдэнэ
  • 1189 км дутуу
  • 70 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Чинбат
  • 1189 км дутуу
  • 70 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Их-Амгалан
  • 1189 км дутуу
  • 70 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Хүрэлцэцэг
  • 1189 км дутуу
  • 70 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Бямба
  • 1189 км дутуу
  • 70 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
А.Шижирмаа
  • 1119 км дутуу
  • 140 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
О.Отгонбаяр
  • 1037 км дутуу
  • 222 км
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Төгсбаяр
  • 662 км дутуу
  • 597 км
  • 7
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Уранзул
  • 646 км дутуу
  • 613 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Сарангарав
  • 502 км дутуу
  • 757 км
  • 7
  • 0
  • 0
  • 1
  • 0
Ч.Гомбосүрэн
  • 1291 км
  • 17
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Бямбасүрэн
  • 1477 км
  • 15
  • 0
  • 0
  • 1
  • 0
О.Шинэбаяр
  • 1478 км
  • 14
  • 0
  • 0
  • 0
  • 1
Г.Түмэнсайхан
  • 1845 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Батдаваа
  • 1867 км
  • 23
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Дөлгөөн
  • 1916 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 1
Т.Энхбаяр
  • 2573 км
  • 24
  • 0
  • 0
  • 1
  • 3
А.Отгонбаяр
  • 2871 км
  • 24
  • 0
  • 0
  • 1
  • 1
О.Дарьхийхүү
  • 2956 км
  • 25
  • 4
  • 1
  • 0
  • 0
Ш.Лазина
  • 2963 км
  • 30
  • 2
  • 1
  • 1
  • 2
Б.Элбэгзаяа
  • 3275 км
  • 28
  • 0
  • 0
  • 2
  • 0
Н.Даваасамбуу
  • 4325 км
  • 41
  • 13
  • 0
  • 3
  • 1
Д.Ганбат
  • 4692 км
  • 43
  • 2
  • 1
  • 0
  • 0
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
Ц.Гантулга
  • 5122 км
  • 41
  • 4
  • 1
  • 5
  • 0
Д.Сонинбаяр
  • 5172 км
  • 47
  • 8
  • 2
  • 1
  • 2
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
Г.Ёндонжамц
  • 5498 км
  • 47
  • 5
  • 1
  • 1
  • 0
Т.Ган-Очир
  • 6465 км
  • 67
  • 6
  • 0
  • 2
  • 1
Д.Мөнхнаст
  • 7250 км
  • 62
  • 7
  • 1
  • 3
  • 0
Ш.Мөнгөнсүх
  • 7287 км
  • 69
  • 8
  • 2
  • 1
  • 2
Ц.Наранхүү
  • 7513 км
  • 78
  • 8
  • 0
  • 2
  • 1
П.Батмөнх
  • 8096 км
  • 83
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Бадрах
  • 8751 км
  • 87
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Баттөмөр
  • 9243 км
  • 95
  • 8
  • 0
  • 3
  • 3
Д.Баасансүрэн
  • 9514 км
  • 64
  • 4
  • 2
  • 2
  • 0
Б.Жавхлантөгс
  • 9960 км
  • 95
  • 10
  • 1
  • 2
  • 2
Ж.Октябрь
  • 10466 км
  • 117
  • 1
  • 0
  • 0
  • 0
Г.Махгал
  • 10744 км
  • 107
  • 7
  • 1
  • 2
  • 3
Н.Төгөлдөр
  • 11111 км
  • 81
  • 16
  • 3
  • 2
  • 2
Д.Цолмон
  • 11496 км
  • 108
  • 23
  • 3
  • 2
  • 0
У.Одбаяр
  • 11936 км
  • 78
  • 5
  • 3
  • 2
  • 5
П.Золзаяа
  • 11952 км
  • 109
  • 22
  • 4
  • 1
  • 0
Б.Насанбат
  • 12351 км
  • 77
  • 7
  • 4
  • 1
  • 2
Э.Ожго
  • 27615 км
  • 243
  • 31
  • 11
  • 4
  • 3