Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #63 - Монос цэцэглэх цагаар

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/333
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
59 км
Давааны тоо
3
Өндөр авалт
1020 м
Өндөр алдалт
-1024 м
Их өгсөлт
20.9 %
Их уруудалт
-20.9 %
Оролцогчдын тоо
17
Эхлэх цаг
2024 оны 5 сарын 23 Пүрэв гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Аяллын өглөө зарласан цагт Дүнжингарав худалдааны төвийн урд талбайгаас хөдөлнө. Ургах наран хороолол хүртэл автомашины замаар нэг болон хоёр эгнээгээр бөөндөө явна. 
Ургах наран хороололоос Баянзүрх уулын зүүн урдуур Суул давааг урдаас хойш давж Туул голын урд эрэгт хүрч амарч хооллоод ирсэн замаараа буцах нэг чиглэлийн аялал.

Аяллын замд:
Уул, даваа давж жийх
Баянзүрх уулаас Туул голын хөндийн үзэсгэлэнг тольдох
Туул голын эрэгт амарч тухлах. Гишүүд аяллын бичил гал тогоогоо авч явж өдрийн хоолоо хийж идэж болно. 

Уг аялалд уулын дугуйгаар байгальд аялах сонирхолтой, УБ уулын дугуйн клубтэй хамт жийх хүсэлтэй хүн бүр оролцох боломжтой бөгөөд аялалд хамрагдахын тулд клубын дүрмийн дагуу энэхүү веб сайтаар дамжуулан цахимаар урьдчилж бүртгүүлнэ.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

ЧИГЛЭЛД ОРСОН ЗАСВАР
Тэнгэр үүлэрхэг өглөө боллоо. Өчигдөр орсон борооны дараах чийг үнэртсэн ийм өглөө хамтдаа жийх сайхан байдаг даа. Яг 9.00 цагт хөдөллөө. Бөөндөө 20-25 км/цагийн хурдыг барьж хоёр эгнээ болон автомашины замаар жийлээ. Амгалангийн төмөр замын гарамын CU хүрч хальт татаад, цааш хамтдаа жийсээр Баянзүрх уул Суул даваа давах өгсүүр замд орлоо.

Зураг 1. Манай баг. Баянзүрх уулын Суул давааны зүүн урд ам
Уулын үер буудаг жалга дагасан сайртай замаар өгсөхөд, үерийн улаан зам дээр буусан айлуудын ноход төвөг удан, айлгаж байлаа. Даваан дээр гарч сэрүүхэн салхинд амарч суух мөчид арын гишүүд орж ирлээ. Анхны аялалдаа гарсан бүсгүйг харзнаж байтал тун сайн явсаар хүрээд ирлээ. Аяллын админ энд шийдвэр гарган, өнөөдрийн аяллын чиглэлд өөрчлөлт оруулсанаа хэллээ.
Зураг 2. УТА Г.Махгал
Туул голын татам руу уруудалгүй, даваанаас яльгүй доошлон зүүн талын багахан амны хамар давж, цаад ам руу нь уруудан явахаар болов. Учир нь ирсэн замаар уруудахад айлын ноход дайрч хэн нэгэнд гэмтэл учрахаас урьдчилан сэргийлсэн юм. Нөгөө талаар ийм өдөр голын татам ус чийгтэй болж, салхигүй бөгчим байдгийг төсөөлөн уулын хяраа барин сэрүүн салхиндаа умбахыг хүссэн билээ.
Зураг 3. Аялагчийн цэнхэр тэмдэг олгох агшин

Даваа яльгүй уруудан замаас гарч цаад энгэр өөд өгсөх өвстэй зам руу орлоо. Энэ жил бараг зам харагдахгүй болтол ургамал ургажээ. Дээш салсан замаа харалгүй бүдэг замд уруу татагдан жаахан хэжээд явчихсан байв. Хэсэг газар, уулын судаг дагасан газрын өөд түрэн махийсаар модон дундуур явсаар хүслэнт замаа оллоо. Дээд энгэрт ойн чөлөөнд буудаллаж үдийн хоолоо идэж амрав.

Зураг 4. Гишүүд аудитын үеэр

Энэ үед Баянзүрх хайрхан руу нэмэлт өгсөлт хийн, Суул даваа уруудан аяллын чиглэлийн дагуу жийсэн хоёр залуу маань араас ирлээ. Аяллын тухай амттай яриа маань гэнэт өөрчлөгдөн, аяллын бэлтгэл, болзошгүй нөхцлөөс хэрхэн сэргийлэх талаар нийцлийн аудит хийх боллоо. Гишүүд Аудитын ажилд тун шуурхай туслан, идэвхитэй хөгжилдөн оролцсон билээ. Аудитын зурагт тайлантай тэмдэглэлийн дараагийн бүлэг болох Аудитын тайлан бүлэгээс уншиж танилцана уу.
Зураг 5. Хөдөллөө

Сайхан хоол хийж идэн амарч аваад хажууханд байх хамар даван уруудсаар Налайхын засмал замд нийлэн, хоёрын цуваагаар Улиастайн гүүр хүртэл таатай сайхан жийлээ.

Зураг 6. Хажуухан талд байх хамар өөд
Амь амиа бодоорой гэсэн танил уриа сонсогдон, цуваа бутарч Дүнжингарав хүрэх дугуйн замд орон нийлж жирийтэл жийсээр 13 цагт бид бариандаа орж, аялал тун амжилттай дууссан билээ. Биднийг УТГ Ч.Мажигсүрэн анд тосож авлаа. Багаа чиглүүлэн, салхи авч мөн зураг авч аялсан УТГ Б.Жавхлантөгс андадаа талархал илэрхийлье. Зүгээр л жий.

Зураг 7. Давлаа, уруудах замд

АЯЛЛЫН АУДИТ
Анх 2021 оны 1 сарын 30 өдрийн жийлтээр гишүүдийн аяллын бэлтгэлд нийцлийн аудит хийж байсан билээ. Энэ жийлтээр хоёр дахь удаа гишүүдийн аяллын хувийн бэлтгэлд нийцлийн аудит хийсэн болно. Аудит хийх хүрээг доорхи байдлаар тодорхойлсон болно. Үүнд:

1. Аяллын үеэр багаасаа салж ганцаар үлдсэн тохиолдолд унадаг дугуйнд учирч болох эвдрэл, гэмтлийг бие даан шийдэж аяллаа үргэлжлүүлж чадах эсэх,
2. Өдрийн аялалд саатал гарах, эсвэл сунжирч шөнө харанхуй болсон үед аяллаа үргэлжлүүлж чадах эсэх,

Аудитын нийтлэг дүрмийн дагуу гэрэл зурагт аливаа хүний дүрс оруулалгүй, аудит хийлгэгч нарыг дугаарласан болно. Аудитын үндсэн зорилго нь өдрийн аяллын үеэр оролцогч гишүүдийн хувийн бэлтгэл, эвдрэл саатал гарах үед туслах багаж, сэлбэг хэрэгсэлийн ерөнхий ойлголтыг гишүүдэд өгөх, хоорондоо ярилцан зөвлөлдөж хойшдын аялалд анхаарах ямар асуудал байдгийг шүүн хэлэлцэх нөхөрсөг сургалт уулзалт байлаа. Энэ зорилгоо өнөөдөр бид бүрэн дүүрэн биелүүлсэн болно.

АУДИТЫН ТАЙЛАН 

Зураг 8. Дугаар 1

Зураг 9. Дугаар 2

Зураг 10. Дугаар 3

Зураг 11. Дугаар 4

Зураг 12. Дугаар 5

Зураг 13. Дугаар 6

Зураг 14. Дугаар 7

Зураг 15. Дугаар 8

Зураг 16. Дугаар 9

Зураг 17. Дугаар 10

Зураг 18. Дугаар 11

Зураг 19. Дугаар 12

Зураг 20. Дугаар 13

Зураг 21. Дугаар 14

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ж.Сайнбилэг Г.Алтанбагана Э.Энх-Эрдэнэ С.Бөхбат Б.Алтантулга Т.Батдөлгөөн Ж.Батдаваа Д.Бямбасүрэн Д.Ганболд Д.Жамъяндорж Ш.Мөнгөнсүх Б.Бадрах Б.Жавхлантөгс Ж.Октябрь С.Мөнхбат Г.Махгал Э.Ожго
Ж.Сайнбилэг
  • 1174 км дутуу
  • 85 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Алтанбагана
  • 1130 км дутуу
  • 129 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Энх-Эрдэнэ
  • 998 км дутуу
  • 261 км
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Бөхбат
  • 466 км дутуу
  • 793 км
  • 9
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Алтантулга
  • 134 км дутуу
  • 1125 км
  • 11
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Батдөлгөөн
  • 1259 км
  • 13
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Батдаваа
  • 1867 км
  • 23
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Бямбасүрэн
  • 1998 км
  • 21
  • 0
  • 0
  • 1
  • 1
Д.Ганболд
  • 2092 км
  • 27
  • 1
  • 0
  • 0
  • 0
Д.Жамъяндорж
  • 5923 км
  • 55
  • 9
  • 1
  • 0
  • 2
Ш.Мөнгөнсүх
  • 7696 км
  • 74
  • 8
  • 2
  • 1
  • 3
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Жавхлантөгс
  • 10553 км
  • 102
  • 10
  • 1
  • 2
  • 3
Ж.Октябрь
  • 10828 км
  • 121
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Мөнхбат
  • 10998 км
  • 96
  • 12
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11246 км
  • 113
  • 7
  • 1
  • 2
  • 4
Э.Ожго
  • 27932 км
  • 248
  • 31
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!