Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #40 - БАЯН ГОЛ, ШУРГАЙТ ГОЛ

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/336
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
129 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1439 м
Өндөр алдалт
-1440 м
Их өгсөлт
21.7 %
Их уруудалт
21.7 %
Оролцогчдын тоо
14
Эхлэх цаг
2024 оны 6 сарын 15 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар, GS25 дэлгүүр
Цуглах цэгийн солбицол
48.048639, 106.900583
48°2'55.1"N, 106°54'2.1"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Өдрийн аяллын багтай хамтдаа Харгана хүртэл жийгээд, цааш уруудан Үдлэг суурингаар дайран Баянгол суурин хүрнэ. Баян голын урд болон хойд талын дэнжийн замаар голоо өгсөн 10 орчим км яваад отоглож (2019 оны 7 сард Шургайтаар даваж, уруудаж ирээд хонож байсан газар) хононо. Маргааш өдөр, ирсэн замаараа хот руу буцаж аялал дуусна. Хоногийн аяллын иж бүрэн (майхан, тогоо, тулга, аяны хөнжил гудас, гэрэл г.м.) бэлтгэл болон хоёр өдрийн хүнсний нөөцтэй оролцоно.

Аяллын тэмдэглэл

6 сарын 15, Бямба гариг
Зуны сар дундаа орж, дулаахан халуухан өдрүүд үргэлжлэх цагаар ээлжит хоногийн аяллын 14 гишүүн аялал эхлэх цэгт цуглан 9.03 цаг хөдөллөө. Бидэнтэй хамт Өдрийн аяллын 7 гишүүн, фото зурагчин Мажигаа гишүүн, хуучны хашир Баярсайхан, Ганболд нар нэгдэв.

Зураг 1. Манай баг. Сэлбийн эх
Өдрийн болон Хоногийн аяллын багынхан нэг цэг дээр цуглан хамтдаа тодорхой зай туулан, төлөвлөсөн цэгээс зам салан, тус тусын аяллын замд гардаг уламжлал бидэнд байдаг юм. Сэлбийн эх хүртэл биднийг гарган өгөөд нэг гишүүн буцлаа.
Зураг 2. Нуурын далан дээгүүр
Хиймэл нуураа тойрч өвстэйхэн, шавартайхан замаар өгссөөр Харгана хүрэв. Энэ чиглэлд жилийн өмнөөс хаалт тавьж автомашин зорчихыг хориглон зам хаасан юм. Харгана гэдэг автомашинаар Үдлэг суурингаар дамжин уулын замаар даваж уруудан УБ хот руу хойд талаас нь ордог хамгийн дөт боловч шавар ус элбэг "хулгайн" зам байсан. Харин сүүлийн үед энэ чиглэлийг ийнхүү хааж иргэдийг амарч зугаалах бүс болгон хөгжүүлж байгаа нь юутай сайхан. Цаашид бүр ч тохилог болно доо. Эдгэж буй өндөр өвстэй хаягдсан замаар явах нь унадаг дугуйнд тааруу нөлөөлж байсан.
Зураг 3. Харгана руу, цаана нуурын мандал цайрна

Зураг 4. Харгана руу, шавартай замаар түрж өгсөнө

Зураг 5. Эдгэж буй автомашины замаар
Харгана давж уруудан Үдлэг суурингийн бараа харагдах уулын бэлийн ойн захад бид өдрийн хоолоо хийж идэв. Хоёр төрлийн аяллын хан Үдлэг суурингийн дэлгүүрийн гаднаас салж, сайны ерөөл өргөн үдлээ. Манай баг суурингаас гарч уулын бэл, ногооны талбайн дундах замаар өгсөн уруудан явсаар Баян голын амны эхэн дээр ирлээ. Зугаалж аялаж яваа автомашинтай хүмүүс голын эрэг хөвөөгөөр элбэг харагдана.
Зураг 6. Аяллын ернхий төрх ийм л байлаа

Зураг 7. Харгана даваад уруудах замд

Зураг 8. Жалга судагтай замаар

Зураг 9. Уулын ам уруудах замд
Баян голын урд татам дагасан замаар өгсөн жийсээр хуучин Барилгачдын амралт гэж нэрлэж асан томхон барилын хойгуур салж модон жижиг гүүрээр гол гарав. Энд олон хүн бужигнан овоо тахиж, наадам хийж байсан. Халуун өдөр байлаа. Гол дээр сэрүүцэж амарч энэ амын сүүлийн айлаас дээшлэн голын хойд талын дэнжийн замаар өгсөв. Тэр нэгэн жил отоглож байсан жижиг тохой өнгөрөн Хүрхэрээ голын баруун талд байрлах жижиг овоо бүхий довцог дээр манай баг отоглов. Цаг харьцангуй эрт 15 цаг болж байв.
Зураг 10. Шар цэцэгтэй уулын ам

Зураг 11. Өдрийн хоолны цагаар
Майхандаа тойруулан барьж салхи сэвэлзэх сэрүүхэн толгой дээр шумуул ялаа нэн ховор байхгүйтэй адил тул майхандаа нэвт салхилуулах тавтай амарлаа. Хажуу тал шүд хага ташам хүйтэн, рашаан мэт тунгалаг устай Хүрхэрээ гол урсан, тэрүүхэн дор Баян голд цутгаж байв.
Зураг 12. Отогын үдэш

Зураг 13. Манай отог. Нар хүүшлэх цагаар
Залуус гол дээр тоглож, аяллын тухай дуусашгүй яриа үргэлжлэх үед нар хүүшлэн хажуу уулын хярын араар орж билээ. Оройн хоолоо хийж, бяцхан түүдэг асаан ярилцан суусаар 23 цагт отог амрав. Цэлмэг тэнгэрт одод түгэн гялалзсан дулаахан шөнө болов.

6 сарын 16, Ням гариг
Цэлмэг тэнгэр, хурц наран, сайхан өглөө болов. Өглөөний цайгаа ууж, тогоо хураан 10 цагт хөдөллөө. Баян голын амаас гарч шууд Үдлэг суурин руу жийлээ. Дэлгүүрийн гаднаас хоёр хуваагдан 5 гишүүн Харганаар, 9 гишүүн өчигдрийн өдрийн аяллын чиглэл буюу Ногоон толгой, Ар Гүнт, Толгойтын даваагаар хот руу явлаа. Халуун өдөр боллоо.

Зураг 14. Өглөө ачаалаад хөдлөв
Араас салхитай тул пүн хийсэн халуун агаарт цохиулна. Батсүмбэрийн автомашины замын баруун талаас гүүр доогуур урсан Мандалын голд цутгах Бургалтайн голын ширэг дээр өдрийн хоолоо хийж идлээ. Эндээс шууд жийсээр Ар гүнтийн дэлгүүрийн гадаа татлаа. Ийнхүү бид Толгойтын даваа даваж УБ хотод 17 цагт ирж, энэ удаагийн хоногийн аялал амжилттай дууссан билээ. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Н.Даваасамбуу Г.Ёндонжамц Д.Жамъяндорж Т.Ган-Очир Ш.Мөнгөнсүх П.Батмөнх Б.Баттөмөр Б.Жавхлантөгс Б.Батжаргал С.Мөнхбат Н.Төгөлдөр Д.Цолмон П.Золзаяа Э.Ожго
Н.Даваасамбуу
  • 4325 км
  • 41
  • 13
  • 0
  • 3
  • 1
Г.Ёндонжамц
  • 5498 км
  • 47
  • 5
  • 1
  • 1
  • 0
Д.Жамъяндорж
  • 5712 км
  • 52
  • 9
  • 1
  • 0
  • 2
Т.Ган-Очир
  • 6465 км
  • 67
  • 6
  • 0
  • 2
  • 1
Ш.Мөнгөнсүх
  • 7287 км
  • 69
  • 8
  • 2
  • 1
  • 2
П.Батмөнх
  • 8096 км
  • 83
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Баттөмөр
  • 9243 км
  • 95
  • 8
  • 0
  • 3
  • 3
Б.Жавхлантөгс
  • 9960 км
  • 95
  • 10
  • 1
  • 2
  • 2
Б.Батжаргал
  • 10304 км
  • 73
  • 16
  • 3
  • 2
  • 2
С.Мөнхбат
  • 10441 км
  • 89
  • 12
  • 3
  • 3
  • 1
Н.Төгөлдөр
  • 11111 км
  • 81
  • 16
  • 3
  • 2
  • 2
Д.Цолмон
  • 11496 км
  • 108
  • 23
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 11952 км
  • 109
  • 22
  • 4
  • 1
  • 0
Э.Ожго
  • 27615 км
  • 243
  • 31
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Г.Ёндонжамц Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг 4734 км