Тэнгэр цэлмэг, өвлийн улирлын жирийн нартай өдөр боллоо. Хотын зүүн урд зүгт орших Баянзүрхийн товчооны гүүрээр гаран Туул гол чиглэн, Баянзүрх уулын шувтарга үзүүр рүү жийж, мөсөн дээгүүр гараад бургас бут бүхий толийсон цасан замаар оров.
Зураг 1. Хотоос гарахуй, явах алсын чиг Баянзүрх уулын баруун хойд шувтаргаГолын урд татмыг эмжин зурайх замаар явсаар бургас, улиас модон төгөлөөс гаран уулын хормой даган жийсээр Гацуурт суурингийн чанх урд ирлээ.
Зураг 2. Туул голын, пүн хийсэн дулаахан бургасан төгөл, дагтаршсан цасан замТуул голын нэг салаа мөн үндсэн голдрилыг мөсөн дээгүүр хөндлөн гарч, Хар хошуу ороон голын хойд дэнж, татамын замаар явлаа. Бургасан дотор салхи үгүй, тэгээд ч хойд талын уулс нөмөрлөн дулаахан байв.
Зураг 3. Энэ гүдгэрийн цаана Дэндийн амны адаг руу орноЗүүн тийш ийнхүү дэнжийн замаар өгсөн уруудан явсаар Дэндийн амны адагт ирэхэд салхи салхилж задгайрч байгаа нь мэдэгдэж байлаа. Зорьсон чиг болох Баянзүрх уулын зүүн урд шувтарга үзүүр, Налайх дүүргийг чиглэсэн зам тэр чигээрээ хөр цасанд дарагджээ.
Зураг 4. Явах чигийг зорьсон зам цасанд дарагдсан байлааЖийх боломжгүй болсон тул дугуйгаа түрэн алхсаар Туул голоо гарч цаад дэнж дээр гаран дугуйндаа мордон жийлээ. Налайх дүүрэг дээр ирж ундалж, хооллоод УБ хотын зүг нийтийн тээврийн унаагаар явсан юм.
Аяллын дүгнэлт: Дараагийн Бямба гаригт Дэндийн амны адаг хүртэл аялаад, ирсэн замаараа буцах нь хамгийн тохирмжтой чиглэл болохыг энэ удаа тогтоолоо.