Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #69 - Өвлийн туйл буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулсан жийлт

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/359
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
52 км
Давааны тоо
0
Өндөр авалт
251 м
Өндөр алдалт
-251 м
Их өгсөлт
2.9 %
Их уруудалт
-2.9 %
Оролцогчдын тоо
11
Эхлэх цаг
2024 оны 12 сарын 29 Ням гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E

Аяллын тэмдэглэл

Энэ жилийн "отгон" аялал ес эхэлсэн өвлийн дулаанхан өдөр, цасгүй шороон зам, голын мөсөн гарам дээрх оргилуун дарс, дугуйтай өвлийн өвгөн аав, шинэ жилийн ерөөлийн хамт тун сайхан болж өнгөрлөө.

Зураг 1. Монгол дээлтэй жийх тун сайхан
Аялал цагтаа эхлэв. Өвлийн илч муутай нар хөвөн үүлсийн цаанаас бүүдийж, Туул голын жаврыг сөрөн унадаг дугуйн замаар урагшилж авай. Амгалангийн CU дээр хальт татаад, Улиастайн гол өгсөн ам руу ороход пүн хийгээд салхи араас дэмжлээ. Хотын утаанаас ийнхүү дайжин холдоход уушиг цээж онгойж эрүүл агаар эм гэдэг үгний утга ойлгогдож байлаа.
Зураг 2. Гэнэтийн аялалд гэнэт оролцсон залуу
Тусгаар тогтнолын баярын өдрөө хүндэтгэн манай чиглүүлэгч дээлтэйгээ ирж сэвсэлзүүлэн цогтой жийлээ. Алс оронд байсан нэг гишүүн маань гэнэт хажуугаас гарч ирэн, бүгдийг цочоон энэ аялалд оролцсон нь хамгийн сайхан гэнэтийн учрал байлаа. Еэвэнгийн дэлгүүр дээр 12.10 цагт очиж, халуун унд хоол идэж амраад, Улиастайн голын мөсөн гарам дээр Шинэ жилээ хамтдаа угтан оргилуун дарс буудуулан, клубын уриаг байгаль дэлхийд сонсогдохоор хамтдаа дуурсаж, ерөөл өргөв. Ирсэн замаараа пижигнэтэл уруудлаа. Цас бага, зам бараг л шороогоороо байв. Гэр хороолол дундуур гарахад хоолой хорсгом утааны голомт угтан авав.
Зураг 3. Шинэ оноо хамтдаа угтлаа
Зураг 4. Өвлийн өвгөн аав ирж аялалд оролцов
Зураг 5. Аяллын чиглэл гарган, аяллаа удирдсан Админ залуу
Амгалангийн гармын дэлгүүрийн гадаа 14.20 цагт ирж, бие биедээ шинэ оноо сайхан угтахын ерөөл өргөн тарцгаасан юм. Шинэ онд биднийг олон олон аяллын зам, анд нөхөд хүлээж байгаа. Зүгээр жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
Privacy Б.Сүхбат Д.Жамъяндорж Т.Ган-Очир Б.Баттөмөр Privacy У.Одбаяр Б.Насанбат Г.Махгал С.Мөнхбат Э.Отгонжаргал
Privacy
  • 2609 км
  • 27
  • 1
  • 0
  • 1
  • 1
Б.Сүхбат
  • 5074 км
  • 50
  • 6
  • 0
  • 1
  • 0
Д.Жамъяндорж
  • 6608 км
  • 62
  • 11
  • 1
  • 0
  • 2
Т.Ган-Очир
  • 7195 км
  • 76
  • 6
  • 0
  • 2
  • 2
Б.Баттөмөр
  • 9862 км
  • 103
  • 8
  • 0
  • 3
  • 4
Privacy
  • 11088 км
  • 107
  • 11
  • 1
  • 2
  • 3
У.Одбаяр
  • 12279 км
  • 82
  • 5
  • 3
  • 2
  • 6
Б.Насанбат
  • 13015 км
  • 85
  • 6
  • 4
  • 1
  • 2
Г.Махгал
  • 14886 км
  • 141
  • 10
  • 2
  • 3
  • 5
С.Мөнхбат
  • 14891 км
  • 124
  • 17
  • 5
  • 4
  • 1
Э.Отгонжаргал
  • 30608 км
  • 269
  • 35
  • 13
  • 5
  • 3
Зүгээр л жий!