Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #184 - Харгана

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/374
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
92 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1173 м
Өндөр алдалт
-1173 м
Их өгсөлт
12.7 %
Их уруудалт
-21.7 %
Оролцогчдын тоо
10
Эхлэх цаг
2025 оны 6 сарын 7 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар, CU дэлгүүр
Цуглах цэгийн солбицол
48.048429, 106.900145
48°2'54.3"N, 106°54'0.5"E

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Сэлбэ голын эх, 09:50 цаг

Цуглах цэг дээр 8.20 цагт ирэхэд багийн гишүүд ирээд өглөөний цайгаа ууж байлаа. Хамгийн түрүүнд ирлээ гэж бодсон маань эндүүрэл байжээ. Залуус маань бүрэн дүүрэн аялж сурчээ. Манай баг 10 хүн (хоёр бүсгүй)-тэй. Аялал цагтаа эхэллээ. Зуны зугаатай өглөө ийнхүү дугуйгаа унан аялана гэдэг юутай их жаргал билээ.

Сэлбийн эх хүртэл жийгээд татлаа. Харгана зорих зам хуурай байв. Ой модон дундах замаар орчны байгалийг бахдан ярилцсаар, мөн энэ хавийн амьтдын талаар (гахай, гөрөөс, буга, чоно) хөөрөлдөн урагшилсаар Харгана хүрлээ.

Зураг 2. Харгана, 11:10 цаг

Давааны яльгүй саадтай замаар уруудан бэл рүү орж ирэхэд цэцэг ногоо дэлгэрсэн, үхэр сүрэг бэлчсэн ногоон хөндий биднийг угтав. Үдлэг суурин хүрч дэлгүүрээр ороод замдаа гарлаа.

Суурингаас урагшаа гарах замаар залуус буудаж байна. Эхний гүвээ давж тэрүүхэн хотгорт ороод Зүүн гар тийш салсан замаар явах байтал өгсөөд ахин нэг гүвээ даваад тоос татуулан далд оров. Алсын бараатай тул дор очоод харна, тэгээд наашлана даа гэж бодон салаа замаар орон уулын бэл даган Дөтлүүр даваа руу жийж билээ.

Нэг жалга хөндлөн гараад давааны тод замд орлоо. Пүн хийсэн бүгчим халуун агаарын агуулах болсон уулын замд зогсолтгүй өгссөөр сэвэлзсэн салхитай даваан дээр гарч татлаа. Залуус маань араас инээд алдсаар л хүрээд ирэв. Энэ даваан дээр бид өдрийн хоолоо идэж амарсан юм. Даваа уруудаад шууд зүүн гар тийш эргэн эхний амаар өгсөнө шүү гэж сануулаад уруудав. Нэг гишүүн чигээрээ нэвт жийгээд жалга гарсаны дараа биднийг харан эргэн ирэв.

Мухарын амны уужимхан өгсүүрт, айлын ноходтой хэрэлдэн жийсээр, салхи араас тул халуун гэж жигтэйхэн, хальт татаад эргэн харахад сэвшээ салхи салхилан буцаад явчихмаар санагдана. Нутгийн хүмүүс уулын ар бэлийн ой модон дунд дуу чимээ гарган ямар нэг амьтан үргээж буй бололтой. Доор хоёр автомашин модны захад харагдана. Замын хажууд хонгоо уруулсан нэг унага бөмбөгнөн зогсоно. Хээрийн амьтанд шоглуулсан бололтой. Залуус Мухарын давааны чангахан өгсүүрт жийсээр алсран одов. Хоёр хөлний гуяын арын булчин ээлжлэн зангирах нь аяллын ачаалал нэмэгдэж буйг сануулна.

Зураг 3. Каскны саравч, хус модод, хөх тэнгэр, цагаан үүл (Мухарын даваа, 14:18 цаг)

Зураг 4. Мухарын даваа, 15:00 цаг

Мухарын даваа нам гүм. Модны сүүдэрт амарч хөөрөлдөн сууж, хээрийн амьтны талаар ярилцав. Даваа уруудах зам хуурай байлаа. Сэлбийн эх рүү ахин орж жийсээр хотод 16 цагт багаараа ирлээ. Зуны налгар өдөр уулын дугуйн сонгодог замаар ийнхүү бид амжилттай аялан 92 км зам туулсан юм. Олон олон аялал биднийг хүлээж байгаа даа гэж баярлан бодсоор... Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
Н.Мөнхтулга Р.Буянбадрах Б.Алтантулга Т.Энхтөр С.Лувсан Д.Ганболд Ш.Мөнгөнсүх Г.Махгал С.Мөнхбат Э.Отгонжаргал
Н.Мөнхтулга
  • 1001 км дутуу
  • 258 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Р.Буянбадрах
  • 960 км дутуу
  • 299 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Алтантулга
  • 1903 км
  • 20
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Энхтөр
  • 1965 км
  • 24
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Лувсан
  • 2183 км
  • 27
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Ганболд
  • 3022 км
  • 38
  • 2
  • 0
  • 0
  • 0
Ш.Мөнгөнсүх
  • 10690 км
  • 95
  • 9
  • 3
  • 2
  • 4
Г.Махгал
  • 14886 км
  • 141
  • 10
  • 2
  • 3
  • 5
С.Мөнхбат
  • 14891 км
  • 124
  • 17
  • 5
  • 4
  • 1
Э.Отгонжаргал
  • 30608 км
  • 269
  • 35
  • 13
  • 5
  • 3
Зүгээр л жий!