Манай нөхөрсөг группийн гишүүд оролцсон хаврын улирлын эхний өдрийн аялал маш амжилттай болж өнгөрлөө. Жигжид зуслангийн уулзвар дээр цуглан, золгоод 10.30 цагт аялал эхлэв. Хаврын хуйсганасан тэнгэрт наран нэг гарч, нэг нуугдан, цас орох нь уу гэтэл гэнэт цэлмэж, сайхан ээвэр өдөр болох нь гэтэл дорхоноо үүлсээр бүрхэж, салхи хойд зүгээс бидний өөдөөс үлээсэн өдөр боллоо.

Нийт 7 аялагч гишүүн оролцов. Сэлбийн голын хөндийн зүүн, баруун талын амаар дайрч хойд зүг өгссөөр 12.30 цагт Харганы давааны урд өврийн наран ээвэр газар ургасан онцгойдуу нарс модны доор ундаллаа.


Сайхан зургууд авсан гишүүн Ч.Мажигсүрэн (036), группийн 64 дахь гишүүн болсон Б.Түвшинбаяр, "алс хол"-ын Нисэхээс дугуйтай жийж ирсэн бас буцсан гишүүн С.Батсуурь (063) болон багын бусад андуудадаа маш их баярлаж, талархал дэвшүүлье. Үнэхээр сайхан мартагдашгүй аялал болсон шүү.