Энэ удаагийн судалгааны аялалд группийн гишүүн Г.Манлай (034), С.Батмөнх (037) нар автомашинаар дэмжин хамт оролцлоо. Бид гурав Шарга морьтын ам өгсөн явсаар давааны дээд энгэрт орших зуслангийн айлын гадаа автомашинаа тавиад алхлаа. Давааны зам нь цасанд дарагдаж зарим газраа хатуурч хөрлөсөн байлаа. Өвлийн ойн цэвэр агаараар амьсгалан алхаж амраад буцсан билээ. Зам тодорхой тул тэр үед гэрэл зураг аваагүй юм.
Аяллын дүгнэлт: Ирэх Бямба гаригийн аяллыг энэ чиглэлд хийх боломжгүй тул баталгаатай өөр чиглэлээр аялах боллоо.