Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #44 - YERUU LODGE БУЮУ ЕРӨӨГИЙН НАМАР

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/390
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
110 км
Давааны тоо
0
Өндөр авалт
729 м
Өндөр алдалт
-721 м
Их өгсөлт
7.5 %
Их уруудалт
-5.7 %
Оролцогчдын тоо
2
Эхлэх цаг
2025 оны 9 сарын 5 Баасан гараг, 18:05 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
УБ хотын Төмөр замын буудал
Цуглах цэгийн солбицол
47.9085, 106.884611
47°54'30.6"N, 106°53'4.6"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

9 сар 5 өдөр, Баасан гариг
Оролцогч гишүүд тээшний вагонд унадаг дугуйгаа өгч 18:55 цагт хөдлөх Улаанбаатар- Сүхбаатар чиглэлийн 271 дугаар галт тэргэнд сууна. Тасалбарыг 2 талдаа урьдчилан захиалсан байна. Очих Улаанбаатар- Ерөө (Баасан гариг), буцах Орхон- Улаанбаатар (Бямба гариг) гэсэн чиглэлд тасалбар захиална. Унтлагын вагонд тасалбар захиалахад цагаан хэрэглэл, доод суудал (цай кофе сонголтоор) зэрэг нэмэлт үйлчилгээний төлбөр төлнө.

9 сар 6 өдөр, Бямба гариг
Ерөө зөрлөг дээр өглөөний 03:25 цагт бууна. Зорчигч нарт зориулсан жижиг өрөө байдаг. Өглөөний цайгаа ууж амраад аялал эхлэнэ. Замын хүнсээ хүн бүр бэлдэж явах шаардлагтай. Мөн унадаг дугуйн урд, хойд гэрэлтэй оролцоно. Шороон замаар жийж дөрвөн зам хүрээд 31 дэхь км дээр Ерөө голоор завьтай (унадаг дугуйгаа ачаад) аялах гишүүд гол руу сална. Голоор 18 орчим км завиар аялаад Yeruu lodge амралт (web хуудастай)-ын газар хүрнэ.

Унадаг дугуйгаар аялах гишүүд үргэлжлүүлэн засмал замаар жийж Ерөө сумын төв рүү салж, Ерөө голын гүүрээр гол гарч улмаар голын хөндий дагасан нутгийнханы замаар Yeruu lodge амралтын газар (салсаны дараа 46 орчим км) хүрнэ. Энд хамтдаа амарч халуун кофе уугаад унадаг дугуйгаар Жавхлант сумын төвөөр дайран цааш Орхон сумын төв (34 орчим км) хүрч аялал дуусна. Нийт зай 110 км орчим болно. Оройн 21.06 цагт галт тэргэнд сууна.

9 сар 7 өдөр, Ням гариг
УБ хотод өглөө 6.15 цагт бууна.

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

Маршрутын 60 хувь нь унадаг дугуйтай аяллын, 40 хувь нь завьтай аяллын зам байна.

Аяллын тэмдэглэл

Вагонд ороод Түнхэл зөрлөг хүрээд хэвтлээ. Нэг мэдсэн чинь утасны сэрүүлэг дуугарч байна. Юун Зүүнхараа, Дархан огт мэдэлгүй нам унтчихжээ. Мөнхбат маань хашир хүн тулдаа сэрүүлэг тавьжээ.

Зураг 1. Yeruu Lodge хоолны танхимд
Хорин минутын дараа Ерөө зөрлөг зогсоно, хоёулаа яг амжина гээд сэтгэл тайван хэлэв. Уламжлал ёсоор арваад вагон дамжаад тээшний вагоны ард ирж сул купе-д түр хүлээн суув. Дугуйнуудаа аваад зөрлөгийн жижиг байранд орж өглөөний цайгаа уугаад, гэрэл чийдэнгээ асаан 5 цагт хөдлөв

Тосгон унтаж байлаа. Айлын ноход л чимээ аван хуцалдсаар ард хоцорно. Агаарын шууд тусах температур 13 градус дулаан, салхи зүүн зүгээс, солигдмол үүлтэй өдөр боллоо. Дулаанхаан тосгоноос гарч, дөрвөн замыг нэвт сүвлэн Ерөө, Хүдэр сумын төв хүрэх засмал замаар зогсолтгүй жийсээр 31 км зай туулан засмалаас салж төмөр замын нүхэн гүүрээр урагш гарч 6.50 цагт Ерөө голын эрэг дээр ирлээ.

Зураг 2. Хуучин гүүрний замын шороон овоолго дээр
Энд урьдын цагт хоёрын зэрэг гүүр байсны ул мөр тодхон харагдана.

Завиа хийлж, дугуйнуудаа ачих бэлтгэл ажилд нэг цаг зарцуулаад 7.50 цагт усан аялал эхэллээ. Ерөө гол намуухан урсана.

Зураг 3. Одоо усан аялал эхлэхэд бэлэн боллоо
Эргээр нь мод бургас үргэлжлэн, усны урсгалаар идэгдсэн эргийн модод сүрхий налж, уначихалгүй байгалийн хуультай тэрсэлдэнэ.

Хөдөө нутагт намар айлчилж мал сүрэг тааваараа бэлчиж айл хотол налайж амьдралын жирийн нэг өдөр үргэлжилж байв. Голын ус хагшаас (элс шавар г.м. хатуу хольц) ихтэй байв. Бид хоёр голоор 18 км зайг 2 цаг туулаад Yeruu Lodge амралтын газар ирж эргээс гарав.

Зураг 4. Yeruu Lodge орох хаалганы дэргэд
Амрагч нар биднийг хараад гол руу харуулж барьсан том байшингийн довжоон дээр сууж байлаа. Амралтын газрын залуу бидний аяллын талаар асууж сонирхон сонсоод аагтай амтат кофегоор дайлж аяллын замын амжилт хүсэн ерөөлөө. Ийнхүү энд амарч, завиа эвхэн дугуйндаа ачаад хөдлөв.

Голын татамаас гарах дэнжийн огцом элсэрхэг өгсүүр рүү түрж гараад өгсөн жийлээ. Агаарын шууд тусах температур 22 градус дулаан, салхи баруун урд зүгээс, тэнгэрт бөөн үүлс, үүлэн чөлөөний нартай байлаа.

Зураг 5. Дэнжийн өгсүүр замд
Зам нь тун сайхан юмаа. Алсын болон огцом өгсүүр нугачаа ихтэй ёстой л уулын дугуйн уралдаан зохиож байхаар зам.
Зураг 6. Замын заах тэмдэг

Жавхлант сумын төвд 13 цагт ирж дэлгүүр орж хүнс аван өдрийн хоолоо хийж идэв. Энэ сум нь урьд нь Ерөө сумын Баянхараат нэртэй үр тарианы тасаг байсан юм. 1977 оноос сум болжээ. Сумын төвөөс засмал замаар 7 км жийгээд Сэлэнгийн төв замтай нийлэн урагш явж Шарын голын гүүр гарч баруун тийш салан Дархан уул аймгийн Орхон сумын төв руу эргэлээ.

Зураг 7. Орхон сумын төв, Шарын голын хөндий

Алсын өгсүүрт салхи сөрөн бахдалтай жийсээр 15 цаг өнгөрөөгөөд аяллын төгсгөл цэгт ирж энэ удаагийн аялал амжилттай дууслаа. Багийн гишүүдийн аяллын нийт зайг 60%-иар (66 км) тооцсон болно. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
С.Мөнхбат Э.Отгонжаргал
С.Мөнхбат
  • 14891 км
  • 124
  • 17
  • 5
  • 4
  • 1
Э.Отгонжаргал
  • 30608 км
  • 269
  • 35
  • 13
  • 5
  • 3
Зүгээр л жий!