Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #192 - Хандгайтын хойд даваа

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/401
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
70 км
Давааны тоо
1
Өндөр авалт
792 м
Өндөр алдалт
-791 м
Их өгсөлт
15.9 %
Их уруудалт
-15.9 %
Оролцогчдын тоо
9
Эхлэх цаг
2026 оны 4 сарын 11 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар, CU дэлгүүр
Цуглах цэгийн солбицол
48.048429, 106.900145
48°2'54.3"N, 106°54'0.5"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Энэ нь 4 сарын 12 өдөр зохиогдох Монголын дугуйн холбооны уулын дугуйн 2026 оны улирлын нээлтийн тэмцээний өмнөх аялал гэдгээрээ онцлогтой. Үүнтэй уялдуулан аялалд оролцогчдыг Хандгайтын амны байгалийн сайханд жийхийн зэрэгцээ уулын дугуйн тэмцээн болох замтай танилцуулах, дадлага хийлгэх зорилгоор тус маршрутаар аялал зарлалаа.

Аяллын тэмдэглэл

Хаврын хуйсагнасан салхи зүүн урд зүгээс салхилж байжээ. Хотоос гарах замд гудамжны эргэлт бүхэнд өөдөөс чиггүй салхи үлээж байснаа долоон буудал өнгөрөн Салхитын ам дөхөх үед хаанаас салхилж буйг нь мэдэхтэй боллоо.

Жигжидийн зуслангийн уулзвар хүрч өглөөний цайгаа тавтай уух зуур, аяллын багынхан цуглаж эхлэв. Аялал 9.00 цагт эхлэв. Бүрхэг тэнгэрийн дор цуваанд орон жийсээр Хандгайтын аманд ирлээ. Маргааш болох уулын дугуйн уралдаанд оролцох залуус уралдааны замаа үзэн нэг тойрог хийлээ. Энэ үед араас нэхэн нэг гишүүн маань ирлээ. Манай баг 9 хүнтэй болов.

Ой модоор бүрхэгдсэн уулын амны цас бүрэн хайлаагүй байв. Өгсөх тусам хаврын өнжмөл цасан бүрхүүл ихсэж, зам халиа тошинд мэдэгдэхүйц дарагджээ. Гэвч дулаахан, салхигүй ой модон дунд цэвэр агаарт ийнхүү аялах нь тун таатай байлаа.

Зураг 1. Ой дундах хөөрөлдөөн
Давааны орой цасан бүрхүүлтэй, тэгээд ч жийх боломжгүй нь ойлгомжтой тул (гишүүдийн хөл норохоос сэргийлэх) хуш модон дундах цасгүй газар түр отоглов. Түүдэг гал асаан бүгд тойрч суун өдрийн хоолоо идэж, урьд явагдаж байсан хаврын хайлган цагийн аяллуудаа дурсан ярьж хөгжилдөн тавтай амраад буцлаа.

Зураг 2. Унадаг дугуй - Хамгийн шилдэг тээврийн хэрэгсэл
Салхины чиг өөрчлөгдөн баруун талаас үлээж байв. Жигжидийн уулзвар дээр ирэх үед 13 цаг өнгөрч байлаа. Ийнхүү энэ удаагийн аялал тун сайхан болж бүгд хотын зүг жирийлгэсэн билээ.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
С.Содбилэг С.Бөхбат Т.Энхтөр С.Лувсан Ш.Мөнгөнсүх Д.Цолмон С.Мөнхбат Г.Махгал Э.Отгонжаргал
С.Содбилэг
  • 506 км дутуу
  • 753 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 1
С.Бөхбат
  • 1295 км
  • 16
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Энхтөр
  • 2138 км
  • 27
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Лувсан
  • 2321 км
  • 29
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ш.Мөнгөнсүх
  • 11135 км
  • 101
  • 9
  • 3
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 12593 км
  • 120
  • 24
  • 3
  • 2
  • 0
С.Мөнхбат
  • 15228 км
  • 129
  • 17
  • 5
  • 4
  • 1
Г.Махгал
  • 15262 км
  • 146
  • 10
  • 2
  • 3
  • 5
Э.Отгонжаргал
  • 30945 км
  • 274
  • 35
  • 13
  • 5
  • 3
Зүгээр л жий!