Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #193 - Хүйтэний ам

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/402
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
76 км
Давааны тоо
2
Өндөр авалт
533 м
Өндөр алдалт
-534 м
Их өгсөлт
7.8 %
Их уруудалт
-6.8 %
Оролцогчдын тоо
5
Эхлэх цаг
2026 оны 4 сарын 18 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Номин 22 агуулах худалдаа
Цуглах цэгийн солбицол
47.902528, 106.737111
47°54'9.1"N, 106°44'13.6"E

Аяллын тэмдэглэл

Нарлаг сайхан өглөө боллоо. Хаврын тэнгэр "хар"-тай тул цаг агаарын урьдчилсан мэдээнээс 13 цаг өнгөрөөд хуйсагнана гэдгийг харж байлаа. Тиймээс харьцангуй бага зайд, харьцангуй "цагаан" замаар энэ удаагийн аялал явагдах тул үдээс өмнө амжуулаад аяллаа дуусгахыг хичээж буй.

Манай баг 5 хүнтэй байв. Яг цагтаа аялал эхлэв. Шар хөвчийн дөрөлж даваад хальтхан татаад Эмээлтийн өгсүүр урууд төрсөн нутгийн үнэрээр "сэтгэл дүүрэн" амьсгалан, урамтайхан жийгээд Хүйтний амны эх дээр 10.05 цагт ирж татлаа. Шороон зам хуурай байв.

Манай клубын нэг гишүүн цэнхэр тэмдгийн болзол хангасан тул бахархалын тэмдгийг нь гардуулж баяр хүргэлээ.

Зураг 1. Манай баг
Хамтдаа амаа уруудан жийсээр, үе үе төрсөн нутгийн "анхилуун" үнэр сэнгэнэх нь "аньсага чийгтүүлж" байв. Энэ амны дор бетон суурь бүхий маш том хашаа хөндлөн барьж, айл амьтан суурьшиж буй нь энэ чиглэл ирээдүйд удахгүй мартагдан алга болохыг зөгнөнө. Туул голын "цэвэр цэнгэг усны сайхныг магтан" гүүрээр гарч Туулын Хар Түнийн туурь хүрч өдрийн хоол цайгаа идэж амрав.
Зураг 2. Түүхийн мэдээлэл бүхий самбар
Цаг 11.30 болж байлаа. Салхины чиглэл баруун урдаас үлээж хот ортол араас дэмжих нь тодорхой боллоо.

Морингийн давааг салхиар дэмжүүлэн жийсээр давж, Нисэх рүү уруудан, өгссөөр 12.30 цагт Буянт Ухаагийн өврийн СЮ дэлгүүр дээр ирлээ. Ийнхүү бахархалын тэмдэгтэй, Сонгино хайрханыг тойрсон өдрийн аялал товлосон ёсоор үдээс өмнө амжилттай дууслаа. Хотын төв рүү жийж явахад өнөөдрийн тэнгэр хуйсагнан бүрхэж байлаа. Багийн гишүүдэд ээ халуун талархал дэвшүүлье. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
С.Бөхбат Ш.Мөнгөнсүх С.Мөнхбат Г.Махгал Э.Отгонжаргал
С.Бөхбат
  • 1295 км
  • 16
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ш.Мөнгөнсүх
  • 11135 км
  • 101
  • 9
  • 3
  • 2
  • 4
С.Мөнхбат
  • 15228 км
  • 129
  • 17
  • 5
  • 4
  • 1
Г.Махгал
  • 15262 км
  • 146
  • 10
  • 2
  • 3
  • 5
Э.Отгонжаргал
  • 30945 км
  • 274
  • 35
  • 13
  • 5
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
С.Бөхбат Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1295 км
Зүгээр л жий!