Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #79 - АВТОМАШИНГҮЙ ӨДӨР 2026

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/407
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
20 км
Давааны тоо
0
Өндөр авалт
95 м
Өндөр алдалт
-97 м
Их өгсөлт
3.9 %
Их уруудалт
-2.8 %
Бүртгэл
5 сарын 23, 9:37 хүртэл
Эхлэх цаг
2026 оны 5 сарын 23 Бямба гараг, 10:07 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Сүхбаатарын талбай
Цуглах цэгийн солбицол
47.919, 106.917222
47°55'8.4"N, 106°55'2"E
Маршрутыг дээрх холбоос бүхий хуудаснаас экспортолж аваад GPS дэмждэг гар утас зэрэг аливаа төхөөрөмжид ачаалан харж болно.
Цуглах цэгийн байршлыг дараах зураг дээр дүрс бүхий тэмдгээр заасан.

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Автомашингүй өдөр тохиож байгаатай холбогдуулан бямба гараг бүр зохиодог "Өдрийн аялал" арга хэмжээг өнжиж "Жийлт" гэсэн арга хэмжээг зарлаж байна. Автомашингүй өдөр арга хэмжээг Улаанбаатар хот 2009 оноос эхлэн зохиож ирсэн ба манай клуб 2019 оноос хойш тус өдөрлөгтэй уялдуулсан ийм арга хэмжээг жийлт гэсэн ангилалд хамааруулан өөрийн гишүүдийн хүрээнд зохиодог болсон.

Та автомашингүй өдрөөр гэр бүлтэйгээ хамт
1) автомашины хөдөлгөөн хорьсон гудамж замаар жийх
2) өдөрлөгийн үеэр зохиох арга хэмжээнүүдэд оролцох
3) автомашины хөдөлгөөн хорьсон гудамж замаар алхаж зугаалах
4) хотоос гарч аялах зэргээр энэ бямба гарагийг гэр бүлдээ зориулаарай.

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

Тус маршрут нь Улаанбаатар хотод жил бүр зохион явуулдаг Автомашингүй өдөр арга хэмжээнд хамрагддаг гудамж, замын хамрах хүрээг заана. Жич: Сансарын уулзвараас Зүүн дөрвөн зам уулзвар хүртэлх Их тойруугийн замын автомашины хөдөлгөөнийг хаадаггүй. Мөн маршрутын урт 20 км байгаа нь клубээс энэхүү өдрийг тохиолдуулан зарлах жийлтийн замын уртыг ерөнхийдөө 20 км гэж тооцдог байсан түүхэн уламжлалтай холбоотой ба иймд тус машрут нь 10 км урт зам бүхий хоёр ижил тойрог замтай байна.

Хэрхэн оролцох вэ?

Төлбөр хураамж авдаг уу?
Үгүй.
Өөр клубийн гишүүн оролцож болох уу?
Болно. Манайх нээлттэй клуб.
Ямар нэг нөхцөл хязгаарлалт тавьдаг уу?
Та насанд хүрсэн байх ёстой.
Яаж холбоо барих вэ?
Энэхүү веб сайт дахь холбоо барих хуудас эсвэл Фейсбүүк пейж зэрэг сувгаар холбогдоно.
Хувийн хэрэг нээх

Нэн тэргүүнд хувийн хэрэг нээх хэрэгтэй. Хэрэв уг веб сайт дээр хувийн хэрэг нээсэн бол удаах алхамд шууд шилжинэ.

Аялалд бүртгүүлэх

Энэхүү веб хуудас дээрх Бүртгэл гэсэн нэртэй хэсэг дэх бүртгүүлэх товчлуур дарж бүртгүүлнэ. Хэрэв та веб сайтад нэвтэрч орсон бол бүртгүүлэх товчлуур харагдана. Харин нэвтэрч ороогүй бол нэвтэрч орсоны дараа аялалд бүртгүүлнэ.

Цуглах цэгт хоцролгүй очих, ирц болон оролцоогоо мэдүүлэх

Бүртгүүлсэн аяллынхаа цуглах цэгт, эхлэх цагаас өмнө очиж админд хүрэлцэн ирсэнээ мэдүүлнэ. Мөн тарах цэгт өөрийн оролцоогоо админд мэдүүлнэ. Админ үүний дагуу ирц болон оролцоог веб сайт дахь таны хувийн хэрэгт бичиж тэмдэглэнэ.

Бүртгүүлсэн гишүүд
4

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
А.Лувсанжамъян Ш.Мөнгөнсүх Д.Цолмон Э.Отгонжаргал
А.Лувсанжамъян
  • 1202 км дутуу
  • 57 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ш.Мөнгөнсүх
  • 11135 км
  • 101
  • 9
  • 3
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 12675 км
  • 121
  • 24
  • 3
  • 2
  • 0
Э.Отгонжаргал
  • 31063 км
  • 276
  • 35
  • 13
  • 5
  • 3
Зүгээр л жий!