Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Олон хоногийн аялал #21 - Чух нуур

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/417
Аяллын төрөл
Олон хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
414 км
Давааны тоо
0
Өндөр авалт
1791 м
Өндөр алдалт
-1791 м
Их өгсөлт
5.5 %
Их уруудалт
-5.5 %
Бүртгэл
7 сарын 31, 8:30 хүртэл
Эхлэх цаг
2026 оны 7 сарын 31 Баасан гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Чойбалсан хот
Цуглах цэгийн солбицол
48.072286, 114.524465
48°4'20.2"N, 114°31'28.1"E
Маршрутыг дээрх холбоос бүхий хуудаснаас экспортолж аваад GPS дэмждэг гар утас зэрэг аливаа төхөөрөмжид ачаалан харж болно.
Цуглах цэгийн байршлыг дараах зураг дээр дүрс бүхий тэмдгээр заасан.

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Аялал дараах хөтөлбөрөөр зохиогдоно.

  • Өдөр 1
    Чойбалсан хотоос өглөө гарч Чойбалсан сумаар дайрч, сумын төвөөс цааш 20 км орчим яваад хоноглоно. Үдийн хоолоо замдаа хийж иднэ. Үдийн хоол, цайны усаа Чойбалсан хотоос нөөцөлж авсан байна. Мөн Чойбалсан сумаас оройн болон маргааш өглөө ба өдрийн хоол, цайны усаа нөөцөлнө.
  • Өдөр 2
    Гурванзагал сум хүртэл жийнэ. Чойбалсан сумаас ундны усаа нөөцөлсөн байна. Сумаас холгүй хоноглоно.
  • Өдөр 3
    Ундны усаа Гурванзагал сумаас нөөцөлж байж хөдөлнө.
    Тухайн үеийн нөхцөл байдалд тохируулан дараах хоёр хувилбарын аль нэгийг сонгоно.
    Хувилбар А: Дашбалбар сумаар дайрч оройдоо Чух нуур орох буюу 25 км ахиу жийх
    Хувилбар Б: Шууд Чух нуур руу очих буюу 25 км татуу жийх
  • Өдөр 4
    Чух нуурын эрэгт амарч өнжинө. Нуурын эрэг дэх нүүдлийн болон эргийн шувуу судлалын станцаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцана.
  • Өдөр 5
    Гурванзагал сум хүртэл жийнэ. Өдрийн хоол, цайны усаа станц дээрээс нөөцөлж авна.
  • Өдөр 6
    Чойбалсан сум хүртэл жийнэ. Өдрийн хоол, цайны усаа Гурванзагал сумаас авсан байна.
  • Өдөр 7
    Чойбалсан хот жийж хүрсэнээр аялал өндөрлөнө.

Хөтөлбөрт "Өдөр 1" нь 7 сарын 31 буюу жийлт эхлэх өдөр болохыг анхаарна уу. Иймд УБ хотоос аялалд оролцогчид 7 сарын 30 өдөр гарч, 31-ний өглөө аялалд гарахад бэлэн болсон байна. Харин "Өдөр 7" нь 8 сарын 6 болно.

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

  1. Чойбалсан хот - Чойбалсан сум (сумын төвөөс цааш 20 км), 70 км
  2. Чойбалсан сум (сумын төвөөс цааш 20 км) - Гурванзагал сум, 70 км, 140 км
  3. Хувилбар А: Гурванзагал сум - Дашбалбар сум - Чух нуур, 80 км, 220 км
    Хувилбар Б: Гурванзагал сум - Чух нуур, 55 км, 195 км
  4. Чух нуур - Гурванзагал сум, 70 км, А: 295 км, Б: 265 км
  5. Гурванзагал сум - Чойбалсан сум, 75 км, А: 365 км, Б: 340 км
  6. Чойбалсан сум - Чойбалсан хот, 50 км, А: 415 км, Б: 390 км

Хэрхэн оролцох вэ?

Тус аялалд клубийн бахархлын тэмдэгтэй, сонгосон гишүүд оролцоно.
Клубийн гишүүний бахархлын тэмдэг нь клубийн өдрийн аялал болон жийлт төрлийн аяллуудад оролцохдоо заасан маршрутын дагуу туулсан замын нийт урт нь 1259 км эсвэл үүнээс илүү болсон гишүүнд олгох цол тэмдэг юм.

Оролцох гишүүд
2

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
Ш.Мөнгөнсүх Г.Махгал
Ш.Мөнгөнсүх
  • 11861 км
  • 104
  • 9
  • 4
  • 2
  • 4
Г.Махгал
  • 16184 км
  • 152
  • 10
  • 3
  • 3
  • 5
Зүгээр л жий!