9 сарын 26, бямба гариг
Тэрэлж суурин дээр цуглаж, 10.00 цагт аялал эхэлнэ. Баруун Баянгийн голын хөндий өгсөн голоо хоёр удаа гарамаар туулж гаран, Хөх Чулуутын голыг гатлан уулын ам руу өгсөн гүдэн давж уулын бага шиг амны энгэрт тохиромжтой газар отоглоно.
9 сарын 27, ням гариг
Гүнжийн сүмний туурь хүрээд, ирсэн замаараа буцаж Тэрэлж суурин хүрч аялал дуусна.
Санамж
Аяллын замд гол, шавар бүхий саад, бартаа элбэг тул ус, шавар туулах шаардлага гарна.
Аялалд оролцогчид аяллын үндсэн бэлтгэл болох майхан, мишок, гудас, гал тогоо, хоёр өдрийн хоол, замын хүнс, устай явна.
Намрын хуурайшилтай үе тул гал түймрээс урьдчилан сэргийлнэ.